NBC News-ийн мэдээлж байгаагаар АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын 511 тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас баржээ. Вашингтон мужид хамгийн их тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дор хаяж 116 тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас барсан байна.
Харин Нью Йорк хотод 106 тохиолдлыг тогтоосон бол Калифорниа мужид 102 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Орегон мужид батлагдсан тохиолдол 14 болж, хоёр дахин нэмэгдсэний дараа онцгой байдал зарлаж байгаа мужуудын тоо нэмэгдсэн байна.
Нью Йорк хот бямба гаригт онц байдал зарласан. Мөн Калифорниа, Флорида, Индиана, Кентукки, Мэрилэнд, Юта, Вашингтонд мөн онц байдал зарлав. Пенсильвани муж болон Техасын Остин хот орон нутгийн гамшгийн мэдэгдлийг гаргажээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Amerik bol aguu uls guren mongol bol zugeerel ogtonii nuh yum shuu dee etsiin bulegt ter amerik chini mongoliig avrana iimel baina
Ардчилал гэж үгээр боов үмхүүлэгч АНУ сөнөтүгэй. Хүн төрөлхтөнд цөмийн бөмбөг хэрэглэсэн цор ганц улс газрын хөрснөөс арчигдсугай
Америкаас нэг дүр эсгэсэн худлаа эх оронч М гэгч ФБ ээр өдөр бүр л Монголчуудыг шүүмжилж бдагсан. Тэр ац яагаад дуугаа хураачихаваа. Ядахдаа Америкаа шүүжмлээч.