2020 оны 3-р сарын 10
8 цаг 00 минут

Э.Баатарцогт: 1072 хувьцааны ногдол ашгаас брокерын компани ямар ч шимтгэл авахгүй

Эдийн засагч Х.Батсуурь "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцаа болон тус компанийн дэлхийн зах зээлд гаргах гэж буй IPO анхнаасаа олон хууль,  тогтоомж зөрчсөн хэмээн сошиал хуудастаа нэлээд шүүмжлэлтэй постууд хийж буй. Тухайлбал,  "Хэрвээ та 1072 хувьцааны ногдол ашгаа шууд банкны дансаараа авбал 96480, үнэт цаасны компани брокероор дамжвал 69684 төгрөг авах юм байна" гэх пост оруулсан байв. Өөрөөр хэлбэл,  брокероор дамжиж мөнгө авбал дундаас нь шимтгэл авна гэсэн байлаа.

Үүнээс болж маш олон хүн брокероор дамжуулахгүйгээр шууд банкаар дамжуулж дансаараа авч болох нь гэсэн ойлголттой болов. Тиймээс бид хувьцааны ногдол ашгаа брокероор дамжуулахгүйгээр банкаар дамжиж авах боломжтой эсэх, мөн брокер дундаас нь шимтгэл авах эсэхийг “Эрдэнэс Таван толгой”  ХХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

-Хувьцааны ногдол ашгийг брокероор биш банкаар дамжуулж авах боломж бий юу?

-Брокер гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, хөрөнгийн зах зээлд хувьцаа зуучилж, арилжаалдаг, зуучлагч хуулийн этгээд. Банк гэдэг бол тухайн мөнгийг хадгалдаг, зээл өгдөг хуулийн этгээд юм. Хөрөнгийн зах зээлд хувьцаат компани хувьцаагаа иргэддээ өгч байгаа бол брокерийн компаниар л дамжуулна. Брокерийн компаниар дамжуулахдаа иргэд өөрсдийн хувьцааны данстай брокерийн компанидаа очоод,  банкныхаа дансыг холбох юм. Өөрөөр хэлбэл,  байнга ашигладаг банкныхаа дансыг холбоно гэсэн үг.

-Брокер дундаас нь ямар нэг шимтгэл авах юм уу?

-Иргэний хүсэлтийг нь хүлээж авсан брокерын компани цаашаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү дансны дугааруудыг явуулна. Ингэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжаас тэр данс руу нь хувьцааны ногдол ашиг шилжүүлнэ. Түүнээс биш брокер дундаас нь шимтгэл, мөнгө авах гээд байгаа зүйл огт байхгүй. Харин ямар татвар байдаг вэ гэхээр,  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу ногдол ашгаас улс өөрөө 10 хувийн татвар авдаг. Энэ бол брокерийн компани авч байгаа татвар биш.

-Өмнө нь 2016 онд иргэд хувьцаагаа банкаар дамжуулж шууд зараад,  300 мянган төгрөг авсан. Энэ үед яагаад банкаар дамжуулсан юм бэ?

-2016 онд "Сайн хувьцаа" нэрээр хувьцааны мөнгийг шууд банкуудаар шилжүүлсэн тохиолдол байгаа. Гэхдээ цаг хугацаа нь тулчихсан байсан учраас иргэн банкинд өөрөө очиж хүсэлт гаргасан тохиолдолд 300 мянган төгрөг авч байсан. Тухайн үед банкууд харин 9000 төгрөгийн шимтгэл авч байсан юм билээ. Яагаад гэвэл өндөр ачаалалтай ажиллаж байсан учраас ажиллах хүчний  зардал гэж тооцож авч байсан. Одоо  тийм өндөр шимтгэл банкинд өгөх шаардлагагүй.  Данс нээлгэх үсэлтээ брокерын компанид тавина. Харин мөнгө шилжих үед банк өөрөө банк хоорондын шимтгэл гэж 500 төгрөг авдаг. Төв банкны журмаар зохицуулдаг юм билээ. Үүнийг бууруулах талаар ярилцаж байгаа.

-Х.Батсуурь гэдэг хуульч брокерын компаниар дамжвал шимтгэл авна гэж фэйсбүүк хуудастаа бичсэн байсан шүү дээ?

-Х.Батсуурь гэж хүн юу яриад байгааг ойлгохгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 52 брокерын компани 1991 оноос хойш хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байхад тэр байгууллагуудын үйл ажиллагааг үгүйсгээд яриад байгааг нь ойлгохгүй байна. Х.Батсуурь гэдэг хүнээр дамжуулаад мөнгө олгох юм уу. Эсвэл банкуудыг дэмжээд байгаа юм уу.

-Цахимаар дансаа нээлгэхэд тухайн брокерын компани хоёр хувийн шимтгэл авна гэсэн зүйл байсан. Энэ ямар учиртай вэ?

-Арилжааны гүйлгээ хийх бүрт шимтгэл гэж авдаг юм. Брокерын компанийн үйлчилгээ, үйл ажиллагааны хөлс. Хэрвээ брокерын компаниасаа очиж арилжаа хийсэн мөнгөнөөсөө авах юм бол хоёр хувийн шимтгэл авдаг. Харин энэ ногдол ашгийн мөнгийг авахдаа дансаа шууд холбуулж байгаа учраас брокерын компани шимтгэл авахгүй. Данс руу чинь 10 хувийн шимтгэл авсан үнийн дүнгээрээ мөнгө шилжиж орно гэсэн үг.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.112.246Зочин   • 2020, 3 сарын 10. 10 цаг 47 минут

Оюутны холбооныхон яаралтай ажлаа........, тэр хүүхдүүдийн билетийг луйвардсан чинь хангалттай...

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.