Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгожээ.
Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлсэн байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байгаа юм байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
turiin baiguullagiin 70 huvi ni ugaasaa yamar ch ajil hiideggui zohiomol oron too baidag horiond orson oroogui yalgaagui huviin hevshil bol tiim bish shuu dee
tsalingaa oorsdoo olooroi
Хэвлэл мэдээлэл, телевизийн зарим хэт нэг талыг барьдаг, нийгэмд сөрөг мэдээлэл, өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлдэг сэтгүүлчдийн үйл ажиллагааг хориглох нь зүйтэй. Тэд нийгмийг айдас, бухимдалд оруулж байна.