Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, зарим шийдвэрүүдийг гаргасан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ, Япон, Европоос тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болжээ.
Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж, оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна. Тусгаарлагдах нэг хоногийн зардал нь 31 мянган төгрөг байх аж. Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан байна.
Сэтгэгдэл бичих