Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтын хүрээнд Италийн "Аталанта" клуб Испанийн "Валенсия" багийн талбайд зочилж, 3:4-өөр хожсон билээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 8:4-өөр хожиж, Италийн баг анх удаа Аваргуудын лигт оролцохдоо шөвгийн 8-д шалгараад байна.
Тэгвэл энэ тоглолтод "Аталанта"-гийн довтлогч Йосип Иличич покер хийж, гангарсан. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт анх удаа зочлон тоглолтод покер хийсэн хөлбөмбөгч боллоо. Харин Аваргуудын лигийн хасагдах шатанд покер хийсэн 4 дэх хөлбөмбөгч боллоо. Өмнө нь Месси хоёр, Марио Гомес, Роберт Левандовски нар нэг удаа покер хийж байжээ. Гэхдээ бүгд талбайдаа.
Мөн Иличич Аваргуудын лигт хет-трик хийсэн анхны Словени хөлбөмбөгч боллоо.
Сэтгэгдэл бичих