АН-ын даргын зөвлөх З.Энхболд гэнэт л Тавантолгойн асуудлаар сүртэй мэдэгдлүүд хийн улс төр хийх сэдвээ болгоод байгаа. Дэлхий дахиныг хамарсан аюулт тахал Монгол Улсад орж ирэн дээр дооргүй сандралдан буй энэ үед ч Тавантолгой хэмээн “орилж” гарч ирсэн нь дээгүүрээ ижий ахай бололцон явсан улстөрийн хүрээний МАН, АН-ынханд томоохон хагарал гарсан гэх хардлагыг төрүүлж байна.
Сонгууль дөхөж байгаа энэ үед Х.Баттулга Ерөнхийлөгч, АН-ын даргын зөвлөх З.Энхболд нар жилийн доторх байр сууриасаа хазайн улс орны эрх ашиг бус улс төрийн ашиг харан ийнхүү улиарч байгаа бололтой. Учир нь ердөө л жил хагасын өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 29-ны өдөр Тавантолгойн орд газрын тодорхой хэсгийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах /IPO хийх/ тухай шийдвэр гарч байхад Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавиагүй хэрэгжүүлэхээр болсон, санал нийлсэн гэсэн үг юм. Түүгээр ч барахгүй уг шийдвэрийг УИХ-аар гарахаас өмнө ҮАБЗ-ын зөвлөмж гарч, Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруул хэмээсэн байдаг.
Гэвч олны маш их хүлээлт дагуулсан энэхүү шийдвэрийг гэнэт л нэг өглөө сэрээд Ерөнхийлөгчийн Тамгын дарга асан З.Энхболд “зогсооно, гацаана” хэмээн цээжээ дэлдээд эхэлсэн нь дээгүүрээ эв хагарсантай холбоотой гэцгээж байна.
Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өөрийн твиттер хуудастаа “ҮАБЗ”-өөс Ерөнхийлөгчийн интитуци гарч, IPO Зи /З.Энхболд/ зогсоох нь, Монгол төрийн бодлого ялах уу, Страто компани ялах уу, цаг хугацаа харуулна”.
Мөн “Монгол төрийн бодлого ялах уу. Страто компани ялах уу. Цаг хугацаа харулна аа...” гэх зэргээр ихээхэн бухимдалтай жиргэсэн нь үнийг нотолж байх шиг.
Улс төрийн сонгууль болдгоороо болно. Харин дэлхийд гайхагдах Тавантолгойн ордоо олон улсын хөрөнгийн зах зээл дээр эдийн засгийн эргэлтэд оруулах, хэдэн халтар машинаар биш төмөр замаар нүүрсээ зарах монголчуудын мөрөөдөл ийнхүү томчуудын улс төрийн халалтаар үгүй болох дээрээ туллаа.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зогсоосон нь зөв болсоон . Өөрсдийнхөө хувийн хөрөнгийг л хямдхан зарж болно шүү