Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтод "Атлетико Мадрид" клуб Английн алдарт "Ливерпүүл"-ийг талбайд нь 2:3-аар хожиж, цааш шалгарч чадсан билээ. Энэ тоглолтын гол баатар нь "Атлетико Мадрид"-ын хаалгач Ян Облак байлаа.
Тэрбээр энэ тоглолтод 9 хаалт хийж, багаа аварсан юм. Мөн өөрийнхөө тогтоож байсан амжилтыг давтаж байгаа нь энэ ажээ. Словени хаалгач өмнө нь 2017 оны аравдугаар сард "Сельта"-тай хийсэн тоглолтод. Мөн 2016 оны тавдугаар сард аваргуудын лигийн хагас шигшээд "Байерн"-тай хийсэн тоглолтод 9 хаалт хийж, багаа аварч байжээ.
Сэтгэгдэл бичих