2020 оны 3-р сарын 12
15 цаг 00 минут

ЭМЯ: Өнөөдрөөс эхлээд 40-өөс дээш насны хүмүүс эрсдэлт бүлэгт орж байна

ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг мэдээллээ хийлээ.  Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл,  Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү зэрэг албаны хүмүүс оролцлоо. 

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр бид мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 117 оронд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийг цар тахал хэмээн мэдэгдсэн. Ямар нэгэн халдварт өвчин дэлхийн ихэнх орныг хамарч тархахыг  цар тахал гэж зарладаг.  Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий дахин 4 цар тахалтай тулгарсан. Хамгийн сүүлчийн цар тахал гэвэл 2009 онд гарсан гахайн томуу байсан. 1918 онд дэлхий дахинд хамгийн олон хүнийг өвчлөл, эндэгдэлд хүргэсэн Испанийн томуу байсан юм. 

Энэ өвчлөлийн байдал цаашдаа ноцтой болох магадлалтай байгаа учраас  ДЭМБ-аас цар тахал гэж зарлалаа. Энэ бол коронавирусээр үүсгэгдэж байгаа анхны цар тахал. Мөн эмчилж, хамгаалж болж байгаа цар тахал юм.  Яагаад гэвэл БНХАУ энэ вирусийн халдварыг хяналтдаа авч чадаж байна. Энэ цар тахлын үед айдас хүйдэст автаад байж болохгүй.  Цар тахлын үед Эрүүл мэндийн байгууллага толгойлж, зөвлөгөөгөө мэдээллээр хангаж ажилладаг.  Иргэдэд хандаж хэлэхэд, хэтэрхий айж, түгшиж, дархлаагаа унагаж болохгүй. Хоёрдугаарт, цуу ярианд итгэх, тарааж болохгүй. 

Мөн Эрүүл мэндийн байгууллагаас авч байгаа арга хэмжээг мушгин гуйвуулах, хэт эрт өөрийнхөөрөө дүгнэх зэргийг хийж болохгүй гэдгийг анхааруулъя. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийг өгч ирсэн. Тэр ажлаа ч үргэлжлүүлж, зөвлөнө.  Гэхдээ зөвлөгөө, зөвлөмж өөрчлөгдөж байгаа. Өндөр настай иргэдэд эрсдэлтэй гэж байсан. Өнөөдрөөс эхлээд 40-өөс дээш насны хүмүүс эрсдэлт бүлэгт орж байна. Тиймээс тохирох зөвлөмжийг хүргэж эхэллээ" хэмээлээ. 

Түүний дараа ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 10-ны мэдээгээр нийтдээ 117 улсад өвчлөл бүртгэгдэж, 118326 хүн халдвар аваад байна. 24 цагийн дотор дэлхий нийтээр 280 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4922 болсон.  БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн.  Ирэх долоо хоногуудад тохиолдол, нас баралтын тоо илүү нэмэгдэнэ гэж үзэж байна.  ДЭМБ-аас зарим орон халдварыг тархаахгүй байх чиглэлд арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс энэ өвчнийг цар тахал гэж үзэж, зарласан.  Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь 4 оронд гарч байна. Тэр дундаас БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байгаа юм" хэмээлээ.  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сарын 9-өөс өнөөдрийг хүртэл 1240 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт 8, "Жаргалант"-ын амны сувилалд 23 хүнийг өнөөдөр ажиглалтаас гаргана. Биеийн эрүүл мэнд сайн, ямар нэгэн зовиургүй байгаа. Бид эмэгтэйчүүд, дотор гээд төрөлжсөн мэргэжлийн эмч хэрэгтэй иргэдэд зориулж эмнэлгүүдээс эмч томилж, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн гурван хүн орж ирсэн байгаа. Энэ хүмүүс Өвөрмонголын Бортал аймагт айлд байсан юм билээ. Хөл хорио цуцлагдахад эх орондоо ирсэн. Ховд аймгийн Онцгой байдал хуралдаад, тэнд нь хоёр өрөө байранд тусгаарлаад ажиллаж байна.  Хүмүүсийн биеийн байдал сайн, ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа. 

ХӨСҮТ-д байгаа өвчтөний биеийн байдалд хүндэвтэр байгаа. Гэхдээ аль нэг амин үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй, хэвийн байна. Эмч нарын заавар зөвлөгөөг сонсож, дагаж мөрдөж байгаа.  БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай өнөөдөр өдөр цахим хурал хийхээр бэлтгэлээ хангаж байна" хэмээлээ. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.