2020 оны 3-р сарын 12
11 цаг 50 минут

Д.Нямхүү: Франц иргэнд Монголчууд таныг ойлгож байгаа гэж сэтгэлийг нь засч, нарийн зөвлөгөө өгсөн

ЭМЯ-ны өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллийг хийлээ. Хуралд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү оролцож, мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Юуны түрүүнд Франц иргэнтэй ойрын хавьталд орсон 126 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг хэлье. Гуравдугаар сарын 10-ны өдөр ХӨСҮТ-д 4 хүнийг тусгаарлаж, хянасан. Тэднээс вирус илрээгүй. 

Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д 8 сэжигтэй тохиолдлыг хяналтад авч, хянаж байна.  Мөн нийтдээ 149 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан. Франц иргэний хувьд эмчилгээ хийж байгаа. Давтан шинжилгээг өнөөдөр өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байна.  Түүнийг Франц улсад Монголд очиж халдвар тараасан гэж бичиж байгаа болохоор сэтгэл нь нэлээд тавгүй байгаа юм.  Мөн монголчууд ч гэсэн янз бүрээр хэлж, ярьж, бичиж байгаад нэлээд тавгүйрхсэн. Харин эмчилж байгаа эмч нь сэтгэлийг нь засаж, монголчууд таныг ойлгож байгаа хэмээн нарийн зөвлөгөө өгч, ойлгуулж байна.

Сэтгэл хямрахаар дархлал унадаг. Тиймээс сэтгэл санааг нь засах талаас нь хичээж ажиллаж байна. Энэ хүний биеийг маш нарийн ажиглаж, нягталж хонолоо.  Өглөө наашаа гарахаас өмнө уушигны рентгэнд оруулж байна гэсэн. Бид эмчилгээтэй холбоотой мэдээллийг үргэлж өгнө. Хамгийн гол нь тэр хүн бидэнд итгэж, хамтарч ажиллавал үр дүн гарна" хэмээлээ.  

Мөн тэрбээр "Англи хүн Увсад тусгаарлагдсан. Тэр хүний шинжилгээний сорьц наашаа явж байгаа. Баруун хязгаар шүү дээ. Бид тэр хүнд зөвлөгөө өгсөн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Одоогоор ойрын хавьтлын хүмүүсийг тогтоогоод, хянаж эхэлсэн. Маргааш нарийн тоог өгнө, одоо нэгтгэж байгаа. Хамгийн гол нь Франц иргэний ойрын хавьтлын 126 хүнээс халдвар илрээгүй нь бидний сэтгэлийг амрааж байна.  Цаашид хяналтаа сулруулахгүй, хянаж дуусгахын төлөө эмч нар маань цаг наргүй ажиллаж байгаа. 

Францын талаас хүнээ авах яриа гарсан. Өвчтөн ч өөрөө ийм санал гаргасан. Гэхдээ одоо эндээ эмчлүүлэх нь зөв гэж шийдсэн байгаа. Энэ нь хамгийн зөв хувилбар" хэмээлээ. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.