Францын "ПСЖ" клуб Аваргуудын лигийн 1/8 шигшээд Германы "Боруссия Дортмунд" клубыг талбайдаа хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн наймд Францын баг шалгарч байна. 2015-2016 оны улирлаас хойш шөвгийн 16-г давж чадахгүй байсан "ПСЖ" ийн шилдэг найм руу орлоо.
Түүхэндээ "ПСЖ" 6 дахь удаагаа шөвгийн наймд шалгарч байгаа нь энэ ажээ. Тодруулбал, 1994/95, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16, 2019/20 оны улиралд шөвгийн наймд шалгарч байна. Энэ нь Францын багийн Аваргуудын лигт үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.
Сэтгэгдэл бичих