Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд боллоо. Италид болох байсан хоёр тоглолт хойшилсон. Бусад нь хэвийн тоглолоо. Английн төлөөлөл "Манчестер Юнайтед" клуб энэ шатанд Австрийн "ЛАСК" багийн талбайд зочилж, 0:5-аар "бут ниргэлээ"
Тоглолтын 28 дахь минутад Игало гоолдож, тооны харьцааг нээсэн. Нэгдүгээр хагаст үүнээс өөр гоол ороогүй. Харин хоёрдугаар үед Жеймс 58, Мата 82, Гринвуд, Перейра нар 90 дэх минутад гоолдож, өрсөлдөгчөө буулгаж авлаа. Хариу тоглолт "Манчестер Юнайтед"-ын талбайд болно. Тэр тоглолтод "Улаан чөтгөрүүд" талбайдаа 6 гоолын зөрүүтэй хожигдчихдоггүй л юм бол шөвгийн наймд шалгарах нь ойлгомжтой боллоо.
Английн өөр төлөөлөл "Вулверхэмптон" клуб Грекийн "Олимпиакос"-ын талбайд зочилж, 1:1-ээр тэнцээд буцлаа. Айлын талбайд гоол оруулна гэдэг тун ч давгүй үзүүлэлт. Хариу тоглолтод хожиход л дараагийн шатанд шалгарах боломж байна.
Сэтгэгдэл бичих