Английн "Арсенал" клубын дасгалжуулагч Микел Артетагаас өчигдөр ковид-19 вирусийн халдвар илэрчээ. Түүний дараа "Арсенал"-ын бэлтгэлийн баазыг хаасан байна. Улмаар түүнтэй ойрхон байсан хүмүүсийг Эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу тусгаарлах ажиллагааг яаралтай хийж эхэлжээ.
Тэрбээр маш олон хүнтэй, тэр дундаа "Арсенал"-ын бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын багтай нэгдүгээр хавьталд орсон учраас Колней бэлтгэлийн баазаас гадна Hale End Academy буюу хүүхдүүдийн академийг ч түр хаажээ. Энэ хугацаанд бэлтгэлийн бааз болоод хөлбөмбөгийн академийг бүрэн ариутгаж, цэвэрлэх юм байна.
Сэтгэгдэл бичих