Английн "Челси" клубын хагас хамгаалагч Каллум Хадсон-Одоигоос шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрчээ. Тиймээс Англи хагас хамгаалагчтай ойр дотно байсан бүх хүнийг тусгаарлах шаардлагатай болж байгаа ажээ. Үүнд "Челси" клубын тоглогчид, дасгалжуулагчдын баг хамаарах юм.
Даваа гарагийн өглөө Каллумаас ханиадны шинж тэмдэг илэрсэн учраас урьдчилан сэргийлэх үүднээс энэ долоо хоногт бэлтгэлдээ ирээгүй юм байна. "Хэдийгээр эхний ээлжинд түүнээс коронавирусийн халдвар илэрсэн ч биеийн байдал сайн байгаа. Эргээд бэлтгэлдээ орохыг хүлээж байна. Бид түүнийг хурдан эдгээсэй гэж хүсэж байна" хэмээн Лондоны клуб мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих