Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлтэй үед хүмүүсийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн төвд 119 утас ажиллуулж, иргэдэд зөвлөгөө өгч байгаа билээ. Хэрвээ коронавирусийн халдвар цаашид нэмэгдсэн тохиолдол энэ мэт утсуудыг идэвхжүүлэн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.
Сүүлийн 24 цагийн байдлаар энэхүү утсанд 628 дуудлага ирж, иргэд зөвлөгөө авчээ. Түүнээс 191 нь хуурамч дуудлага иржээ. Тиймээс ЭМЯ-аас хуурамч дуудлага хийхгүй байхыг зөвлөж, санууллаа.
Сэтгэгдэл бичих