2020 оны 3-р сарын 14
12 цаг 35 минут

ОБЕГ: Тусгаарлах байрны зардлаа төлөөгүй иргэдэд онгоцны тийз бичихгүй

Тусгаарлах байрны төлбөрөө төлсөн иргэд ширээн дээр тавьсан утсаар холбогдож, баталгаажуулна уу

 ОБЕГ-аас гадаадад байгаа монгол иргэдээ авчрах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд  ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МИАТ-ийн тэргүүн дэд захирал Н.Ганболд оролцлоо.  

Хурлын эхэнд хурандаа Б.Ууганбаяр "Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай штабаас анхны хэвлэлийн байга хурлаа зохион байгуулж байна.  Шуурхай штаб УОК-оос гаргасан шийдвэрийг хангах, салбар хоорондын уялдаа холбоог хангахад чиглэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шуурхай штаб 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Шуурхай штаб нэн тэргүүний хийх 3 ажлаа тодорхойлсон. 

Нэгдүгээрт, гадаад оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэдийг татан авах үйл ажиллагааг зохион байгуулна. Хэрэв коронвирусийн тохиолдол гарвал үүний эсрэг тэмцэх бэлэн байдал, хариу арга хэмжээний салбар дундын төлөвлөгөөг боловсруулах. Төлөвлөгөөг боловсруулж ирэх даваа гарагт Шадар сайдаар батлуулахаар шаргуу ажиллаж байна. Гуравдугаарт, байгаа бүх нөөцийнхөө судалгааг гаргаж авах гэж байгаа. Бараа материал, хөрөнгө хүч, хүн, машин тэрэг гээд бүх нөөцийнхөө судалгааг гаргахаар ажиллаж байна. 

Миний өмнө байгаа дансны дугаарууд бол гаднаас ирсний дараа хүмүүс тусгаарлах байрынхаа зардлыг төлөх данс юм.  Төлбөрийг ОБЕГ-т төвлөрүүлж байгаа. Одоогийн байдлаар 219 хүн тусгаарлах байрныхаа төлбөрийг төлсөн. Солонгосоос ирэх 85 хүн мөн зардлаа төлчихөөд байна. Энэ бол тусгаарлах байранд байх хугацааны хоол унд, байрны зардал юм. Бидний сонгож авсан байр эмнэлгийн болон цэргийн зориулалттай байгаа. Сүүлийн үед зарим зочид буудал санал ирүүлж, тусгаарлагдах иргэдийг хүлээж авах боломжтой гэсэн.  Төлбөрийг нь та бүхний саналтай уялдуулна гэсэн. 

Ийм гурван төрлийн байр байна. Сувилалын зориулалттай байранд өвчтэй, өндөр настай, жирэмсэн, гадаад оронд очиж хагалгаанд орсон хүмүүсээ байрлуулна. Сувиллын байрны үнэ 50 төгрөг байхаар урьдчилсан байдлаар тооцсон.  Цэргийн зориулалттай байранд, Батлан хамгаалахын их сургууль гэх мэт байранд 40 мянган төгрөгөөр байрлуулна. 0-5 насны хүүхдийг үнэгүй, 6-18 насных бол 30 мянган төгрөгөөр байрлуулахаар болсон. 

Одоогоор ирэх хүмүүстэй холбоотой тусгаарлах байрны төлбөрийн асуудал үүсэж эхэлсэн. Бидэнд ирэх хүсэлтэй 200 гаруй хүний нэрийг ирүүлчихэж байгаа юм.  Гэвч тэр хүмүүстэй холбогдох утасны дугаар байхгүй.  Өчигдрөөс эхлээд төлбөрөө төлж эхэлсэн, хүмүүс. Зарим АТМ-аас төлбөрөө төлсөн байна. Гэвч хэн гэдэг хүний төлбөрийг төлсөн нь мэдэгдэхгүй байгаа юм. Хоёрдугаарт, нэг хүн 3-4 хүний төлбөрийг төлчихсөн байна. Солонгост байгаа хүний төлбөрийг төлөхдөө энд гүйлгээ хийж байгаа иргэний өөрийнхөө нэрийг биччихэж. Гэх мэт олон бэрхшээлээс үүдээд ямар хүн төлбөрөө төлсөн бэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо. 

Тиймээс ширээн дээр тавьсан утсаар холбогдоод, мэдээллээ өгөөч. Эсвэл ОБЕГ-т биеэр ирж мэдээллээ өгөөч ээ. Цагаан хэрэглэлийн асуудал байна. Өнөөдөр ирэх хүмүүсийн цагаан хэрэглэлийг ар гэрийнхэн нь гялгар уутанд хийгээд, авчирч өгөөч ээ гэсэн санал тавьсан. Гэвч одоогийн байдлаар цагаан хэрэглэл авчирч өгч байгаа хүн алга. Тийм учраас бид өнөөдрийн ханшаар тооцож, 100 ширхэг цагаан хэрэглэлийг зээлээр аваад бэлтгэлээ хангачихсан.  Тиймээс цагаан хэрэглэлийн төлбөрийг ар гэрийнхэн нь төлөх нь байна шүү гэдгийг анхааруулж хэлье. 

Иргэдийн өөрсдийнхөө нь хүсэлтээр татаж авч байгаа учраас Шуурхай штабын шаардлагыг дагаж мөрдөх ёстой шүү гэдгийг хэлье" хэмээлээ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадад байгаа маш олон хүн өргөдөл гаргаж, эх орондоо ирэхийг хүссэн.  Шууд нислэг зогссон улсуудаас маш олон иргэн ирнэ. Тухайлбал, Солонгос улсад 500 гаруй хүн ирэхээр хүсэлтээ өгсөн.  Эхний ээлжинд бид өндөр настай, өвчтэй зэрэг нэн шаардлагатай 200 гаруй иргэнийг авахаар болсон. Энэ иргэнд тусгаарлагдах байрныхаа зардлыг төлөхгүй бол онгоцны билетийг нь бичихгүй байх эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулъя. 

Мөн Япон, Орос зэрэг бусад олон орноос иргэд ирэхийг хүсэж байна. Бид МИАТ-тэй хамтарч, иргэдээ авчрах бэлтгэлийг хангаж байгаа. Харин ирэх иргэдээс коронавирусийн шинж тэмдэг илэрсэн эсэхийг нарийн асууж, гарын үсэг зуруулж  авна. Хэрвээ шинж тэмдгээ нуугаад, эх орондоо ирээд, хүнд санаатайгаар халдаасан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага тооцно. Тиймээс иргэд маш анхааралтай байж, мэдээллээ үнэн зөв өгөхийг сануулж байна.

Элчин сайдын яаманд бүртгүүлсэн иргэдийн жагсаалтын дагуу бид боломжтой хэлбэрээр ар гэрийнхнийх нь утсыг олж, ОБЕГ-т өгсөн. ОБЕг-аас иргэдэд яаралтай төлбөрөө шилжүүлэх мэдээллийг өгч байгаа.  Төлбөр нь төлөгдсөн иргэдийн жагсаалтыг бид Сөүл дэх Элчин сайдын яаманд өгнө.  Төлбөрөө төлсөн иргэдийг жагсаалтын дагуу авчирна. Тиймээс ирэхээр төлөвлөж байгаа иргэд ар гэрээрээ дамжуулаад төлбөрөө төлөхийг уриалж байна" хэмээлээ. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.