ОБЕГ, Шуурхай штабаас мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр МИАТ-ийн тэргүүн захирал Н.Ганболд гадаадад байгаа иргэдээ хэрхэн авах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "МИАТ компани маргаашнаас эхлээд 4 удаагийн нислэгийг зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан. Маргааш өглөө бид 07:45 цагт Улаанбаатар-Сөүл, 07:55 цагт Улаанбаатар-Моксва-Берлин чиглэлийн нислэгийг хийнэ. Энэ хоёр нислэгийн зөвшөөрөл ирчихсэн.
Даваа гарагт 08:55 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг хийнэ. Дараа нь Улаанбаатар-Истанбулын нислэгийг хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгийн зөвшөөрөл одоогоор ирээгүй байгаа учраас цаг хэлэх боломжгүй байгаа. Нислэгийн үед зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана. Бүх зорчигчдод амны хаалт тарааж, гарыг нь ариутгаж ажиллахаар төлөвлөж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих