2020 оны 3-р сарын 15
11 цаг 29 минут

ЭМЯ: Франц иргэнтэй ойрын хавьталд орсон 269 хүнээс коронавирус илрээгүй

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү зэрэг албаны хүмүүс оролцлоо. 

Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхийн 13 оронд өвчлөл бүртгэгдсэн. Арлын орнуудад шинээр өвчлөл бүртгэгдсэн байна. Тэгээд АНУ, Иран, Испани, Итали, Норвеги зэрэг оронд өвчлөл эрчтэй тархаж байгаа. Харин БНСУ, БНХАУ өвчлөлийг хязгаарлаж байна гэсэн мэдээлэл байна. Бид цаг тухайд нь, үнэн бодит, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг хүргэж байгаа. Цаашид бид мэдээллүүдээ цахимаар өгөх. Иргэдийн сонирхсон асуултад цахимаар хариулах чатыг НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар нээж байгаа. Иргэд сонирхсон асуултаа чатаар авч, үнэн зөв мэдээллээр хангагдах боломжтой. 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 14-ий мэдээгээр ковид-19 халдварын тохиолдол дэлхий нийтээр 9769-өөр нэмэгдэж, шинээр 13 улсад халдвар бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 408 хүн нас барж, нийт нас баралтын тоо 5393-т хүрээд байна. Европын холбооны улсуудад тархалт хурдацтай явагдаж байгаа.  Тархалтыг хязгаарлах үүднээс олон нийтийн арга хэмжээг цуцалж байна. Итали, Иран, Франц гэсэн гурван улсад халдварын шинэ тохиолдол маш ихээр нэмэгдэж байгаа. Хоногтоо 1000-аас дээш хүн шинээр өвчилж байна" хэмээлээ. 

Тэгвэл ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европ тивд халдварын тархалт эрчимжиж байна. Тухайлбал, Франц улсад өчигдөр буюу бямба гарагийн байдлаар шинээр 808 тохиолдол, 12 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад өчигдрөөс эхлэн зайлшгүй шаардлагатай л биш бол үйлчилгээний бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, ШТС зэрэг газруудын үйл ажиллагааг тасалдуулахгүй үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.  Мөн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. 

Испани улсад мөн хорио цээрийн дэглэмийг тогтоосон. Зөвхөн хүнс авах, эмийн сан орохоос бусад зорилгоор гарахыг хориглсон. Румын улсад онц байдал зарласан. Онц байдал ирэх даваа гарагаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан бага насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээс нь ажиллах боломжоор хангах, эсвэл чөлөө олгох зохицуулалтыг хийж, хууль гаргаж байгаа юм байна. Гэх мэт төр засгийн шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулсан. 

Литва улсад хөл хорио тогтоосон. Итали улсын хувьд, Ломбарди мужийн хэмжээнд эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болсон.  Өдөрт 15-20 орчим ор сул болж, эргэлдэж байгаа. Тиймээс шинээр ирэх өвчтөнийг эмчлэх боломжгүй болж байгаа гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас нь мэдэгджээ.  Итали улсын хэмжээнд өчигдөр шинээр 3597 шинэ тохиолдол, 175 нас баралт бүртгэгдсэн байна. Их Британи улсад 342 шинэ тохиолдол, 10 нас баралт бүртгэгджээ. Японд бямба гарагт 65 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдийнхээс хамгийн ихэд тооцогдож байна" хэмээлээ. 

Тэгвэл ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сарын 9-өөс хойш ажиглалтад 1308 хүнийг авч, хянасан. Яг одоо 609 хүнийг ажиглалтад авч, хянаж байгаа.  Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө 3 тохиолдол нэмэгдэж ирсэн.  Бээжин, Австрали, Тайландаар явсан гэр бүлийн хоёр, Тайланд, Тайваниар явсан нэг, нийт 3 хүнийг тусгаарлаад байна. Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмэгдсэн.  Өмнөговь, Доронговь аймагт байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор 13, 14-нд  орж ирсэн иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Нэг хүн халуурсан, хоолой өвдсөн гэсэн оноштой учраас тусгаарласан.  Бид эрчимт эмчилгээний чиглэлийн орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрийн онгоц ниссэн. Өдөр 16:30 цагийн үед Улаанбаатарт ирнэ гэсэн мэдээлэлтэй байгаа.  250 зорчигч ирнэ. Зорчигчдыг хүлээж авах бүх бэлтгэлийг хангасан. Зайлшгүй тохиолдлыг ХӨСҮТ-ийнхөн очиж авна. Харин шаардлагатай иргэдээ , тухайлбал, жирэмсэн, хагалгаанд ороод ирсэн гэх мэт хүмүүсээ Цэргийн төв эмнэлэгт хүлээж авах юм. Бусад хүмүүсийг тусгаарлах байранд оруулна. Бүх бэлтгэлээ сайн хангасан. Иргэдийг зорчигч угтах үйлдлийг хийхгүй байх нь зүйтэй гэдгийг мэдэгдье" хэмээлээ.  

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр өглөө Дорноговь аймгийн кэмпээс ирсэн 54 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан, коронавирус илрээгүй. Ингээд хамгийн ойрын хавьтлын 269 хүнээс вирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 14-нд 3 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, хянаж байна. 13-ны өдөр ХӨСҮТ-д хянаж байсан 2 хүний шинжилгээнээс вирус илрээгүй" хэмээлээ. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.