2020 оны 3-р сарын 14
13 цаг 43 минут

MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP аварга тамирчин АНУ-ын UFC холбоонд ялалт байгууллаа

Холимог тулааны MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP холбооны гүйцэтгэх захирал Таеквондогийн Дэлхийн аварга Ө.Гантөмөртэй хийсэн ярилцлага.

- Өнгөрсөн 3-р сарын 7-ны өдөр UFC 248 тулаанд Монгол улсын тамирчин ялалт байгууллаа. Энэ тамирчны тухайд?

- Өдрийн мэнд хүргэе Энэ үнэхээр сайхан мэдээ байлаа Манай холбооны 2009.09.30 нд MGL-1 Fighting championship 2 дугаар тэмцээний мэргэжлийн кикбоксын 65 кг жингийн аварга, Эрдэнэт хотод 2018.06.30 нд болсон Холимог  тулааны Дэлхийн аварга, Монгол Улсын тулааны анхны гавъяат тамирчин Ж.Нарантунгалагт  хүндэтгэл үзүүлэх MGL-1 Fighting championship 11 тэмцээний холимог тулааны 66 кг жингийн аварга Шандас мма-ийн тамирчин Данаагийн Батгэрэл нь АНУ-ын Лас Вэгас Хотод болсон  UFC  холбооны 248 дугаар тулаанд Аргентин Улсын тамирчин Гуйдо Кэнниттэй тулалдаж ТКО буюу техникийн илт давуу ялалт байгууллаа. Энэ бол Манай холбооны аваргуудын АНУ-д байгуулсан 6 дахь ялалт байлаа. Бидний 10 жилийн өмнө мөрөөдөж байсан мөрөөдлийг биелүүлсэн багш МУ-ын Гавъяат тамирчин Ж.Нарантунгалаг, Японы мэргэжилтэн багш Ари Жүн Ичи, менежер Анар нарт баярлалаа. 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй манай холбооноос дэлхийн хамгийн том холбоонд аварга Д.Батгэрэл ялалт байгууллаа. 

- Та сая 2 дугаар тэмцээн ,11 дүгээр тэмцээн гэж ярьсан танай холбоо цуврал тэмцээн зохион байгуулдаг юм уу хэдэн жил болж байна. Холбооныхоо талаар яриач?

- 2009 онд мэргэжлийн тулааныг Монгол оронд хөгжүүлэхийн төлөө Холимог тулааны Дэлхийн аварга МУ-ын гавъяат тамирчин Ж.Нарантунгалаг, ОУХМ - Ч.Наранбаатар,Ч.Махбал, Б.Галбаатар болон миний бие нийлж Монголын Тулааны шилдэг Тамирчдын холбоо гэж үүсгэн байгуулж байсан Дэлхийн мэргэжлийн тулаан болох кикбокс, холимог тулааны шилдэг тамирчдыг бэлдэх,дэлхийд таниулах зорилготой MGL-1 FC 1 дүгээр тэмцээнийг 2009 онд зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд бид дэлхийн холимог тулааны бүх холбоонд монгол орноо төлөөлсөн аваргуудаа явуулж чадсандаа баяртай байна.

- Хэд дэхь тэмцээнээ уралдаанаа зохион байгуулаад байна. 

- Бид 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, бид аваргын төлөө тулаан, гадаад орны тамирчидтай уулзалт тулаан MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13, мөн шинэ тамирчдын ранг ахиулах MGL-1 FIGHT NIGHT 3 тэмцээн, бас 2017 онд МАСТЕР ТУЛААНЧ холимог тулааны шоуг VTV хамтран 2 сарын турш хийсэн. 2013 онд нэг жил тэмцээн хийгээгүй. Хүүхэд залуусбие хамгаалах урлагийг сонирхон хичээллэж,  өөр өөрийн тулааны төрөлдөө аваргууд болж, холимог тулааныг сонирхож байгаа нь илт мэдэгдэж байсан. Тэр дайчин залуусыг хараад ядаж жилдээ нэг удаа тэмцээн зохион байгуулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Мэдээж тэмцээн хийх болгонд санхүү хэрэгтэй. Үүнд  Холбооныерөнхийлөгч Ц.Уугангэрэл, Хүндэт ерөнхийлөгч Н.Ганболд нарын болон тэргүүн дэд ерөнхийлөгч З.Тэмүүн, Н.Удаанжаргал, дэд ерөнхийлөгч Ж.Пунцаг, З.Төмөртөмөө, Г.Батхүү нарын дэмжлэгээр, мөн ивээн тэтгэгч тулааны урлагт сэтгэлтэй хүмүүсийн хүчээр одоо 11 дахь жилдээ ороод явж байна.

- Та холимог тулааны Америкт ялсан 6 дахь ялалт гэлээ. Энэ талаар тодруулан яриач.

- Тиймээ АНУ-ын холимог тулаанд Монгол улсаас ялалт байгуулсан 6 дахь нь юм. MGL-1 FC аварга Р.Отгонтулга, Х.Амартүвшин, Д.Батсүмбэрэл, 2-р байрны шагналт Н.Отгонбаатар, мөн Шижирээ гэж залуу ялалт байгуулж байсан. 3-р сарын 7-нд  Дэлхийн хамгийн том холбоонд Д.Батгэрэл ТКО буюу хүнд цохилтоор ялалтыгбайгууллаа.

- Та аваргууд ялалт байгуулсан гэлээ. MGL-1 FC аварга, тамирчдыг яаж сонгож тулалдуулдаг бэ.

- Тэмцээн болохоос 2 сарын өмнө сорил тулаан жин болгонд хийж, ялсан тамирчинг тухайн жингийн аваргатай тулалдуулдаг байсан. 2016 оноос хойш сорил тулааныг жил болгоны эхээр хийж, доод тал нь 2 ялсан тамирчин холбоонд тулалдах эрхээ авдаг болсон. 2017 оноос хойш жилд 2 удаа тэмцээн зохион байгуулдаг болсон бөгөөд тамирчид ранг буюу чансаанд бичигдэх болсон нь холбооны бас нэгэн амжилт байлаа. 

- Мэргэжлийн кикбокс, холимог тулаан тэмцээн хийдэг гэсэн өөр төрлөөр хийдэг үү.

- MGL-1 FC 1,2 дугаар  тэмцээнийг кикбоксын дүрмээр хийж байсан. Холимог тулааны Дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн санаачилгаар 2010 онд MGL-1FC 3 дугаар тэмцээнийг анх холимог тулааны дүрмээр 63, 73, 83, 93 нэмэх 93 кг жинд шилдэг 4 тамирчинг оруулж, анхны аваргаа тодруулж байсан. Үүнээс хойш кикбокс холимог тулааны аваргуудыг тодруулж байгаад 2016 онд сорил тулаанд кикбоксын тамирчин ирээгүй, харин холимог тулааны тамирчид олон болсноор холимог тулааны аваргууд шалгаруулах болсон. 2015 оны 60 кг жингийн хамгийн сүүлийн аварга одоо маш амжилттай ONE CHAMPIONSHIP тулалдаж байгаа З.Шинэчагтга шүү дээ. Өөр төрлөөр хүүхэд залууст бие хамгаалах урлагийг сурталчлах зорилгоор хийх санаа байгаа. Яг боловсруулаад цаасан дээр буулгасан юм алга байна. 

- Монголд шинээр MFC холбоо гарч ирсэн энэ холбооны талаар?

- Тийм бас нэг холбоо гарч ирсэн. Өрсөлдөөн бий болгох давуу талтай.

2018 онд манай холбоо У.Зориг захиралтай СПС ТВ-тэй хамтран 2 тэмцээн зохион байгуулсан. Тухайн үед манай холбооны дэд ерөнхийлөгч байсан. 

Тэрнээс хойш манай тэмцээнээс хуулбарлаж СПС ТВ-ийн зүгээс тэмцээн хийх болсон. Зарим зүйл дээр зөвлөх юм байдаг. Жишээ нь, 70 кг жинтэй хүнийг 61 кг жинтэй хүнтэй тулалдуулах жишээтэй энэ мэргэжлийн тулаан байж болохгүй нэг зүйл, бээлийн нимгэн бэртэл гэмтэл авахмагадлал маш өндөр бид тамирчдынхаа эрүүл мэндийг бодохгүй бол ирээдүй гэж үгүй шүү дээ. Мөн холимог тулааны аварга хамгийн сүүлд тулаан хийдэг ёстой.

- Холимог тулаанд аваргын хамгийн сүүл тулаан хийдэг ёстой гэлээ. Энэ талаар?

- Тийм, холимог тулаанд аваргын тоглолт оргил тулаан байх зарчим үйлчилдэг. Доошоо рангийн зэрэглэлээрээ тамирчид тулалддаг юм. MGL-1 FC гэдэг чинь монгол улсын нэг номер гэсэн үг шүү дээ. Энэ нэг болонхоёр номерын тамирчид олон улсад тулалдах эрхтэй байдаггэсэн хэм хэмжээг тогтоохын тулд манай холбоо ажиллаж байгаа. Энэ хэм хэмжээг зөрчин MFC хамаагүй тамирчдыг оруулж тэмцээн зохион байгуулсан тал дээр бид холбооны зүгээс зохих саналыг хүргүүлсэн байгаа.

- Холимог тулаан бусад тулаанаас юугаараа ялгаатай бэ.

- Анх Монголд дүрэмгүй зодоон гэж ойлгодог байсан. Аварга Сумъяабазар ах, Сумо бөхийн аварга Д.Дагвадорж нар 2002 онд Мэргэжлийн бөхийн гэж нэрлээд анхны тэмцээнийг зохиож байсан түүхтэй.

Харин бид бие хамгаалах урлагийн тамирчид, тулаанытамирчид төдийгүй бөхийн  барилдааны бүх төрөл орж болдог гэсэн үүднээс Холимог тулаан гэж нэрлэн тэмцээнээ зохион байгуулах болсон. Анхны тэмцээнийг зохион байгуулах гэж Япон Улсын мэргэжилтэн багш Араи Жүн Ичи багшаар шүүлгэж, зөвлөгөө аван хийж байлаа. Араи багшийн хувьд холимог тулаан, кикбокс,каратегээр монголд одоо хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж, монголын тамирчдыг сурган хүмүүжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж байгаа багш юм. Манай Дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн багш шүү дээ

- Та сая бие хамгаалах урлаг гэлээ. Монголд бие хамгаалах урлагийн хэдэн холбоо байдаг вэ.

- Бие хамгаалах урлаг дотроо маш олон янз байдаг.Жишээ нь, ИКО карате Олон Улсын Каратэгийн холбоонысалбарын Дарга Д.Чинзориг, Шинэ киокушин каратэгийн холбооны салбарын дарга Гомбогэрэл, Олон Улсын таеквондо, Дэлхийн таеквондо, Монгол -Зо Үндэсний бие хамгаалах урлагийн холбоо үүсгэн байгуулагч Д.Отгонбаяр, Гардан тулааны холбооны үүсгэн байгуулагч МУ-ийн тулааны гавьяат багш Г.Хаянгарваа гээд маш олон холбоо байдаг.

Одоо Фитнесс болгон бас тулааны багштай болсон байна. Тасралтгүй, эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг холбоодыг  нэрлэлээ. Энэ холбоодоос гарсан тамирчид одоо манай тэмцээнд өрсөлдөж байгаа. Та бүхэнд баярлалаа гэж хэлье.

- Монгол Улсын  тулааны урлагийн хэдэн гавьяат байгаа бэ.

- Холимог тулааны LEGEND, ONE CHAMPIOHSHIP  Дэлхийн аваргын бүсийг манай холбооны үүсгэн байгуулагчдын нэг  Ж.Нарантунгалаг монгол орондоо авчирч МУ-ын гавъяат тамирчин цолоор шагнагдсан.

Байлдааны самбийг монголд анх оруулж ирж, тухайн үеийн цагдан сэргийлэхийн ажилтнуудад зааж байсан Г.Хаянгарваа багш МУ-ын гавъяат багш болсон юм. Энэ хүний амьдрал тулааны урлаг болон бидэнтэй шууд холбоотой. Яагаад гэвэл энэ хүн анхны Монголын бие хамгаалах урлагийн бүх холбоод оролцсон Сонсогчийн алдар гардан тулааны тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнд тухайн үеийн хамгийн шилдэг сайн тамирчид тулалдаж, дараа нь гадагшаа мэргэжлийн тэмцээнд явдаг байсны нэг нь би. 

- Та Таеквондогийн Дэлхийн аварга хэзээ болсон бэ.

-Тиймээ, миний хувьд 73 кг жинд Bulgaria Улсын Plovdiv хотод болсон 2019 онд Олон улсын таеквондогийн 21 дүгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тулааны төрлөөр Дэлхийн аварга гэсэн алдрыг анх удаа хүртсэндээмаш их баяртай байдаг. Манай баг хамт олон Дэлхийн 96 орноос  багаараа 11 байранд орж Монголын түүхэнд өмнө байгаагүй амжилт үзүүлж чадсан. Баг хамт олныг дасгалжуулж амжилттай оролцуулж чадсан багш Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонт Баярмөнх, холбооны нарийн бичгийн дарга Оргил бусад багийн хамт олондоо цаашдын спортын тулаанд нь амжилтын дээдийг хүсье

- Танай үед хичээллэж байсан залуус одоог хүртэлбие хамгаалах урлагаар хичээллэдэг үү?

- Тиймээ, би түрүүн хэлсэн. Бие хамгаалах урлаг олон төрөл байдаг. Миний үед гарсан тамирчид бол тулааны урлагийн анхдагч нар гэж хэлж болно. 1995 оны Олон Улсын Таеквондогийн Шигшээ багаас гэхэд анхны эмэгтэй тулааны Дэлхийн аварга Жагаа, Гэрэлээ Мөн анхны кикбоксын дэлхийн аварга Контакткай карате Саруул-Од, ОХУ -ын Каратэгийн аварга Батжаргал Контакткай каратэ, Японы Улсын Мэргэжлийн кикбоксын аварга Ц.Амарбаясгалан, Холимог тулааны Дэлхийн аварга МУ-ын гавъяат тамирчин Ж.Нарантунгалаг болон миний бие гээд бүгд манай үеийнхэн анхдагч байж чадсандаа сайхан байдаг шүү. Бахархах зүйлтэй, одоо энэ залуусын үргэлжлэл шавь нар нь бие хамгаалах урлагийг үргэлжлүүлсээр явна. 

- Одоо холбооны цаашдын үйл ажиллагааны талаар яриач.

- Манай холбооны энэ жилийн төлөвлөгөө Короно вирусын тархалттай холбоотойгоор бүх тэмцээн хойшлогдож байна. 2 дугаар сард төлөвлөгөөгөөрбол холимог тулааны 2 шинэ аварга төрөхөөр байлаа. Бид энэ жилээс сорил тулаанд шалгарсан тамирчид, тулаанд орж байгаа тамирчиддаа  Тамирчдын карт нээж байгаа. Энэ картыг холбоо баталгаажуулах бөгөөд Монголд MGL-1FC тэмцээнд тулалдсан түүх он сартайгаа, ялалт ,ялагдал бүгд тэмдэглэгдэх тул тухайн тамирчны мэдээллийг энэ картнаас харж мэдэж болохоороо давуу талтай юм.

- Холбооны аваргуудаас ямар ямар аварга хаана тулалдаж байна.

- Одоо ONE CHAMPIONSHIP 70 кг жингийн аварга МУ-ын гавъяат тамирчин Ж.Нарантунгалаг, мөн Ц.Амарсанаа, 65 кг жингийн аварга З.Шинэчагтга, АНУ -ын  UFC холбоонд 66 кг жингийн аварга Д.Батгэрэл, Велатор холбоонд 70 кг жингийн аварга Х.Амартүвшин тулалдаж байна.

- Гадаад явж байгаа тамирчинг яаж холбодог бэ.

- Манай холбооны сайн аваргуудад гадаадын холбоодоос санал тавьдаг. Мөн С.Анар гэж манай киокушин каратегаар хичээллэдэг залуу  Солонгосын Улсын холимог тулааны ROAD холбоо мөн АНУ -ын UFC холбоонд,бас Японы мэргэжилтэн багш Араи Жүн Ичи ONE CHAMPIONSHIP, СПС телевизын захирал У.Зориг ONE CHAMPIONSHIP гэрээ хийж өгч тулалдуулж байна. Мэргэжлийн холбоод тамирчинтай менежереер холбогдож гэрээ байгуулах дуртай байдаг юм. Бидний гол зорилго сайн аварга төрүүлэхэд оршино. Холимог тулааны аль ч холбоо тэр сайн тамирчинг авахыг хичээдэг.

- За ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

- Монгол Улсынхаа төрийн далбаа, уухай дууг дэлхийд хадааж байгаа холимог тулааны аваргууддаа баярлалаа. Мөн Холбооны удирдлага болон нийт гишүүд, ивээн тэтгэгч байгууллага, тулааны урлагийг сонирхон дэмжигч бүхэндээ баярлалаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.