2020 оны 3-р сарын 16
8 цаг 00 минут

Ш.Сайхансамбуу: Оюутолгойн гэрээний талаар аль ч үеийн төрийн гурван өндөрлөг дуугардаггүй

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

“ҮНЭН БА ЗӨВ” НАМЫН ЗАЛУУСЫН ХАЛАМЖЛАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ХИЙЖ БАЙНА

-Та сүүлийн хэдэн жил юу хийж байна вэ?

-“Үнэн ба зөв” намынхаа залуучуудад нам гэж чухам ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдгийг заагаад, зааварчлаад байж байна. Бизнесээс хол байгаа. Үүсгэн байгуулсан компанийг маань өөр хүмүүс удирдаж байгаа учраас миний шаардлага нэг их байхгүй. Надад миний бизнесээс илүү энэ улсын ирээдүй чухал болчихоод байна. “Үнэн ба зөв” намын залуучуудын хуучнаар бол халамжлан хүмүүжүүлэгч хийж байна даа. Монголын ард түмэн ирээдүйн зөв улс төрчдийг хаанаас бэлтгэхээ мэдэхгүй байна. Одооны улстөрчид дандаа хуурамч, амаараа улс төр хийдэг. Ажил дээрээ татвар төлөгч нарын хэдэн төгрөгийг иддэг болчихсон учраас санаа зовоод зүгээр сууж чадахгүй байна.

-Танай намын залуучууд ямар хүмүүс байна?

-Дотооддоо их,  дээд сургууль төгссөн, мастераа хамгаалсан, улс эх орны ирээдүйн төлөө санаа зовдог залуусыг би өөрөө сонгосон. 1992 оноос хойш бид шинэ Үндсэн хуулиар явж байгаа улс. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж явсан 30 жил. Яаж балрав. Манлайлан оролцож байсан тэр үеийн залуус өнөөдөр ямар  аймшиггүй баян  болчихоод,  эх орноосоо зугтаагаад, эрүүгийн ноцтой гэмт хэрэг өдүүлчихээд,   гадаадад чөлөөтэй хэрүүл хийгээд байж байдаг юм бэ. Улс төр гээчийг цэгцэлж чадахгүй байна. Тиймээс манай намын залуус мөнгөгүй улс төр гэдгийг яаж хийх ёстойг харуулна. Залуучууд улс төрд орж ирэхгүй байгаа учраас одоогийн энэ хоёр намын хулгайч нар хурцлагдаад,  иргэдийг боолчлоод байгаад байна. Үүнийг л өөрчлөх зорилготой залуучууд байгаа.  Манай намын дарга А.Отгонбаатар асар эх оронч сэтгэлгээтэй,  мундаг залуу. Ямар үйл ажиллагаа явуулбал, яаж ажиллавал энэ улс амархан хөгжих вэ гэдгийг маш мундаг сэтгэдэг. Энэ үзэл бодлоороо надтай адил байгаа болохоор би сонгосон юм. Адил залуус нь атаархаад ирэхээрээ энэ мууг чинь хөдөөний орк, хөөсөн мантуу гээд хэлэх хэлэхгүйгээр хэлдэг. Хятад хүмүүс хэзээ ч сошиалаар бие биенийгээ баян тарган, царай зүсээр нь доромжлохгүй. Оросууд ч гэсэн. Дэлхийд бие биенийгээ гутаадаг ганцхан улс манайх.

-“Үнэн ба зөв” намыг та байгуулсан уу?

-Хэдэн залуучуудтай нийлж байгуулсан. Надад 30 залуу байна. Улс төрд залуусыг оруулж ирж,  манлайлуулах зайлшгүй шаардлагатай болчихоод байна. Нам дотор би хамгийн ахмад нь. 20-40 насны хоорондох залуучууд байна. Тиймээс зөв улстөрчдийг гаргаж ирэхийн тулд “Үнэн ба зөв” гэж нэр өгсөн. Монголын улстөрчдөөс монголчууд ил тод байдлыг л хамгийн их хүсч байна. С.Зоригийн хэргийг нууцлаад байх ямар ч шаардлага алга. Мөрдөн байцаалтад нуух үг, өгүүлбэр бий. Түүнийг нь нууцлаад бусад нь, шүүх хурал нь хүртэл ил явах ёстой.

Ил тодын цаана үнэн ба зөв л байна. Үнэн гэдэг Монголын ард түмэнд үйлчлэхээ больсон. Монголын ард түмэн зөв хүнээ сонгоё гэдэг. Гэвч яаж танихаа мэдэхгүй байна. Тиймээс залуусаараа дамжуулж ард түмэнтэйгээ бүтэн хоёр жил зургаан сарын хугацаанд ажиллалаа. Ард түмэнтэйгээ тулж ингэж удаан хугацаанд ажиллаж байгаа нам өөр алга. Энэ хоёр нам юм ярихаараа хоорондоо талцаад,  идэж,  ууснаа хэлэлцээд,  хэрэлдээд үзэж тардаг. Бид мөнгө төгрөг, нэр хүндийн хойноос огтхон ч хөөцөлдөөгүй. Ерөөсөө л иргэдтэйгээ ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа наймдугаар сард хэдэн залуучууд цуглуулаад,  хурлаа хийгээд, намаа бүртгүүлэх гэж Улсын Дээд шүүхэд өгсөн материал найман удаа буцсан. Уг нь засаад байх юм байхгүй. Хуулиндаа Улсын Дээд шүүх бүртгэнэ гэж заасан байдаг. Би хараад инээд хүрээд л сууж байсан. Их бухимдсан. Гэхдээ тэгж олон буцсан нь манай залууст өөрсдөд нь хэрэг болж байна.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНЭЭС БОЛЖ НАМААС ЖИЙГДЭЖ БАЙЛАА

-Улс төрийн намууд, танай нам ч гэсэн “ШИНЭ” намд нэгдэж сонгуульд өрсөлдөхөөр болоод байна уу даа?

-“ШИНЭ” намтай нэгдэж байгаа юм биш. Бүх намууд “Үнэн ба зөв” намын рейтинг АН, МАН хоёрын араас байгаа учраас гурав дахь хүчин болж сонгуульд оръё.  Танай намын нэр хүндэд нэгдэж оръё гэж өөрсдөө ирсэн. Бид гуйгаагүй. Олон намын нэгдэл хамгийн анх сонгуульд орох гэж байгаа үйл явдал болох гэж байна. Дангаараа бид орж болно. Гэхдээ намууд хүсэлт тавиад байна шүү дээ. Монголчууд одоо ганцхан үзүүртэй болох хэрэгтэй. Монголчууд гуравдагч хүчинг хүсч байна.

-ШИНЭ намын  Ж.Батзандан, Л.Болд хоёрын үзэл санааг та дэмждэг үү?

-Ард түмний хүсээд байгаа зүйлсийг наадуул чинь яриад байгаа. Зөв л юм ярьж байгаа. Гол нь яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Ж.Батзанданг чадна, чадахгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ Ж.Батзандан гэж хүнийг Монголын ард түмэн мэднэ шүү дээ. Тэрүүгээрээ л дүгнэцгээ. Би хүн муу хэлэх дургүй.

-АН, МАН-ыг та муулах уу. Энэ хоёр улс төрийн хүчин яаж ажиллаж байна вэ?

-Муулж байгаа юм биш. Бодит үнэнийг л ярьж байна. Муу хэлэх гэдэг бол шал өөр. 30 жил энэ улс хөгжчих бүрэн боломж байлаа. Сингапур ямар ч байгалийн баялаггүй атлаа 15-20 жилийн дотор хөгжчихлөө. Бүх ард түмнээ орон сууцаар, ажлын байраар хангачихсан. БНСУ мөн л 15-20 жилийн дотор хөгжсөн. Гэтэл бид 30 жил болсон байхад байдаггүй. Нэг хэсэг нь 30 гэр бүл идчихлээ гэж яриад байдаг. Нэг хэсэг нь идээгүй гээд хэрэлдээд байдаг. Энэ үнэнтэй Монголын ард түмэн санал нэг байна. “Үнэн ба зөв” нам ард түмэнтэй яг нэг саналтай байгаа. Тийм учраас өнөөдөр ард түмний дэмжлэгийг авчихсан нам болчихоод байна.

Би МАХН-д бүр 1989 онд элссэн хүн. Тэгэхэд нам шиг нам байсан. Би бизнестэй зууралдсаар байж улс төрийг орхичихсон. Би УИХ-д 49 настай орохдоо улсыг хөгжүүлэх юм бодож орсон. Хулгайч луйварчид руу орчихно гэж огт бодоогүй. Үндсэндээ намд жийгдсэн гол шалтгаан бол Оюутолгойгоос болсон. Оюутолгойг алдах гээд байна, буруу гэрээ хийгээд байна, наад гэрээгээ Эрдэнэт шиг хийгээд өгөөч гэж зөндөө хэлсэн. Одоо сууж байгаа хулгайч нар бүгд дэмжиж гар өргөсөн шүү дээ. Зургаахан хүн эсрэг санал өгсөн байдаг. Оюутолгойгоос болж эд нартай муудалцаад,  намаас жийгдсэн.

-Та УИХ-д сууж байхдаа юу хийв?

-Зургаан гишүүн нэгдэж Урт нэртэй хуулийг батлуулж байсан. Оюутолгойг авч үлдэх гээд үнэндээ ганцаардсан. Сүүлдээ ганцаараа болсон шүү дээ. Би Оюутолгойн гэрээний зөв,  бурууг ярих юм бол Ж.Ганбаатараас илүүг ярина. Ямар хуулийг яаж, хэн зассан, хэн боловсруулсан, гадаадын хулгайч нарт хэн мэдээлэл дамжуулж байсныг бүгдийг мэднэ. Намайг тэр үед оффшор гээд ярьж байхад танхим даяар шоолоод инээлдэж байсан. Оффшор гэдэг бол хулгайн идсэн,  уусан мөнгөө хийдэг газар. Урлаг спортынхон, том бизнесийнхэн оффшор руу мөнгө оруулдаг ч эргээд сайн сайхны төлөө зарцуулдаг. Манайх шиг хувьдаа ашиглачихдаг биш.

-Оюутолгойн гэрээний хамгийн гол буруутан, хэргийн эзэн нь яг хэн юм бэ?

-Тэр үеийн УИХ, Засгийн газар байхгүй юу. С.Баяраас өгсүүлээд л явна шүү дээ. Одоо хүртэл манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав Оюутолгойн гэрээний талаар нэг ч үг дуугарахгүй байгаа биз. Ерөөсөө аль ч үеийн төрийн гурван өндөрлөг  Оюутолгойн гэрээний талаар юм ярьдаггүй. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав Оюутолгойн талаар ярьсан уу.

-Яагаад энэ гурван хүн ярьдаггүй гэж. Та юу гэж харддаг юм бэ?

-Би яаж мэдэх юм. Төрийн нууцтай холбоотой ч юм бил үү. Би тэдний ажлыг хийж үзсэн би яаж ч мэдэх юм бэ.

-За төрийн ордонд ганцаардаад төдийлөн ажил хийж чадаагүй юм байна. Тэгвэл та тойрогтоо ажиллаж чадсан уу?

-Завханд миний хийсэн ажил асар их бий шүү дээ. Төрөх эмнэлэг барьсан. Усалгааны системтэй газар тариалан хөгжүүлсэн. Халдвартын эмнэлэг хүртэл тусад нь бариулсан. Нэгдсэн эмнэлэг гэж нэг талд нь эх төрж байхад нөгөө талд нь шарлачихсан хүн хэвтэж байдаг эмнэлэгтэй аймаг байсан. Хар, шороон зам юу ч байхгүй байсан. Тэр үед миний эхлүүлсэн замыг одоо хүртэл дуусгаж чадахгүй л байна шүү дээ.

ИЙМ УИХ, ТӨР ЗАСАГТАЙ УЛС АФРИКТ Ч АЛГА

-Энэ УИХ-ыг хамгийн үл бүтэх гэж иргэд дүгнээд байгаа. Та санал нэгдэх үү?

-Энэ УИХ-д онц хүнд гэмт хэрэг дандаа үйлдэгдэж байна шүү дээ. Ийм УИХ, төр засагтай улс Африкт ч алга. Хүүхэн хүчиндэнэ, хүн ална. Энэ хоёр Эрүүгийн тусгай зүйл ангиар ялладаг хэргүүд. Төрийн мөнгийг замбараагүй, ил тодоор хулгайлж байна. Ямар ч мөрдөн байцаагчийн шаардлагагүйгээр эд нар өөрсдийнхөө хийсэн хэргийг УИХ-ын танхим дотор телевизээр шууд цацагдаж байхад зарлачихаж байна. Бүр чөлөөтэй, дасал болчихсон. Үүнийг ганц зохицуулдаг хүмүүс хэн бэ гэвэл хөлсний бичээчид. Поп улстөрчдийг магтан дуулж, сайшаадаг. Хуурамч хаягнаас бичнэ. Ийм замбараагүй юмыг засаг төр зохицуулахгүй байна. Манайх шиг задгай сошиал ертөнцтэй газар дэлхий дээр байхгүй.

-АН хүчгүйдээд, цөөнхийн үүргээ муу биелүүлж байна гээд байгаа. Та юу гэж бодож байна?

-АН олонх байхдаа яг л адилхан байсан. Баахан цаасан мөнгө хэвлэсэн. Тэр мөнгөөрөө хулгайч нар нь энд тэнд байшин сав авсан. Хар мянган пакттай болохоороо 2016 оны сонгуульд ялагдсан шүү дээ. Яаж харин 9 суудал авсан юм мэдэхгүй. Бас хүний амины хэрэг гарсан. Хулгайн хэрэг гарсан. Хүчин арай гараагүй байх. Бүү мэд. Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхна гэгч л болчихоод байна даа.

-Та 2020 оны сонгуулийн дүр зургийг гаргасан уу?

-Тодорхой. Монголын ард түмэн сонголтоо хийчихсэн. Энэ хоёр намаас л салъя гэж байна. Бид өнгөрсөн хоёр жил  хөдөө орон нутгаар зөндөө явсан.  Баруун, зүүн хязгаар ч хүрсэн. Дөрвөн зүг, найман зовхист явсан. Иргэд энэ хоёроос ямар ч байсан салаад үзье л гэж байна. Сум,  дүүргийн Засаг даргаас эхлээд төрийн сайд хүртэл хийдэг албан тушаалууд хашдаг нөхдүүд харин энэ хоёр намаа л гаргах сонирхолтой. Тэгж байж ажил амьдралтай золгодог учраас.

-Иргэдэд мөнгө тараагаад,  санал худалдаж аваад байдаг шүү дээ?

-Монголын ард түмэн мөнгийг нь авчихаад өгдөг саналаа өөрөөр зурна гэж миний явсан газраар ярьж байна. Тэгж л салахгүй бол ерөөсөө ямар ч салах аргагүй болчихсон байна. Саналаа өгөх насны иргэд өөрсдөө одоо дүүрсэн хэрэг. Ирээдүйн үр хүүхдээ бодож саналаа өгөх хэрэгтэй. 1990 онд 30 настай байсан хүн одоо 60-тай. Нийгмийн даатгалын мөнгө хаачив, миний тэтгэврийг нэмэхгүй байна гээд орилоод байж байна. Өөрөө энэ улсуудыг 30 жил сонгочихсон байдаг. Нэг удаа зээлийг нь тэглэнэ ч гэх шиг. Өөрсдөөр нь тоглоод,  хооронд нь хэрэлдүүлээд, хэлэлцүүлээд, дундаас нь нөгөө хэд нь дахиад гарч ирдэг. Бүгдээрээ нэр дэвшинэ гээд сууж байна өнөө ЖДҮ, 60 тэрбумынхан. Нөгөө бондны мөнгө идчихсэн АН-ынхан.

-Тэтгэврийн зээл тэглэлээ. Одоо оюутнуудын сургалтын сангийн зээлийг тэглэнэ гээд бөөн хэрүүл болж байна. Энэ нөгөө сонгуульдаа бэлдэж байгаа л асуудал биш үү?

-Сонгуулийн бэлтгэл гэж андуураад байна. Ард түмнийг тэнэг гээд бүр үнэмшүүлчихсэнээ баталгаажуулж байна шүү дээ тэд. Монголд байх ёстой үнэтэй цайтай бүх юмыг үнэгүйдүүлж байна. Хүн тэтгэврийнхээ мөнгийг авна гэдэг үнэт зүйл. Улсад хадгалуулчихсан байж байгаад түүнийгээ буцааж авахдаа банкаар дамжуулаад хүүтэй авдаг. Хүний гачигдал зовлонг хүүлдэг мехнанизмд оруулчихсан. Өөрийнхөө юмыг хүүтэй болгоод буцаагаад авж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын мөнгийг аваагүй. Өөрсдийнхөө мөнгийг авч байгаагаа яагаад мэддэггүй юм бэ. Тийм болтол хууран мэхэлж, гартаа оруулаад авчихсан байгаа юм. Миний аав,  ээж хоёр хоёулаа тэтгэвэр авч чадаагүй нас барсан.

БИ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Та сонгуульд нэр дэвших үү?

-Би ер нь бараг дэвшихгүй гэж бодож байгаа. Миний ярьж байгаа юм иргэдэд таалагдана, тэдэнд таалагдахгүй.

-Ц.Нямдорж сайд, Н.Лүндээжанцан гишүүн гэх мэт  хүмүүс Монголын төрийг 30 жил самарлаа гэж олон нийт ярьдаг. Олон жил төр барьсан хүмүүсээс салж байж бид урагшлана ч гэж ярьж байна?

-Би энэ хүмүүсийн насыг нь хүндэтгэдэг. Одооны залуучууд нэг мэдэхэд л 60 нас хүрчихсэн байх болно. Тийм  учаас хүний нас руу дайрах онц биш. Харин санаатайгаар буруу удирдсан, буруу бодлого явуулсан асуудал руу нь дайрч болно. Төрд олон жил  өмднийхөө бөгсийг элэгдтэл сууж байгааг шүүмжлэхээс өөр арга байхгүй. Хэрвээ зөв яваад байсан бол өнөөдөр бид Сингапур шиг болчихсон байх ёстой. Монгол хүн толгойтой юу гэвэл толгойтой. Гэхдээ буруу жолоодоод, хооронд нь талцуулаад ийм болгосон. Шинэ улс төрийн хүчний бодлогыг Монголын ард түмэн хүлээж авах хэрэгтэй болчихоод байна. Эднийг дахиад сонгох юм бол өнөөдрийн байгаа 30 тэрбум ам.долларын өр 50  болно.

-Манайд жинхэнэ улс төрч, төрийн хүн байна уу ер нь?

-Яг үнэнийг хэлэхэд,  30 жилийн дотор манай улс төрд төрийн зүтгэлтэн нэг ч гараагүй. Жинхэнэ улс төрч хүн нэг ч байхгүй. Дээр "Парламент" телевизээр нэг залуу ярьж байсан. Улс төрийн амьтад байна гэж. Би санал нийлж байна. Улс төрийн амьтад бол байна. Улс төрч нь алга. Төрийн зүтгэлтэн бол Ю.Цэдэнбал даргаас хойш нэг ч гарч ирээгүй. Улс төрийн амьтад бол хамгийн аюултай. Хүний нинжин сэтгэл байхгүй, хэрэгцээнд дөрөөлж попордог. Амладаг. Тэтгэврийн, сургалтын зээл чөлөөлнө гэж хүний хөдөлмөрлөх, өөрийгөө дайчлах юмыг нь үгүйсгээд нохой болгочихоор хэн юм хийх гэж оролдох юм бэ.

-Зөв бодлогоор удирдаад явбал манай улс амархан хөгжих байх даа?

-Норвеги, Финланд, Сингапур чинь том улсууд биш. Гэхдээ иргэдийнхээ тархийг хөгжүүлчихсэн байгаа байхгүй юу. Одоо монгол хүмүүс өөрсдийнхөө толгойг зөвхөн идэхэд зориулагдсан төхөөрөмж мэтээр ойлгох болж байна. Юм байвал идчихнэ. Ганц чадаж байгаа нь бие биенийгээ муу үгээр дайрдаг. Ийм байж болохгүй. Бид оюуны ямар потенциалтай билээ. Манай хүүхдүүд олон улсын тэмцээнүүдээс дандаа алт,  мөнгийг нь авч байна. Үүнийгээ ашиглаж, хөгжүүлж, байхгүй юмаа бүтээдэг  улс болъё гэж манай намын мөрийн хөтөлбөрт байгаа. Гар утасны оронд шал өөр төхөөрөмж бүтээгээд ярьдаг улс болъё л доо. Оюуны потенциалтай хүмүүсийг буруу удирдаад байна. Манай Улаанбаатар хотын түгжрэлийг зөв бодлого баримталбал дөрөвхөн жилийн дотор шийдэж болно. Үүнийг боддог хүн алга.  Залуучуудыг шоугаар хуураад. "Яг түүн шиг", "Voice" гэх мэт. Дунд эргэм насныхан зохиолын дуу, хошин шогт хуурагдаад,  инээлдээд байдаг. Хөгшчүүл нь тэтгэвэр нэмээч. Баларлаа, амьдрахад хүнд байна гээд орилоод байдаг. Үүнд л би гол нь харамсаад байна.

-Тэгвэл та намынхаа залуусын боловсролд их анхаарч байгаа гэсэн үг байх нь ээ?

-Гол анхаарал хандуулж байгаа асуудал. Хонгконгод дөрөв, Тайванд дөрвөн залуу эдийн засаг, улс төрийн чиглэлээр суралцаж,  энэ хавар төгсөх гэж байна.

-УИХ бөх, дуучдаар дүүрч байхад хөгжил яриад яах вэ гэж үнэн үү?

-Одоо УИХ-д бүхэл бүтэн хоор, наадмын бөхчүүд байна шүү дээ. Яршиг зүгээр,  50 хувь нь дуучин, 50 хувь нь бөхчүүд сонгочихсон дээр. Нэг бол ерөөсөө болих хэрэгтэй. Бөх сонгуульд өрсөлддөг асуудлыг анх хийсэн хүн Н.Энхбаяр л даа. Б.Бат-Эрдэнийг анх нам нь гуйваад ирэхээр олны танил болохоор нь нэр дэвшүүлсэн. Бусад нь болдог юм байна гэж орж ирсээр байж одоо тав, зургаан бөх ороод ирсэн. Одоо С.Жавхланг дуурайгаад баахан дуучид орох гээд бэлтгэж байна. УИХ-д ийм хүн ороод юм хийж чадахгүй. Мянга бодоод нэмэргүй. УИХ-ын дарга нь энэ хүмүүсийг гадаадад явах томилолтоор шагнаад явуулаад байдаг. Наадуул чинь явсан хойгуур улс орны бүх асуудал яригдана. Мэдлэггүй хүмүүс орчихоороо үнэгүй гадаад аялаад байх маш дуртай. Халаасныхаа мөнгөөр өөртөө хувцас, эхнэр хүүхэдддээ бэлэг авах их дуртай. Ийм хүмүүсийг сонгочихоод байгаа нь хамгийн хэцүү. “Үнэн ба зөв” намын уриа бол сонгуулийн хувьсгал хийе л гээд байгаа.

-Манай иргэд сонголтоо хийчихээд,  эргээд муулж эхэлдэг. МАН-д 65 суудал өгч гаргачихаад их л муулцгаасан даа. Одоо хүртэл муулсаар?

-Сонгууль өгөөд л маргааш нь өөрсдийнхөө сонгосон хүмүүсийг буруутгадаг. Луйварчид, иддэг дээрэмчид, хулгайчид гарлаа гэдэг. Өөрсдөө сонгочихоод бүр яг маргаашнаас нь. Энэ 65-ийг сонгочихоод л маргаашнаас нь муу хэлээд эхэлсэн тийм үү. МАН 65-уулаа гарчихлаа ямар гоё юм бэ гэж ярьж байхыг би лав сонсоогүй. Гэтэл тун удалгүй 60 тэрбумын асуудал гарч ирсэн. Энэ асуудал нь үнэн байна гээд хоёр нөхрийг шүүхээс таслаад, яллаад явуулчихсан. Тэгэхээр энэ УИХ хууль бус. Бүрэлдсэн Засгийн газар ч хууль бус. Саяны Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлт ч хүчингүй болох ёстой. Ийм л дампуу улс төр манайд байна. Мань мэт шиг юм үзэж,  нүд тайлсан,  амьдрал үзчихсэн хүмүүст эвгүй харагдаад,  хэлэхээс өөр арга алга. Намайг юу ч гэж хэлж байсан яахав.

-Та "Нарантуул"-ын үйл ажиллагаанд ерөөсөө оролцохоо больсон уу?

-Тийм ээ. "Нарантуул" захад  250  гаруй түрээслэгч өдөр,  шөнөгүй ажиллаж байна. 21 аймаг, 330 сум, нийслэлийн 152 хорооны бүх жижиг, дунд дэлгүүр, хоолны газрын материалыг "Нарантуул"-ын бизнес эрхлэгчид хангадаг. Ингэж ажиллаж байгаа байгууллага Монгол Улсад нэг ч байхгүй. Хамгийн хямд үнээр ийм олон дэлгүүр, цайны газар, жижиг супермаркетуудыг хямд бүтээгдэхүүнээр хангаж байгаа худалдааны төв Монгол Улсад "Нарантуул"-аас өөр байхгүй. Ажиллуулж байгаа хүмүүстээ би ганцхан шаардлага тавьдаг. Түрээслэгч, бизнес эрхлэгчдийн барааг л түргэн шуурхай борлуулах үйл ажиллагааг  зохицуулж ажиллах ёстой.

-Коронавирустэй холбоотойгоор зах, худалдааны төвийн эзэд түрээсийн төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөөд байна. "Нарантуул" яах вэ?

-Намайг түрээсээ хасаач бирдээ гээд бичиж байна билээ. Тэртэй тэргүй сарын 80-100 мянган төгрөгийн түрээстэй юмыг юуг нь хасах юм бэ. Дүнжингарав шиг болгомооргүй байна. Битүү зах болгочихоод,  сарын 10 сая төгрөг нэхээд байвал Монголд үнийн хөөрөгдөл газар авна шүү дээ. Монголчууд ядуу байгаа болохоор би битүүлж чадахгүй байна. "Дүнжингарав" шиг болгочихооод өндөр түрээс нэхвэл энэ хүмүүс яаж төлөх юм бэ. Барааг нь хэн авах юм. "Нарантуул"-ыг хаавал хөдөөнийхөн бүр баларна. Нөгөө жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид яах юм бэ. Зуух хийж амьдардаг хүн зуухаа зарж чадахгүй бол яаж амьдарна аа.

Хотын дарга сарнай бариад эмэгтэйчүүдэд өгч байна. Манайхан ёстой гоё байна, мундаг, хөөрхөн залуу гээд л . Өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн тухай л энэ хүнтэй ярина уу гэхээс өөр асуудал ярих хэрэггүй. Тийм байсан юм бол тэр сарнайгаа сайт, телевизийн бичлэггүй тараачихгүй яасан юм бэ. Тэгэхээр л энэ бол поп шоу утгаа алдаж байгааг харуулж байна. Өнөөдөр түгжрэл, гэр хорооллын хог новш, гуу жалга ямар аймаар байна. Би ийм юманд дургүй. Хотын дарга өдөр бүр сарнай цэцэг тараагаад яваад байхгүй нь ойлгомжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.