Испанийн "Валенсия" клубын хагас хамгаалагч Эсекиэль Гарай коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажжээ.
Тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж "2020 он миний хувьд маш муу эхэлж байна. Коронавирусийн шинжилгээ авахад эерэг гарсан. Гэхдээ бүх зүйл сайн байна. Одоо зөвхөн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг анхаарч, дагах л үлдлээ. Би аль хэдийн тусгаарлагдсан" хэмээн мэдэгдэж, зургаа оруулжээ.
Сэтгэгдэл бичих