Турк Европын аварга шалгаруулах тэмцээнийг улсдаа зохион байгуулах боломжтой гэдгээ Европын Хөлбөмбөгийн холбоонд мэдэгдэж, хүсэлт тавьсан талаар As мэдээллээ. Тус сонины мэдээлж байгаагаар Европын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Александер Чеферин Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдогантай сайн харилцаатай учир ийм шийдвэр гарахад нөлөөлж магадгүй талаар ч мэдээлсэн байна.
Гэхдээ Турк улсад сүүлийн үед шинэ коронавирусээр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж, 47 хүрчихээд байгаа юм. Тиймээс Европын Хөлбөмбөгийн холбоо энэ саналыг хүлээж авахгүй, бүр цаашлаад тэмцээнийг цуцлах магадлал өндөр байна. Дашрамд дурьдахад, Европын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сарын 12-оос долдугаар сарын 12-ны хооронд Европын 11 хотод зохион байгуулах ёстой. Энэ дунд Туркийн хот багтаагүй.
Сэтгэгдэл бичих