ЭМЯ дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг дуулгалаа.
Тодруулбал энэ сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн харьяат 21 настай эрэгтэй Казахстанаас ирэхдээ халуурсан шинж тэмдэгтэй тусгаарлагдсан талаар бид мэдээлсэн.
Түүний шинжилгээний дээж өчигдөр ХӨСҮТ-д ирж, хариу гарсан байна. Тодруулбал, шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Баян-Өлгий аймагт нийт 196 иргэний тусгаарлаад байгаа юм.
Сэтгэгдэл бичих