Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд энэ сарын 30-н хүртэл хөл хорио тогтоосон. Учир нь Монгол Улсад коронавирусийн халдвар гарахаас урьдчилан сэргийлж ийнхүү хорио тогтоогоод байсан юм.
Харин шинэ коронавирусийн халдварын тохиолдол 4 бүртгэгдсэнээр сургууль, цэцэрлэгийн хөл хорио сунгагдах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Энэ асуудалд УОК-оос мэдээлэл өглөө.
Шадар сайд Ө.Энхтүвшин "Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах уу, үгүй юу гэдэг асуудлыг БСШУС-ын яам оруулж ирэх ёстой. Сая УОК хуралдаж, хэрвээ сунгах бол шийдвэрийн төслөө хурдан танилцуул гэх үүрэг өгсөн" гэлээ.
Б.Аз
Сэтгэгдэл бичих