Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Монголбанкны мэдээлэл” сар тутмын хэвлэлийн 2 дугаар сарын дугаарыг цахимаар уншигчиддаа хүргэхээр болжээ. Өдгөө 42 дахь дугаараа гаргаад буй уг хэвлэлийг Монголбанкнаас мэдээллийн ил тод нээлттэй байдлаа хангах үүднээс бодлогын шийдвэрээ тайлбарлах, олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 3 дахь жилдээ эрхлэн гаргаж байгаа юм. Уг хэвлэлийг цаасан болон цахим хэлбэрээр түгээдэг бөгөөд СOVID-19 халдварын эрсдэлээс үүдэн оны 2 дахь дугаараа зөвхөн цахимаар түгээх болжээ.
“Монголбанкны мэдээлэл” хэвлэлд эдийн засгийн нөхцөл байдлын талаарх дотоод болон гадаад орчны цаг үеийн мэдээлэл бүхий дүн шинжилгээ, судлагаанууд нийтлэгддэг байна. Тус хэвлэлийн 42 дахь дугаарыг болон бусад дугаарыг дараах холбоосоор татан авч унших боломжтой. https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2468 , https://www.mongolbank.mn/listpublications.aspx?id=7
Сэтгэгдэл бичих