2020 оны 3-р сарын 18
8 цаг 20 минут

METRO хот: Бусдыг дагаж дүрэм зөрчих биш, дүрэм зөрчиж байгаагаа хүмүүжүүл

Хорь хүрсэн болов уу  гэмээр 2 охин, 3 залуу багшийн дээдийн уулзварын гэрлэн дохионы урд  дуу шуутайхан зогсоно. Тэдэнтэй харц мөргөлдөнхөн замын эсрэг талаас харахад,  удаан уулзаагүй найзууд уулзалдсан бололтой. Ихэнх хүмүүс уулзаагүй удахаараа хаашаа ч юм яарч, байж ядацгаадаг шүү дээ. Залуучууд нь дэврүүн юм аа. Ногоон гэрэл асахыг хүлээж чадахгүй байж ядацгаана. Тэдний нэг нь “Заа гаръя, тэр улаан гэрэл асчихсан байгаа биз дээ, тэр гэрэл асахаар энүүгээр машин явахгүй” гэж улаан гэрлээр цагаан шугам руу дайрна. Нөгөө дөрөв нь гарах уу,  яах вэ гэж эргэлзэн хоёр тийшээ харцгаана.  Улаан гэрлээр хээв нэг алхаж яваа нөхөр халаасандаа гараа хийчихсэн, толгойгоороо нөгөө хэдээ дохино. Нөгөө 4 залуу найзынхаа “гуйлга”-ын харцанд бүдэрлээ. Хөтлөлцөөд улаан гэрэлтэй, цагаан шугамаар адуу шиг л пижигнэлдэн гүйлдэв.

Бас болоогүй залуучууд нь чанга инээж, 2 охин нь амаа дарсан харагдав. Ичээд байгаа бололтой. Уриалсан найзаасаа ичсэн үү, өөрсдөөсөө ичив үү мэдсэнгүй. Улаан гэрлээр гарах гэж алхах залууг биш түүнийг дагах 4 найзыг нь хараад илүү гайхсан юм. Тэдний нэг нь ч  “Улаан гэрлээр гарч болохгүй, ногоон гэрлээр гарах хэрэгтэй” гэж хэлсэнгүй. Нэг хүний үйлдлийг 4 хүн эсэргүүцэж, болиулах хүчтэй баймаар юм. Гэвч хэн ч эсэргүүцсэнгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн найзыгаа дагаад өөрсдөө ч дүрэм зөрчинө. Залуучууд бие биенээсээ үргэлж суралцдаг. Яг л балчир хүүхдүүд ээжийнхээ хийсэн үйлдэл, үг бүрийг даган дуурайдаг шиг.

Бага насны хүүхдүүд хэн нэгнийг даган дуурайхдаа сайн, муу, аюултай, аюулгүйг нь хэзээ ч тооцоолдоггүй.  Харин гарцаар нэгнээ дагаж гүйх залуучуудын хувьд буруу, зөвийг ойлгох ухаан суусан баймаар.  Ойр дотны найз нөхөд нь  буруу зүйл хийвэл, даган дуурайхын оронд эсэргүүцэх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд ямар ч үед,  шөнө дунд ч байсан хамаагүй, явган зорчигчид ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцдог.  Учир нь тэд соёлт хотын иргэд “Би өөрөө хэн нэгний үлгэр дуурайлал болох ёстой” гэдэгт итгэдэг байна. Яг ийм соёлыг залуус бид л одооноос түгээх хэрэгтэй. 

Т.Эрдэнэчимэг 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.