2020 оны 3-р сарын 18
8 цаг 00 минут

СУРВАЛЖИЛГА: Монголчууд БНСУ-ын виз мэдүүлэхээ больжээ

-“Visa Center” гэж визний материал хүлээж авдаг газар шинээр байгуулагдаад хүн бүрээс дахиад 55 мянган төгрөг хураадаг болсон-

Өчигдрийн байдлаар “Covid-19” халдварын улмаас дэлхий даяар нэг өдрийн дотор 638 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 7157 болсон. Харин  12848 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 182438 болсон байв. Тухайлбал,  БНСУ-д 8236 хүн халдвар авсаны 74 нь өчигдөр бүртгэгдсэн байна. 1137 хүн эдгэрч, 75 хүн нас бараад байгаа аж.

БНСУ-д байдал ийн хүндэрч байгаа нь манай улсын иргэдэд хамгийн хүнд цохилт болж байгаа гэхэд буруутахгүй. Яагаад гэвэл манай улсын 50-иад мянган иргэд тус улсад ажиллаж, амьдарч, энд үлдсэн ар гэрээ тэжээж буй билээ.

Харин одоо тэд маань эх орон руугаа тэмүүлж, эсрэгээрээ эндээс тийшээгээ тэмүүлэх иргэдийн хүсэл зориг одоогоор зогсолтын байдалд орсон байна.

Бид визний материал хүлээж авдаг хэд хэдэн газраар очиж,  сурвалжилга бэлтгэхийг зорилоо. Гэвч жирийн үед үүдэндээ 700-800 хүн дугаарлуулж байдаг визний материал хүлээн авах төвүүд эл хуль, бараг л ажиллахгүй байгаа дүр зураг биднийг угтав. Хааяахан ганц, хоёр хүн ирж материал бүрдүүлж өгч байхтай таарав.

-“VISA CENTER”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЖИГДЭРВЭЛ ВИЗНИЙ ХАРИУ 7-10 ХОНОГТ ГАРДАГ БОЛНО-

Улмаар тэндэхийн ажилтнууд “Хүн угаасаа цөөрчихсөн” хэмээгээд бидэнд мэдээлэл өгөхөөс ч цааргалж байсан ч цөөхөн асуултад хариулт авч чадлаа.

-БНСУ-ын виз гарахгүй байгаа юм уу?
-Корона вирустай холбоотой Монголоос БНСУ руу виз хүсэгчдэд ямар нэгэн саад, виз гаралт хязгаарлагдсан зүйл огт байхгүй. Тун удахгүй хур систем ашиглаж,  визний материал шалгадаг болж байгаа.  Тэгэхээр шалгах хугацаа наашлах юм. Мөн шинээр нээгдсэн “Visa Center”-ийн үйл ажиллагаа жигдрээд эхэлвэл визний хариу 7-10 хоногт шийддэг болно.

-Гадаад паспорт дээр наалт наахгүйгээр виз дардаг болно гэж үнэн үү?

-Үнэн. 2020 оны 7 сарын 1-нээс эхлэн гадаад паспорт дээр визний наалт наахгүй. Мөн паспортны арын хуудсан дээр татгалзах тамга дарахгүй болж байгаа. Хэрвээ виз татгалзсан тохиолдолд 6 сарын дараа дахин виз мэдүүлнэ. Бас нэг мэдээлэл хүргэхэд,  одоо Солонгост хууль бусаар буюу хараар амьдарч байгаа иргэд зарлагдсан өршөөлийн сараар ирвэл виз мэдүүлэх эрх нээлттэй болсон.  Мөн дахиж виз олгох тал дээр сайнаар хандана. Хэрвээ гуравдугаар сард ирвэл 3 сарын дараа, дөрөвдүгээр сард ирвэл 4 сарын дараа виз мэдүүлэх боломж үүсэх юм.

ЖИРИЙН ҮЕД 700-800 ХҮН ЗӨВЛӨГӨӨ АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО ӨДӨРТ 50-ИАД ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛЖЭЭ

БНСУ-руу виз мэдүүлэгч иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг байгууллага нь  визний материал бүрдүүлж, зөвлөгөө өгдөг газрууд байдаг билээ. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд визний материал хүлээж авдаг төвүүдээс ч ачаалалтай ажилладаг гэж хэлж болно. Гэтэл биднийг сурвалжилга хийхээр нэгэн газрыг сонгон очиход мөн л ямар ч хүнгүй болжээ.

Тус газрын ажилчид ярихдаа “Виз мэдүүлэгч, визний зөвлөгөө авагчдын тоо бүр эрс багассан. Ойролцоогоор 80 орчим хувиар буурсан гэж хэлж болно. Коронавирус дэгдээгүй байхад жирийн өдрүүдэд манай зөвлөгөө авах төвөөр өдөртөө 700-800 орчим хүн ирж үйлчлүүлдэг байсан. Одоо өдөрт ихээр бол 50 хүн ирж мэдээлэл зөвлөгөө авч, материал бүрдүүлж,  визний материалаа өгч байна. Түүнээс гадна,  ЭСЯ-ны үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор “Visa Center” гэж байгуулагдсан. Энэ байгууллага иргэн бүрээс виз мэдүүлгийн хураамж гэж 55 мянган төгрөг нэмж авдаг болсон нь иргэдийг маш ихээр бухимдуулж, энэ нь виз мэдүүлэлтэд нөлөөлж байгаа ” гэлээ.

-Визний гаралт хэр байгаа вэ. Коронавирустэй холбоотойгоор БНСУ-ын талаас дандаа татгалзсан хариу өгч байгаа гэж сонссон?

-Коронавирустэй холбоотойгоор визний гаралтад өөрчлөлт орсон юм байхгүй. 2016, 2017 онд угаасаа визний гаралт маш сайн байдаг байсан. Харин 2018-2020 онд визний шалгуур өндөр болчихсон. Вирус гарахаас өмнө ч гэсэн визээ авч байгаа хүмүүсийн тоо угаасаа бага л байсан. Одоо бол яг л хуучнаараа виз гаралт хэвийн явагдаж байна.

-Визний хариу хэд хоноод гарч байна вэ?

-30-60 хоноод гарч байна. Өнөөдөр та визний материалаа өглөө гэхэд дор хаяж дөрөвдүгээр сарын дундуур хариу гарна гэсэн үг. Ингээд таны виз гарсан тохиолдолд хилээр гарах хүртэл гурван сарын хугацаанд хүчинтэй. Тэгэхээр БНСУ-д дэгдээд буй коронавирусын аюул тэр үед намжих байх гэж тооцож виз мэдүүлэхэд эрсдэл байхгүй. Вируснээс болоод гэнэт гаралт муудсан гэсэн зүйл байхгүй.

-Виз нь гарчихсан, гурван сарын хүчинтэй  хугацаа нь саяны хорио тогтоосон үеэр таараад хүчингүй болчихсон хүмүүс яах ёстой вэ?

-Хугацаа нь дууссан л бол энэ хүмүүс дахин шинээр виз мэдүүлнэ.

VISA CENTER” БАЙГУУЛАГДСАНААР ВИЗ МЭДҮҮЛЭГЧДЭЭС ДАХИН 55 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХУРААМД АВДАГ БОЛЖЭЭ

Визний материал хүлээн авах ЭСЯ-ны албан ёсны төлөөлөгчийн газар манайд нийт 11 байдаг юм байна. Тэдний 2-3 нь л монгол эзэнтэй бол үлдсэн нь солонгос эзэнтэй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Япон улсын Элчин гэхэд виз мэдүүлж буй иргэдээс орчуулгын ямар ч хөлс авдаггүй. Гэтэл БНСУ руу явах манай иргэдийн урсгалыг мөнгө гэж харж, бизнес хийдэг байдал хэдийн тогтжээ.

Саяхан “Visa Center” гэх шинэ газар байгуулагдаж виз мэдүүлэхэд 55 мянган төгрөгийн хураамж авдаг болсон аж. Виз гарсаны дараа хураамж авбал хэн ч гомдолгүй. Гэтэл виз гарахгүйг нь мэдсээр байж дээрх хураамжийг авахаас гадна орчуулгын хөлс гэж хүн бүрээс 60-70 мянган төгрөг авдаг гэх.

Тиймээс бид виз мэдүүлэхэд ямар асуудал тулгамдаад байгаа талаар визний материал өгөөд гарч байгаа нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр  “Хүмүүс виз гарахгүй байна. Солонгост өвчин хурдацтай тархсан учраас айж байна гээд виз мэдүүлэх нь бүр эрс багассан гэж байна. Миний хувьд сая визээ мэдүүлчихээд явж байна. Хариу нь бараг сар гарангийн дараа гарна. Тэгээд виз дарсан тохиолдолд Монголдоо хүчинтэй хугацаа нь гурван сар байдаг шүү дээ. Энэ өвчин тэр хугацаанд намдах байх гэж тооцоолж байна” хэмээв.

-БНСУ руу виз мэдүүлэхэд яг хэдэн төгрөг зарлагадаж байна вэ?

-120-130 мянга орчим төгрөг зарцуулж байна. Орчуулгын хөлс, визний хураамж гэж 9000 төгрөг авдаг байсан юм. Гэтэл энэ 9000 төгрөгөөс гадна “Visa Center” гэж визний материал хүлээж авдаг газар шинээр байгуулагдаад хүн бүрээс дахиад 55 мянган төгрөг хураадаг болсон байна. Үүнийгээ юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр АНУ руу виз мэдүүлэхэд 160 долларын хураамж авдаг. Тийм учраас энэ хэмжээний хураамж авах ёстой гэх ухааны юм ярьж байгаа юм. Монголчуудын дийлэнх хувь нь БНСУ-ын виз  гараасай гэдэг мөрөөдөлтэй болсон гэж хэлж болно. Мөнгө хураах боломж нь арай илүү газар болохоор л тэр.

Монголчуудыг Солонгосын виз мэдүүлж байгаагаар далимдуулж шулах арга хэрэгсэл болгон ашиглаж байна гэж харж байна. Виз хүлээн авах газрууд өдөрт нэг хүнээс дор хаяж орчуулгын хөлс гэж 50-60 мянган төгрөг авдаг гэж тооцвол өдөрт 700-800 хүний материал хүлээж авч байгаа газарт маш их мөнгө орж ирнэ.  Улсад татвар төлдөг эсэх нь ч эргэлзээтэй. Яагаад заавал эзэд нь солонгос хүн байгаад байна вэ. Яагаад монголчуудын мөнгө солонгосчуудын халаасанд орох ёстой гэж.

-Орчуулгаа заавал өөрсдөөр нь хийлгэх ёстой гэж шаардлага тавьдаг гэж үнэн үү?

-Үнэн шүү дээ. Монгол орчуулагч нарт боломж олгоод,  орчуулгын товчоодоор дамжуулж хийлгэж болно шүү дээ. Нэг монгол хүн ч гэсэн ажилтай орлоготой байг л дээ. Солонгос хэлтэй монгол орчуулагч нарт ажил олдохгүй байна. Гэтэл тэгдэггүй. Визний материал хүлээж авах газрууд гадны орчуулга огт авахгүй. Өөрсдөө дотооддоо орчуулна гэдэг. Тийм байж болохгүй.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.