2020 оны 3-р сарын 17
19 цаг 29 минут

"Коронавирусийн ямар төрөл орж ирснийг тогтоох шаардлагатай"

Цаг үеийн асуудлаар Анагаах ухааны доктор, Хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Коронавирусийн халдвараар монгол хүн өвчлөхгүй хэмээн сошиал бичиж байна. Багагүй өөрсдийгөө хөөргөж дэмжсэн сэтгэгдлүүд ч харагдаж байна. Энэ тал дээр та эмч хүний хувьд тайлбарлаж хэлэхгүй юу. Монгол хүн өвчлөхгүй байх биологийн онцлог байгаа юм уу?

Уг вирус нь хүн бүрт илрэх шинж тэмдэг харилцан адилгүй. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Үүнтэй адилхан үндэстэн бүрийн генетикийн онцлог гэж бий. Гэхдээ Коронавирусийн халдварын үед монгол хүний онцлог ямар байхыг бид судалж үзээгүй. Мөн бидэнд судалж үзэх туршлага ч алга. Коронавирусийн халдвараар өвчлөх боломжтой гэдэг нь ойлгомжтой. Анх Солонгос улсад эмчилгээ хийлгэж явсан монгол хүн коронавирусийн халдвараар өвчиллөө. Өчигдөр орой л гэхэд гурван монгол хүний эхний сорил эерэг гарлаа. Тиймээс шинжлэх ухаанч биш байдлаар битгий асуудалд хандаарай л гэж хэлмээр байна. Монгол хүн коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэл үүсэх үү, үгүй юу гэдгийг таамаглан хэлэх ямар ч боломжгүй.

Хятад улсын хувьд коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн нас баралт  2,4-3,4 хооронд байна. Гэтэл Итали асар өндөр нас баралттай байна. Мөн Иранд 15000 хүн халдвар авахад 853 нас барсан байх юм. Өвчилсөн хүмүүсийн 5 гаруй хувь нь нас барна гэдэг бол Хятад улстай харилцуулахад хоёр дахин өндөр. БНСУ-ын хувьд асуудал эрс цөөн. Нас баралтын тоо эрс бага. Тэгэхээр энэ бол солонгос хүний генийн онцлог уу, эсвэл Солонгос улсын эрүүл мэндийн салбарын чанарын асуудал уу гэдгийг ялгахад хэцүү. Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн, хариу арга хэмжээ сайн авдаг улс бол нас баралт бага байх магадлалтай.

-Маш олон эрдэмтэн коронавирусийг судалж байна. Коронавирусийн онцлогийн талаар яривал?

-Коронавирусийн онцлогийн хувьд дотроо задраад 271 төрөлд хуваагдсан байгаа юм. Тэгэхээр энэ 271 төрөл бүр дотроо онцлогтой байж болно. Харин тухайн өвчилсөн хүн аль төрлөөр нь өвдсөн байна вэ гэдгийг мэдэх нь чухал. Манай улсад ямар төрлүүд нь илрээд байгаа вэ гэдгийг бид доо хүртэл мэдэхгүй байна. Нарийн задлан шинжилгээ хийж мэдэх боломж байгаа. Би эрдэмтэн хүнийхээ хувьд хувь нэмрээ оруулмаар байна гэж хэлсэн. Эмчилгээний багт орж ажиллахад татгалзах зүйл надад байхгүй. Монгол Улсад COVD19 вирусийн халдвар бүртгэгдсэн өдөр Дорноговь аймаг явах хүсэлтээ УОК-т өгсөн. Гэхдээ надад одоог хүртэл УОК-оос ямар ч хариу өгөөгүй байна. БНХАУ-ын Ухань хотод өвчин гарахад сайн дураараа явах хүсэлтээ өгч байсан. Мөн л хариу өгөөгүй. Нам улс төр гэж харахгүй эмч хүний үүднээс минь хараасай л гэж хүсч байна даа. Нэмж хэлэхэд: Надад вирусийн генийг ялгаад өгөхөд л үүнийг бүрэн шинжлэх боломжтой. Үүнээс үндэслээд хүлээж авч байгаа эзэн биеийн генийн онцлог, вирусийн төрлийн генийн онцлогийг харьцуулан судалснаар нэгдсэн дүгнэлт гаргах боломж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй.

Өвчтөний вирусийн онцлогийг судалж мэдсэнээр ганцхан тэр хүнд тохирсон эмчилгээг хийж эдгэх магадлалыг нэмэгдүүлэх боломж байгаа гэж хэлж болох уу?

Ер нь бол эмчилгээнд тэсвэртэй вирус нь байна уу, вирусийн онцлог, хоруу чанарын түвшнийг мэдээд авна. Коронавирусийн үед хэрэглэж болох эмүүд байна. Тэдгээр эмүүд вируст нөлөөлөх механизм нь хоорондоо ялгаатай байдаг. Коронавирус хэрхэн хөгжиж өөрчлөгдөж байгаагаас үл хамааран үйлчлэх эм байна. Зарим эм тухайн вирус өөрчлөгдөхөөр үйлчилгээ нь сулардаг эмүүд байна.

-Коронавирус дэлхийн 164 гаруй оронд тархаж ДЭМБ-аас тахал өвчин хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. Цаашид бүх юмны хомсдол нүүрлэх эрсдэл үүсээд байна. Тиймээс коронавирусийн үед хэрэглэх эмийн нөөцийг бүрдүүлэх тал дээр та ямар бодолтой байна вэ?

Зарим эрдэмтдийн хувьд магадгүй энэ коронавирус бүрэн устахгүй юм биш биз дээ гэсэн айдас байна. Жил болгон томууны вирус гардаг шиг салшгүй нэг хэсэг нь байх вий гэж таамаглаж байна.  Эрдэмтэд вакцин гаргаж авах тал дээр ажиллаж байна. Гэхдээ вакцин бүтээх хугацаа нь өөрөө маш урт. Хамгийн ойрын вакцин 2021 оноос наашгүй ээ. Тэр болтол яаж энэ вирустэй нийцэж хэвийн амьдралаа авч явах вэ гэдэг нь илүү чухал байна.

Тиймээс яаралтай эмийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Ремдисивер гэдэг эмийн нөөцийг бүрдүүлж өгөөч ээ гэж би Омбол ХХК-иас хүссэн. Тухайн байгууллагаас зөвшөөрсөн хариу өгсөн. Даанч одоо хүртэл ЭМЯ хариу өгөөгүй байгаа. Тэр хариуг яаралтай гаргаад өгвөл коронавирусийн халдвартай Францын иргэн дээр хэрэглэж болно. Би хоёрудгаар сарын 14-нөөс хойш энэ тухай ярьсаар л байгаа.

Ремдисивер эмийг дэлхийн бусад улс оронд хэрэглэж байгаа юу. Үр дүн ямар байгаа вэ?

АНУ, Япон, Солонгос, Хятад зэрэг улс энэ эмийг хэрэглээд эхэлсэн.  Эм хэдийгээр албан ёсоор бүртгэгдээгүй ч гэсэн туршилтын журмаар хэрэглэж байгаа. Хуулийн сонирхолтой заалтууд байдаг юм байна.  Энэ нь тухайн хүн үнэхээр өөрөө хүсээд ямар ч өөр сонголтгүй үед өгч болдог.  Өвөрмөц эмчилгээ байхгүй байгаа энэ үед шүү дээ.

-Эмийн үнийн хувьд өртөг өндөр үү.

-Эмийг үнэгүй авах боломжтой. Эхний байдлаар дээж өгье гэж Америкийн Глайд Скайнсес компаниас дэмжсэн. Эмийн эцсийн дүгнэлт гараагүй ч гэсэн маш олон өвчтөн дээр сайжралт явагдаад байгаа.  Тэр дундаа өвчтөний биеийн байдал хүнд, хүндэвтэр хүмүүс дээр туршиж байна.

-Корона вирусийн халдвараас үүдэлтэй хөл хорио тогтоож байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

Би хувьдаа корона вирусээс үүдэлтэй хоёр дахь гамшиг гарчих вий гэж бодож байна. Яг энэ цаг үед эдийн засгаа боломжийн хэмжээнд авч явангаа вирусээс яаж сэргийлж чаддаг юэ? гэдэг чадамжаа төр харуулах хэрэгтэй. Хил хорьж хааж боохыг ямар ч улс чадна.  Цаашид иргэдийн санхүүгийн доройтлоос үүдэж хоол тэжээлийн дутагдал, ядуурал, аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барих нөхцөл байдал үүсч байна. Ихэнх компаниуд ажилчдадаа цалинтай чөлөө өгч чадахгүй байна. Гэтэл гол ажил олгогч чинь хувийн хэвшлийнхэн шүү дээ. Нэн ядуу өрхүүд юу болж байгаа бол. Бодоход ч хүнд байна. Энэ дээр л төр ухаанаа гаргах хэрэгтэй. Бүр болохгүй бол нэн ядуу иргэдээ картын бараанд оруулах шаардлага гарна.

Жишээ нь: Монгол банк корона вируст зориулсан бонд гаргаж болно шүү дээ. Корона вирусийг даван туулахад ОУ-ын валютын сан мөнгө гаргаад эхэлсэн. Дэлхийн банк хүртэл адилхан. Тэр бүгдийг хурдан аваад гамшгийг хөнгөн давч гарах хэрэгтэй. Даанч манай улс асуудалд удаан хандаж байна.

Байгууллагууд нэг сар бол тэсэж чадсан хоёр сар бол чадахгүй…..

-Корона вирусийн халдвар илэрсэн улс орнуудаас эдийн засгийн хохирол багатайгаар өвчлөлийг давж байгаа ямар улс байна. Тухайн улс ямар арга хэмжээ авч байна вэ? 

Солонгос улсыг авч үзье. Халдварынх нь тоо цөөрөөд, эдийн засгийн хохирол багатайгаар асуудлыг давж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл оношилгоондоо маш их анхаарсан. Илрүүлэг шинжилгээг сайн хийж олон хүнийг хамруулсан. Шинжилгээний хариу эерэг буюу өвчтэй улсуудыгаа ялгаж аваад зөвхөн тэдэнд зориулсан тусгаарлалт хийсэн. Гэтэл манайх улс орон даяараа хөл хорио тогтоож байна. Гаднын орноос орж ирж байгаа хүмүүс дээр хяналтаа сайн өгөөд дотроо харьцангүй чөлөөтэй байж болно шүү дээ. Солонгос улс өвчин гарсан голомтод л хөл хорио тогтоосон. Бусад үйл ажиллагаа хэвийн байна. Энэ жишиг туршлагаас хэрэгжүүлж болно. Гаднаас ирсэн хүмүүсийг шинжилгээний хариуг гартал хүлээлгэж байгаад хурдавчилсан оношлуураар оношлох хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй байгаагийн хамгийн том жишээ бол корона вирусийн халдвар илэрсэн Францын иргэн.

-Вирус судлаач, эмч хүний хувьд та коронавирусээс сэргийлэх зөвлөгөө өгөөч?

Нэгд, би сургууль, цэцэрлэг амарсан байгаа энэ үед үр хүүхдэдээ хандуулах анхаарлаа битгий сулруулаарай гэж захиж хэлмээр байна. Саяхан Дарханд гурван хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Маш олон хүний сэтгэлийг түгшээсэн. Мөн хөдөө агаарт сайн гаргаарай. Манай төр засаг ч гэсэн агаар салхинд гарах нөхцөлийг нь бүрдүүлж хорьж цагдахгүй байгаасай. Дархлаагаа дэмжих нь чухал шүү. Тэгээд маскаа сайн зүү, олон хүнтэй цугларсан газраар битгий яв, гарын ариун цэврийг маш сайн анхаар. Өөрийнхөө болон хүүхдийнхээ гарыг тогтмол савандаж угаа. Чанартай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмж гэж хэлмээр байна даа.

Х.ГАН

News.mn

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.