Шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотойгоор Европын аварга шалгаруулах тэмцээнийг 2021 он хүртэл хойшлуулсан талаар As мэдээллээ. Энэхүү мэдээллийг Норвегийн Хөлбөмбөгийн холбоо баталжээ. Тус улсын Хөлбөмбөгийн холбооны мэдээллээр Европын аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 6 дугаар сарын 11-ээс 7 дугаар сарын 11-ий хооронд болох аж.
Харин Европын Хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад энэ талаарх мэдээллийг оруулаагүй байгаа юм. Одоогоор Европын топ-5 лиг тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Мөн Аваргуудын лигийн тоглолтууд ч хойшилсон.
Сэтгэгдэл бичих