Европын Хөлбөмбөгийн холбооноос Европын аварга шалгаруулах тэмцээнийг 2021 онд зохион байгуулахаар болж буйгаа албан ёсоор зарлалаа. Ирэх зургадугаар сард болох байсан тэмцээнийг хойшлуулж, 2021 оны 6 дугаар сарын 11-ээс 7 дугаар сарын 11-ий хооронд зохин байгуулахаар болжээ.
Тэгвэл Европын аваргад оролцох эрхээ авахын төлөө плей-оффын тоглолт хийх багууд ирэх зургадугаар сард тоглохоор болсон байна. Европын аваргыг ийнхүү хойшлуулж байгаа нь бусад тэмцээнүүд, улсуудын лиг, Аваргуудын лигийг дуусгахад тустай гэж үзсэн байна.
Сэтгэгдэл бичих