2020 оны 3-р сарын 19
8 цаг 10 минут

Б.Батболд: МАН-ын удирдлагуудын устгахыг зорьж буй МАНАН Дархан-Уул аймагт байна

-2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг дэмжиж ажилласан гэх АН-ын залуучуудыг албан тушаалд томилсон-

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын төлөөлөгч тэргүүлэгч , ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Батболдтай ярилцлаа.

-Та Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ямар учраас ийм байдал үүссэн бэ гэдгээ ярилцлагаа эхэлье?

-Энэ талаар хариулахын тулд бага зэрэг оршил хэлэх нь зөв байх. МАН гэдэг Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлоход хамгийн их үүрэгтэй оролцож байгаа улс төрийн хүчин. Тэр дундаа манай аймагт МАН эрх барьж байна. Эрх барьж байгаа нам, түүнийг толгойлж байгаа дарга маш их ёс зүйтэй байх ёстой. Намын дүрэмд захирагдаж, итгэл үнэмшил, дүрэмд нийцүүлж байх хэрэгтэй юм. Намын дүрэм, итгэл үнэмшил, үнэт зүйл гэдэг ард түмний итгэл, сэтгэл, хүсэл зоригийг МАН-ын бодлого, шийдвэрт тусгах замаар мөрийн хөтөлбөр, зорилт болгоод, түүнийгээ Засгийн эрх авах замаар хэрэгжүүлдэг. Гэтэл ард түмний дуу хоолойг сонсож, намаа зохион байгуулаад явах ёстой гол лидер нь өөрөө хууль журмыг уландаа гишгэх, олон нийтийн байгууллагыг компанийн засаглал аятай удирдах, намын нийтлэг эрхээс илүү хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж ажиллах нь буруу.

Кинонд гардаг даа "Ардын намын тамгыг би сийлсэн. Тэгэхээр Ардын нам гэж би юм” гэж ярьдагтай адилхан сэтгэлгээгээр намыг удирдана гэдэг хамгийн том зарчмын зөрчил. Нам  гэдэг чинь олон нийтийн байгууллага. Олонхиороо нийлж бодлогоо яриад, түүнийгээ хэрэгжүүлээд, цөөнхдөө хүндэтгэлтэй шийдвэр гаргах ёстой.  Улмаар гаргасан бодлого, хийж буй ажлаараа ард түмний итгэлийг хүлээх ёстой юм. Ард түмний итгэл шударга ёсон дээр тогтдог.  Харин намын бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бусдадаа, намын гишүүддээ өгөхгүйгээр, зөвхөн хувьдаа ашиглах, эрх мэдлийг өөртөө авах замаар хэрэгжүүлнэ гэвэл шударга ёс хамгийн ихээр алдагдаж байгаагийн илрэл. 

Шударга ёсыг хангаж чадахгүй байгаа хүн намыг удирдаж, бодлого шийдвэр ярьж, хэрэгжүүлж байгаа гэдэг нэрийн дор хувийнхаа эрх ашгийг хангаж, тойрон хүрээлэгчдийнхээ эрх мэдлийг хамгаалсан, бэхжүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулаад эхэлбэл иргэдийн итгэл алдарна. Үүнийг нь харж байгаа намын гишүүдийнх нь итгэл ч бас алдарна шүү дээ. Итгэл алдарна гэдэг нь намд итгэх итгэл байхгүй болно гэсэн үг. Намд итгэх итгэл байхгүй болно гэдэг чинь ард түмэн дараа дараачийн сонгуульд МАН-д итгэхгүй байх том эрсдэл үүсэж байгаа юм. Би намын гишүүн, бодлогыг нь хэрэгжүүлэхэд оролцож яваа хүний хувьд нэг зүйлд санаа зовж байгаа. Юу гэвэл, улс төрийн соёлын түвшинд тодорхой хөгжилд хүрчихсэн, төлөвшчихсөн энэ нам ийм увайгүй удирдлагаасаа болоод нэр хүндээ алдаад, цаашид ард түмний итгэлийг авч, сонгуульд ялж чадахгүй байдалд хүрэх вий.

Тэгвэл энэ нам 100 жилийнхээ ой дээр мөхөх аюулд хүрнэ. 100 жил Монголын хөгжлийг түүчээлж явсан улс төрийн ууган хүчин увайгүй хувийн эрх ашигтай хүмүүсийн гараар устаж үгүй болох вий гэж маш их санаа зовсны үндсэн дээр шүүмжлээд байгаа юм. Зарчимгүй байна, намын бодлого, дүрэмдээ захирагдахгүй, зөвхөн өөрийг нь тойрон хүрээлсэн хүмүүсээр дамжсан бүлэглэлийн эрх ашгийг хамгаалаад байна. Нарийн ярьвал МАНАН-гийн хэлбэрээр явж байгаа. 

-С.Насанбат дарга ямар ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа юм бэ. Тодорхой жишээ байна уу?

-МАН-аас Дархан-Уул аймагт 30 төлөөлөгчтэй. Нийтдээ 33 төлөөлөгч байгаагийн 30 нь МАН-ынх. Энэ 30 хүний дэмжлэгийг авсан хүн бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг нэрийн дор тендер будилаантуулдаг. Амин хувийн эрх ашгаа өмнөө тавих гэх мэт хууль зөрчсөн байж болзошгүй маш олон үйлдлүүдийг хийж эхэлсэн. Тухайлбал, Засаг дарга  өөрийн үндсэн эрхийн хүрээнд шийддэг ашигт малтмалын асуудлуудтай нэр хутгалдаж эхэлсэн. 2016 оноос хойш яригдсан хууль бус алт олборолттой холбоотой бүх зүйлд Засаг дарга С.Насанбатын нэр холбогдож, хэвлэл мэдээллээр гарсан. Би аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчийн хувьд сар болгон хоёр удаа хуралдаа суудаг. 

Тэгэхэд түгээмэл тархац нэрийн дор ашигт малтмалын нөөц байж болзошгүй газар зөвшөөрөл олгодог. Улмаар тийм газруудад алт олборлосон байж болзошгүй тохиолдлууд ч гарч, иргэдээс маш их гомдол ирдэг болсон. Бичил уурхай нэрийн дор хууль бусаар, зохион байгуулалттайгаар алт олборлох боломжийг олгочихоод, мэдээгүй дүр эсгэдэг. 2019 оноос өнөөдрийг хүртэл нэг ч бичил уурхайд зөвшөөрөлгүй өгөөгүй байхад Шарын голын уурхайд алт хууль бусаар олборлоод, буцаагаад булчихсан байхад Засаг дарга бүрэн эрхийнхнээ хүрээнд хяналтаа тавьж, хууль хяналтын байгууллагаа ажиллуулж, хариуцлага тооцох ёстой. Гэвч эс үйлдэл гаргаж, бүтэн жил  хяналтаа тавьж ажиллахгүй байгаа нь аар том хууль зөрчсөн асуудал. Албан тушаалын гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй байх магадлалтай байгаа.

-Та энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Би энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлсэн. Тодорхой баримтуудыг гаргаж дэлгэсэн. Мөн гуравдугаар сарын эхээр АТГ-т С.Насанбат гэдэг хүнийг шалгуулахаар өгсөн. Намын нэрээр сонгогдож, томилогдчихоод, хуулийн дагуу эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байна. Хууль бусаар, хуулиар халхавчилсан хэлбэрээр буруу зүйл хийдэг. Бичиг баримтыг нь хуулийн дагуу бүрдүүлсэн юм шиг харагдуулж, хууль бус үйл ажиллагааг дэмжсэн, эсвэл түүнд нь оролцсон байж болзошгүй байгаа. Эс үйлдлээрээ, мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэж яваа нь асар хариуцлагагүй хэрэг. Үүнийг ч аймгийн иргэд хэлсээр байгаа.

Шарын голын бичил уурхайн үйл ажиллагаанд хяналтаа тавихгүй, асар олон талаар оролцоотой байна гэдэг иргэдийн гомдол санал маш их ирдэг болсон. Иргэдтэй уулзахаар үнэн байдлыг хэлдэг, ярьдаг. Газар дээр нь очоод үзэхээр иргэдийн яриад байгаа зүйлүүд үнэн гэдэг нь харагддаг.  Энэ хүн эрхээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь л асуудалтай ямар нэг байдлаар холбоотой байх магадлалтай байхгүй юу.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль бус бичил уурхайтай тэмцэх ажил өрнүүлээд, Засгийн газрын тогтоол гаргаад, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байсан асар олон алтны уурхайг хаасан. Хуулийн арга хэмжээ авсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Ерөнхий сайдынхаа хэрэгжүүлж байгаа бодлогын эсрэг далд хэлбэрээр оролцоод, ажиллаад явж байна гэдэг бол манай намын нэр хүндэд асар хортой. Намыг гол төлөөлж байгаа лидер нь намын дарга байдаг. Гэтэл Дарханы намын дарга хүн өөрөө ийм зүйлтэй нэр холбогдоно гэдэг бол намынхаа нэр хүндийг унагах эрсдэлийг бий болгож байна.

Сонгуульд ялагдах хамгийн том эрсдэлийг ч үүсгэж байгаа. Үүнийг зогсоохын тулд хууль бус зүйлүүдтэй нэр холбогдохоо болио. Чаддаг, мэддэг хүндээ албан тушаалаа тавьж өг гэх мэтээр өнгөрсөн жилүүдэд олон асуудлыг бид тавьсан. Харамсалтай нь энэ хүн намын дотоод ардчиллыг хэрэгжүүлж, үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандсан хүмүүсийг дарамталдаг, ажил амьдралгүй болгодог технологиор ажиллаад байна.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын ард байдаг. Цаанаас удирддаг гэх мэт мэдээлэл гараад байгаа. Тийм зүйл байна уу?

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ хүнд зааж өгсөн юм шиг. Эсвэл энэ хоёр хүн нийлээд МАН-ын орон нутаг дахь дотоод үйл ажиллагаанд увайгүйгээр оролцдог. Өнөөдрийн МАН-ын устгая гэж яриад байгаа нэг том зүйл болох МАНАН манай орон нутагт байна. Залуучуудад боломж олгодоггүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах гэсэн, шударгаар үгээ хэлж байгаа хүмүүсийг шахаж, хавчдаг, ямар нэгэн байдлаар барьцаалдаг, эсвэл албан тушаал өгч аргалдаг. Ийм хэлбэрээр бидний дуу хоолойг барьдаг, боомилдог.  Маш олон жил ийм байдал бугширч явлаа.

Ийм бугширсан зүйлийг намын ирээдүй болсон залуус бид тэвчиж суух ямар ч аргагүй болсон учраас өнгөрсөн намраас хойш маш олон асуудлыг гаргаж тавьсан.  Эцсийн үр дүнд энэ бүх зүйл шүүмжлэлтэй хандсан хүмүүс, тухайлбал би ажил, амьдралгүй болж, дарамтад орсон. Найз нөхөд, хамт олноос минь салгасан. Б.Батболд гэдэг хүнтэй уулзаж болохгүй, уулзвал хохь нь шүү гэх мэтээр миний эсрэг ажиллагааг маш ихээр зохион байгуулж байгаа.

-Таныг намаас хөөх гээд байгаа юм уу?

-Хөөхөд бэлэн болчихоод байна. Би намын хорооны дэд даргын албан тушаалтай байсан. Үйлдвэрчний сонгуульт ажилтай байлаа. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч байсан. Гурав, дөрвөн ажлыг хавсарч хийгээд, залуу хүний хувьд зүтгээд, Дархан хотын хөгжилд хувь нэмэр болж болох зарчмыг барьж, хууль бус зүйлийн эсрэг дуугарч л явсан. Гэвч бүгдээс нь салгаж авлаа. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч хийж байхад гишүүнийг  “Чи УИХ-д гармаар л байгаа бол Б.Батболд гэдэг хүнийг өөрөөсөө зайлуул” гэж шахаж дарамталсан. Нөгөө хүн нь “Чиний улс төрийн тэмцэлд ахынх нь нэр холбогдоод байна, тийм учраас хоёулаа мөр мөрөө хөөе” гээд ажлаас чөлөөлсөн. Энэ мэтээр хүн амьдрал, гэр бүл рүү хүртэл увайгүйгээр орж, тэднийг доромжлох, олон нийтийн сүлжээнд хүртэл дайрч, элдвээр хэлж байна. Намайг ажиллах газаргүй болгож байгаа.

2013, 2014 оны үед ч гэсэн хэсэг залуучууд яг л надтай адил болохгүй байна, зарчим алга гээд л тэмцсэн. Бүгдийг нь ажил, амьдралгүй болгосон. Дарханаас явуулахыг нь явуулсан. Шоронд оруулах гэж оролдож, шүүх, цагдаад өгөхийг нь өгсөн. Би энэ хүнийг анх гарч ирэхэд нь дэмжиж байсан. Гэтэл бидний дэмжиж байсан хүн эрх мэдэлд хүрснийхээ дараа зөрүүлээд шаардлага тавьсан хүмүүсээ шахдаг, дарамталдаг болсон. Ийм л байдал руу орж эхэлсэн. Тэр үйл ажиллагаанд нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нь оролцдог. 

2016 онд манай нам сонгуульд ялчихаад, мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой албан тушаалд мэдлэг, ур чадвартай залуучуудаа томилохоор олуулаа ярилцаж, хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлэх гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгуулийн үеэр дэмжсэн гэж болох  АН-ын залуучуудыг ажил, албанд томилж эхэлсэн. Жишээлбэл, Татварын газрын даргаас эхлээд цөөнгүй албан тушаалд АН-ын залуучуудыг томилсон.  Уг нь бид сонгуулиар ялалт байгуулсан учраас Дархан хотод бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой биз дээ. Гэтэл хэн нэгэн УИХ-ын гишүүн, Засаг даргын сонгуульд идэвхтэй оролцсон гэдэг нэрийдлээр өөр намын хүмүүс хүртэл албан тушаалд очдог. Ердөө л ганц, хоёрхон дарга албан тушаал хуваарилдаг ийм л увайгүй зүйл хийгээд байна. Ийм байдал сүүлийн 20 жил явсан. Цаашаа ч явах шинжтэй болчихлооо.

2020 оны сонгуульд бас л өөрсдийн томилсон залуучуудаа сонгуульд нэр дэвшүүлэх, дэмжих бодлого гаргаад, хуйвалдааны байдалтай л байна. Тийм учраас МАН-ын залуучууд ийм зүйл байж болохгүй гэдэг зарчмын шаардлагыг тавьсан. Гэвч тэд сонгууль дөхөхөөр дахиад л шинэ МАНАН үүсгэх замаар эрх мэдэлтэй албан тушаалтнууд өөрсдийнхөө байр суурийг хадгалах бодлого л барьж байна. Түүнээс биш Дархан хотыг хөгжүүлчихье, ард иргэдийн амь амьдралыг дээшлүүлье, ажлын байрыг нэмэгдүүлчихье гэсэн ямар ч бодлого барихгүй байна. Тийм учраас бид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Б.Жавхлан гишүүн бас нэг фракци үүсгээд, Дарханд эрх мэдлийн “зодоон” болоод байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Тийм зүйл болж байгаа юм уу?

-Би чинь Б.Жавхлан гишүүний бие төлөөлөгч байсан хүн шүү дээ. Б.Жавхлан гишүүний бие төлөөлөгчийн хувьд би аймгийн төлөөлөгчидтэй холбож өгөх. Аймагтаа ямар бодлого барих уу, УИХ, орон нутгийн бодлогыг яаж хослуулах уу. Орон нутагтаа алийгаа шийдэх үү. УИХ-д төсвийн хүрээнд ямар асуудал шийдэх вэ гэх мэтээр хамтарч ажиллаж байсан. Үүнийг л фракци үүсгэсэн мэтээр сөрөг талаас нь харсан байж магадгүй. Би фракцилсан гэж хэлэхгүй.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.209Зочин   • 2020, 4 сарын 13. 20 цаг 12 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!!30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.