Тавантолгой ба дарга, цэрэг хоёрын "дайн"

Энэ сарын 17-ны орой "C1" телевизээр улстөрд гадарладаг хэний ч нүдийг бүлтийлгэж, цочролд оруулахуйц нэгэн нэвтрүүлэг цацагдав. Тус нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа саяхан өгөөд, АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх болж тушаал буураад буй З.Энхболдыг ард түмэнд биш Тавантолгойн нүүрсэнд хайртай хэмээн ярих нь тэр.

Өөрөөр хэлбэл,  З.Энхболд дүүгийн хамт “Страто” компаниараа дамжуулан Тавантолгойн ордыг шимэгчилж празиталж амьдрах гэж улайрч байгааг баримтуудаар үзүүлж байв.

Миний бичих сэдвийн гол нь энэ биш. Харин "C1" телевиз Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий гэдэгт л хамаг учир байгаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хамтрагч, Тамгын газрынх нь даргын албыг бараг өөрийг нь орлох хэмжээнд “сайн” хашиж байсан хүнийг түүний хамаарал бүхий телевизийн сувгаар, оргил цагаар олон нийтэд ёстой хайр найргүйгээр булхайг нь дэлгэв.

Үүнээс үзвэл, тэр хоёрын хооронд асар том ан цав гарсан нь ойлгомжтой боллоо. Мэдээж тэрхүү ан цавыг Тавантолгой үүсгэсэн нь нуух аргагүй үнэн. З.Энхболд ч тэр, Ерөнхийлөгч ч гэсэн Тавантолгойд ямар нэгэн эрх ашгийн өнцгөөс ханддаг нь тодорхой. Үүнийг өнгөрсөн жилүүдэд өрнөсөн улс төр илхэн харуулна. Нэг нь "Тавантолгойг надад өгчих" гээд л, нөгөөх нь "Гацаагч" гээд л 2 талаасаа нэг зүйл рүү их л ойртсон. 

З.Энхболд “Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлаа хийнгээ сонгуульд өрсөлдөх боломж нээлттэй байдаг. Ажлаа өгөх шаардлагагүй” хэмээн ярьж байсан хүн. Гэтэл төд удалгүй л ажлаа өгөхөөр болчихлоо гээд хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн нь цаанаа л учиртай.

Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг. “Би Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлнө” гэж байнга шахам ярьж байсан түүнийг олон нийт ч “Манай Ерөнхийлөгч” гэж хошигнон хүлээж авдаг болчихсон байсан гэхэд болно.

Ямартаа ч тэдний дайн Тавантолгойгоос болж хурцдаж эхэлсэн нь тун ойлгомжтой болоод байна. Харин хэн нь хэнийгээ түрүүлж "тонгорсон" бэ гэдэг л сонин.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэмт этгээдүүд "Сайн ломбард"-аас дээрэмдсэн мөнгөө шатааж, ул мөрөө нуун дарагдуулахыг завджээ13 минут 50 секундын өмнөЯпонд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ21 минут 26 секундын өмнөГал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна26 минут 26 секундын өмнөАмерик эрдэмтэн коронавирусийг Хятад улсад заржээ31 минут 26 секундын өмнөУИХ-ын Байнгын хороод өнөөдөр хуралдана36 минут 26 секундын өмнөОХУ-ын иргэдийг гадаадаас татах нислэгийг сэргээжээ41 минут 26 секундын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно46 минут 26 секундын өмнөБ.Жонсоныг эрчим эмчилгээний тасаг руу шилжүүлжээ51 минут 26 секундын өмнөLIVE: Өдөр тутмын “Сонины анализ” 2020-04-0756 минут 26 секундын өмнөОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 6300 давжээ1 цаг 2 минутын өмнөХилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ1 цаг 7 минутын өмнөТаргалалтаар улсдаа тэргүүлдэг Шинэ Орлеонд коронавирусээр хамгийн олон хүн нас барж байна1 цаг 12 минутын өмнөОХУ-д “COVID-19”-ийн түргэн оношлуурыг бүтээжээ1 цаг 17 минутын өмнөСтресс тайлах ДОЛООН энгийн арга1 цаг 22 минутын өмнөЯпоны Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ1 цаг 27 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 32 минутын өмнө“COVID-19” халдвар 208 оронд бүртгэгдээд байна1 цаг 37 минутын өмнөНью-Йорк хотын амьтны хүрээлэнгийн бараас халдвар илэрчээ1 цаг 42 минутын өмнөЦ.Чинбаяр: Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа1 цаг 52 минутын өмнө"Moodle" систем ашиглаж, хөл хорионы үед сургалтаа тасралтгүй явуулж буй 23 дугаар сургуулийнхан2 цаг 2 минутын өмнөСонгууль 2020: Сүхбаатар дүүрэгт томчууд "тулах" магадлал өндөр байна2 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "ТОЁОКО ИНН" зочид буудалд тусгаарлагджээ2 цаг 22 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 52 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 2 минутын өмнөМАН-ын бүлэг: Ипотек болон банкны хүүгийн асуудлаар ажлын хэсэг гарна4 сар 6. 19:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ4 сар 6. 18:10Бяцхан суу билэгт хүү Рамзес Сангуино4 сар 6. 17:55"Таны заавал сонсох 500 цомог" №401 Red Hot Chili Peppers, ‘Californication’4 сар 6. 17:50ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу4 сар 6. 17:45Хаалгаа нээж өгөх ганц үр минь...4 сар 6. 17:40
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.