2020 оны 3-р сарын 20
8 цаг 30 минут

"Италид тусгай үүргийн онгоц ирвэл эх орон руугаа явах уу гэхэд ихэнх нь явахгүй гэж хариулж байна лээ"

       Итали улсад нөхцөл байдал хүндэрч, өглөөний 08.00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 41035, нас баралт хоногийн дотор 427-оор нэмэгдэж, 3405 бүртгэгдээд байна. Тус улсад байгаа монголчууд хүнд байдалд ороод байгаа тул тусгай үүргийн онгоц явуулж, иргэдээ аваач" хэмээн загвар өмсөгч Нора бичсэн юм. Тиймээс үүсээд буй нөхцөл байдлын талаар Итали улсад амьдарч буй Монгол Улсын иргэн Жамсрангийн Савитритай ярилцлаа.

-Итали улсад нөхцөл байдал нэлээн хүндэрчихлээ. Тус улсад амьдарч буй монголчуудын хувьд ямархуу байна вэ? 

-Итали улсад халдвар авагсдын тоо өдрөөс өдөрт өсч, нөхцөл байдал хүнд байна. Коронавирусийн халдвар Ломбарди мужаас гарч эхэлсэн. Гэхдээ Засгийн газрынх нь зүгээс зөвхөн өвчтэй хүмүүс л амны хаалт хэрэглээрэй гэсэн зарчим барьж эхэлсэн нь тархалтыг нэлээн газар авахуулах шиг болсон. Халдварын нууц үе гэж байна. Гэтэл амны хаалтгүй явахаар далд үедээ байгаа иргэд өвчлөл тараагаад яваад байсан байх магадлал маш өндөр. 

Италид байгаа монголчуудын групп гэж байгаа. Тэр группт бичсэн зүйлсийг харахад сандарч, айсан монгол хүн цөөхөн байна. Мэдээж нөхцөл байдал хүндэрсэн хотод байгаа монголчуудын хувьд хүнд байж магадгүй. Сэтгэл санаагаар ч унаж байгаа нь тодорхой. Ялангуяа оюутнуудын хувьд хэцүү байгаа болов уу. Бусдаар бол нээх үймж сандарсан хүмүүс алга л байна. Сургууль амарчихаар байрны төлбөр, идэх хоолноос авахуулаад оюутнуудын хувьд хэцүү л байгаа байх.

-Тэгэхээр нөхцөл байдал загвар өмсөгч Норагийн бичээд байсан шиг биш гэсэн үг үү? 

-Хот хотоосоо л шалтгаалж байна. Зарим хотод вирусийн халдвар маш хурдан тархаж, халдвар авсан иргэд их байгаа тул тус хотод байгаа иргэд айдастай, харин өвчлөл багатай хотын иргэд айдас бага ч гэдэг юм уу. Итали дахь монголчуудын группт тусгай үүргийн онгоц ирвэл явах уу гэсэн санал асуулга яваа харагдсан. Гэхдээ хариултыг нь олж хараагүй л байна. 

-Монголын Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ хэр холбоотой байна вэ. Ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

-Нислэг зогссон болохоор ямар нэг арга хэмжээ авч чадахгүй л байх шиг байна лээ. Харин сүүлд Монголын Элчин сайдын яам пэйждээ "Биеэ сайн бодоод дархлаагаа дэмжиж, гараа сайн угааж, хоолоо сайн идээрэй" гэх зэрэг зөвлөмж бичиж үлдээсэн байна лээ. 

-Ер нь халдвар дэгдэх тусам гадаад иргэдийг гадуурхах ч юм уу, муухай харьцах асуудал гаргаж байна уу. Гайгүй юу? 

-Италичууд анх тоохгүй байсан. Тэгээд халдвар дэгдээд ирсэн чинь нөхцөл байдал эрс өөрчлөгдөөд жишээ нь, гадаад иргэд харахаараа холуур алхдаг ч юм уу дөлөөд байгаа байдал ажиглагдаж байсан. Одоо харин дэгдэлт бүр ихэссэн учраас Италичууд ч нэгнээсээ дөлж, зугтаж байгаа байдал ажиглагдсан. 

-Одоо Италичууд амны хаалт хэрэглэж байгаа юу. Коронавирусийн халдварын эсрэг яг ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Одоо ч ер нь ховор доо. Гэхдээ зарим хүмүүс нь айсандаа амны хаалт хэрэглэж байна. Гэтэл амны хаалт огт алга. Олдохгүй байна. Би өөртөө зориулж, гурван ширхэг амны хаалт оёсон. БНХАУ-аас 30 эмч ирсэн гэсэн. Тэр эмч нар ирээд бүр өвчлөл ийм өндөр байхад хүмүүс нь яагаад ингээд сул чөлөөтэй яваад байгаа юм бэ гээд гайхсан гэсэн. Засгийн газар нь үнэндээ дийлэхгүй, цагдаа нар нь цөхөрч байна.

Коронавирусийн халдварын эсрэг Итали тэр чигээрээ карантин тогтоосон. Гэхдээ ажилдаа явж байгаа иргэд бичгээ үзүүлээд, дэлгүүр явж байгаа иргэд талоноо үзүүлээд явна. Сая цагдаагийнхан нэг өвгөнийг барьж авсан байна. Гэтэл 5 цагийн өмнө дэлгүүр орж, юмаа авчихаад тортой юмаа бариад 5 цаг тэнэсэн байгаа юм. 

Хүмүүс нь 10, 20-иороо зугаалгаар явна, нууцаар хоол унданд орно, бие биенийдээ нууцаар очно, кафе, баар нь хаачихсан байхад хаалгаа дотроосоо цоожлоод сууж байгаад баригдсан тохиолдлууд гарсан. Хүмүүс нь амны хаалтгүй ч хоорондоо 1 метрийн зайнаас харилцаарай гэж эмч нар зөвлөж байна. Засгийн газар нь хүмүүсээ хянах гэж зовж байна. Дэлгүүр, эмийн сан орно, тамхи авна гээд гарах шалтаг хайгаад л гарч ороод байгаа. Гэхдээ бүх хүмүүс биш. Зарим нэг хайнга, хэнэггүй хүмүүсийн үйлдэл шүү дээ. 

-Тэгэхээр хяналтаа алдсан нь хөл хориогоо дагаж мөрдөхгүй, бас амны хаалтаа анхнаасаа хэрэглээгүйгээс үүдэж дээ? 

-Итали гэнэт хяналтаа алдсан нь Ломбарди мужаас эхлэлтэй. Тус мужид коронавирусийн халдвар авагсдын тоо өдөр өдрөөр эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Тиймээс дарга нар нь хуралдаад, маргаашнаас эхлээд карантин тогтооё гэдэг шийдвэр гаргасан гэнэ. Гэтэл урьд орой нь мэдээлэл нь нууцаар задраад тэр оройдоо 10000 гаруй иргэд тус мужаас гарч явсан гэсэн. Тэгээд тархалт нь хаа сайгүй газар авсан.

Нэг эмчийн бичлэг яваад байна лээ. Ингэж олон жил эмчээр ажиллахдаа ийм хүнд нөхцөл байдал харж байсангүй. Нас барж байгаа иргэд "Хүүхэддээ хайртай, би тийм зүйл хийж амжсангүй" гээд янз бүрийн л юм хэлж байна гэсэн. Арга ч үгүй биздээ. Нас барж байгаа иргэдийг хүн ёсоор ч оршуулж чадахгүй байна шүү дээ" гэв. 

Харин оюутнуудын нөхцөл байдал хэр байгаа талаар Перужиа хотын Дүрслэх урлагийн академийн оюутан Л.Мөнхзаяагаас цөөн зүйлийг тодрууллаа. 

-Итали нөхцөл байдал ямар байна. Эх орондоо ирэх хүсэлтээ иргэд маш олон байна гэж байсан? 

-Миний байгаа хот маш тайван байгаа. Ер нь Италичууд өөрсдөө их тайван ард түмэн. Итали дахь монголчуудын группыг хараад байхад монголчууд маань ч тайван байгаа харагдсан. 

 -Загвар өмсөгч Норагийн бичсэнээр эх орондоо очмоор байна. Нөхцөл байдал хүнд байна гэсэн байсан? 

-Харин тэгсэн байна лээ. Гэхдээ Итали дахь Монголчуудын группт тусгай үүргийн онгоц ирвэл эх орон руугаа явах уу гэсэн санал асуулга явагдсан байна лээ. Гэтэл дийлэнх хариулт нь "Явахгүй ээ, за гайгүй байх өө. Эндээ байж байя. Яваад одоо яахав дээ" гэсэн хариултууд байна лээ. Мэр сэр л явмаар байна гэсэн байсан. Ер нь Италичууд эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө маш сайн учраас өөрсдөө ч харьцангуй тайван байгаа санагдсан. Гэхдээ өвчлөл маш өндөр байгаа хотуудад нөхцөл байлал хүнд байгаа байж магадгүй. 

-Монгол оюутнуудын хувьд хэр байна. Сургууль амарсан болохоор байрны төлбөр, хоол унд гээд нөхцөл байдал хэцүү байна уу?

-Бүх сургууль онлайнаар орж байгаа. Тиймээс оюутнууд хичээлээ хийгээд яг л хуучных шигээ л байна. Дотуур байранд байдаг оюутнууд байрны төлбөр төлөхгүй болохоор асуудалгүй. Мөн гадуур байгаа оюутнууд ч гэсэн өвлийнхөө степентээр төлбөрөө төлсөн. Зуны степентээрээ ч гэсэн байрны мөнгөө төлчих учраас нээх санаа зовоосон асуудал алга байна. 

-Элчингийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? 

-Италийн хэвлэлээр гарсан мэдээллийг пэйж дээрээ хаа нэг орчуулаад гаргасан харагдсан. Өөр ямар нэг арга хэмжээ авсан зүйлгүй" гэв. 

Б.Чимэг 

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.252Зочин   • 2020, 5 сарын 5. 14 цаг 41 минут

тэр Нора яашка худлаа шаагаад бхн биеэ үнэлэгч

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.