2020 оны 3-р сарын 20
14 цаг 06 минут

АН-ынхаан нэг бол ДАРГАА соль! үгүй бол НЭРЭЭ соль!

"...Хэн тэднийг цар тахлыг импортлоодох гэсэн юм. Үнэхээр улс орноо хамгаалмаар байвал тодорхой хэмжээний эрсдэл гаргаад үндсэн дийлэнх массаа хамгаалах хэрэгтэй юм байгаа биз дээ. Нэг их эх оронч царайлаад,  монгол хүн Монголдоо ирэх ёстой ч гэх шиг юм яриад. Үгүй л байхгүй юу. Өнөөдөр яахаараа цөөнхийн эрх ашгийг хангахын тулд улс үндэснийхээ аюулгүй байдлыг дэнчин тавих ёстой юм. 3 сая монголчуудын аюулгүй байдал чухал юм уу 5, 10 хүний асуудал нь чухал юм уу..."

Гишүүнчлэлийн тоо, улс төрийн "тоглолтоороо" өөрсдийгөө том гэж хөөргөдөг 2 нам Монголд бий. Дээр бичигдсэн энэ үгийг хэлсэн хүн бол нэгнийх нь дарга. Товчоор хэлбэл, ардчиллын эсрэг Ардчилсан намын даргын хэлсэн үг. С.Эрдэнийг энэ олон жил улс төрд явахдаа ийм мулгуу зүйл ярих юм гэж зүүдэлсэнгүй. Юманд хатгуулчихав уу, ахлах зөвлөх нь заагаад өгчихсөн үү бүү мэд. Ямар ч байсан 170 гаруй мянган АН-ын гишүүд дэмжигчид нь даргынхаа ярихыг сонсоод бөгс нь хичнээн их улайсан бол. МАН-ынхан ч яах вэ, дээр дооргүй л алгаа үрчээд С.Эрдэнийг хэрхэн  "нүд рүүгээ хуруугаа хийхийг" хараад шэйрлэж суусан биз.

За яах вэ, түүний хэлснээр онгоц онгоцоор дүүрэн хэн нэгэн даргын эхнэр хүүхэд л Коронагоо тэврээд эх орондоо импортлохоор ирээд байгаа гэж бодъё. Тэгвэл тэд чинь монгол хүн биш юм уу. Даргын эхнэр хүүхэд, ээж,  аав, хамаатан садан болж төрсөн нь тэдний хохь болно гэсэн үг үү. Өвчин туссан бол тэндээ үх гэсэн санаа юу. Та ч гэсэн Монголын дарга нарын нэг биз дээ. Таны логикоор бол жаахан эвгүй л зүйл төсөөлөгдөх нь байна. Гаднаас ирж буй иргэд эрсдэл өндөртэй гэдэг нь үнэн. Золоор эрсдэл нь харьцангуй гайгүй байгаа нь ч үнэн. Тусгаарлагдаж ирээд тусгаарлагдаад хэвтэж байгаа. Гэтэл үүнийг сүржигнүүлж, буруу талаас нь тайлбарлаж зогсох юм.

3 сая монголчуудын төлөө Монгол Улсынхаа 5, 10 иргэнээ хороо гэвэл АН-ынхан лав сийхгүй хороох бололтой. С.Эрдэнэ даргынхаа үед л АН ардчиллаасаа ухарсан байгаасай найдъя. Ер гадаадад 5, 10 монгол хүн байгаа гээд хэн түүнд хэлчихсэн юм бол. Үнэн хэрэгтээ 200 мянга хол давсан тооны монголчууд таван тивийн 40 гаруй улсад амьдарч байна. Таны логикоор бол 200 гаруй мянган хүнийг өвчин тусвал тус, үхвэл үх гээд үлдээх гээд байна л даа. Дэлхийн ямар ч улс орон энэ аюулт өвчний үед иргэдээ гадаад орноос буцаан татаж байна шүү дээ. Гэтэл ардчилал, хүний эрх ярьдаг үндсэн сэдэвтэй АН-ын дарга ийм ЗЭРЛЭГ КОММУНИСТ юм яриад зогсох юм. Зах, дэлгүүр гээд бүх үйлчилгээний төвүүд хаачихсан ажил хийж амьдралаа тэжээх ч нөхцөлгүй болсон монголчууд харийн оронд юугаа идэж, юугаараа байрны төлбөрөө төлөх болж байна. Хүүхэд, эмэгтэйчүүд яах вэ.

Ядаж үндсэн хуулиа уншсан л байгаа даа. Энэ мэт зэрлэгээр улс төр хийж Үндсэн хуулиа зөрчиж, нулимаад байвал өөрийн чинь хэлдгээр та нар хэн ч биш болно шүү дээ. Далжигнаад өвчнөөр улс төр хийж мэдэгдэл хийгээд байх юм байхгүй. Нөгөө амьд явах эрхтэй гэсэн үндсэн суурь ойлголтууд юу болж хувирах юм бэ. Яг үнэндээ дарангуйлал дунд ч ийм зэрлэг юм ховорхон доо. Өөрийн чинь шүүмжлээд байдаг коммунистууд ч гэсэн эрх мэдлийнхээ төлөө иргэдээ үхэл рүү түлхэж байгаагүй түүхтэй.

Сөрөг хүчин гэдэг чинь эрх баригчдын алдаа дутагдлыг нь засч залруулан зөв цагт зөв дуугардаг болохоос С.Эрдэнэ шиг ийм тэнэг юм яриад сууддаггүй байх. Яг үнэндээ тэнгэрийн замаас ч тэнэг сонсогдож байна. Хэрвээ АН эрх барьж байсан бол ард иргэдээ хүний нутагт үхэг гээд, өөрсдийнхөө хар амийг хоохойлох байж. Ирэх сонгуулиар АН ялбал С.Эрдэнэ дарга Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн болно гээд бодохоор цаанаасаа л нэг айдас хүйдэстэй. Ямар азаар АН-ын үед энэ аюулт өвчин тархчихаагүй юм.

 Сонгууль юу юугүй хаяанд ирчихээд байдаг. Сөрөг хүчний байгаа царай нэг иймэрхүү. Ядаж байхад С.Эрдэнэ дарга нь МАН-ын хүн шиг л АН-аа хорлох юм. Нууцаар намын батлахаа сольчихсон ч юм шиг.  100, 100 сая гаргах намын нөхдөө боддоггүй юмаа гэхэд ядаж сонгуулиар өөрийгөө боддоггүй юм байх даа. Сонгууль өгөх эрхгүй болсон гээд хүний нутагт ажиллаж, амьдарч буй цөөхөн хэдэн монголчуудаа ингэж болохгүй шүү С.Эрдэнэ дарга аа.

Ч.Ган

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.69Зочин   • 2020, 4 сарын 15. 8 цаг 56 минут

16 оны сонгуулийн дараа энэ намыг татан буулгах байсан юм

202.126.89.157Зочин   • 2020, 4 сарын 14. 12 цаг 45 минут

ystoi tsuuvur chono ymdaa chi...zoligt gargah hun haigaad baigaa bol ELBEGEE,SAIHAN BALAI , naraa zoliosol...namiin darga iim ch ym yrij baih gej .,erguu mal

203.91.118.180зочин   • 2020, 4 сарын 14. 8 цаг 19 минут

нэрээ солиод ч нэмэр байхгүй ш дээ энэ ногоон дарга байгаа цагт

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.