Коронавирусийн нийт халдварын тохиолдол 245 мянга орчим болж 1 хоногийн дотор 26 мянгаар өслөө. Нийт нас баралт 1000-аар өсч 10 мянга давжээ.
Ний 179 улсад халдвар бүртгэгдэж, Итали улс нас баралтаараа Хятадыг гүйцэв. Тодруулбал, Италид нийт 3405 хүн нас бараад байна. Харин БНХАУ-д 3245 хүн нас барсан. Мөн АНУ шинэ халдвараараа Италийн ард бичигдэж эхэллээ. Тус улсад өчигдөр л гэхэд шинээр халдвар авагсад 4557 болж, нийт 13816 хүн халдвар аваад байна.
Сэтгэгдэл бичих