Шинэ төрлийн коронавирусийн халдвар Европын улсуудад эрчимтэй тархаж, онцгой нөхцөл байдалд хүрээд байгаа. Үүнээс үүдэж Европын топ-5 лигийг түр хугацаанд зогсоож, хойшлуулаад байгаа юм. Тэгвэл Английн премьер лигийг дахин хойшлуулж буйгаа Английн Хөлбөмбөгийн холбооноос мэдэгджээ.
Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулж байгаа аж. Улмаар холбооны зүгээс Засгийн газрын зөвлөмжийн дагуу нөхцөл байдлыг хянаж ажиллана. Лигийг үргэлжлүүлэх боломжтой бүх хувилбарыг судална гэдгээ ч мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл бичих