УОК-оос дөнгөж сая мэдээлэл хийж, гаргасан шийдвэрүүдээ мэдээллээ. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллах 105 хятад иргэн оруулж ирэх талаар ярьсан юм.
Тэрбээр "Тэдгээр иргэдийг БНХАУ-д шинжилгээнд хамруулж тусгай үүргийн онгоцоор авчирна. Ингээд эндээ дахин 14 хоног тусгаарласны дараа замын ажилд нь оруулна. Монгол ажилчид ажлаа хийдгээрээ хийнэ. Уг нь энэ зун бүтээн байгуулалтын ажилд гадаадаас 6000 ажилчин руулж ирж ажиллуулах шаадрлага байсан ч нөхцөл байдлаас болж хяүгаарласан" гэлээ.
Сэтгэгдэл бичих