Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн карантиныг ирэх дөрөвдүгээр сарын 30-ний өдөр хүртэл хойшлууллаа. Ингэснээр сурагчид дахин сар гаруйн хугацаанд гэртээ теле хичээлээр хичээлээ үзэх юм.
Харин төгсөх ангийнхны ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-нд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Их дээд сургуулийн элсэгчдээс авах элсэлтийн Ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгана. Элсэлтийг 7,8-ны өдрүүдэд зохион байгуулна хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэв.
Б.Аз
Сэтгэгдэл бичих