Дэлхий дахинаа шинэ коронавирусийн халдвар буурахгүй байгаа тул УОК-аас их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн карантинийг нэг сараар буюу ирэх дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Улмаар ямар зохицуулалт хийснээ БШСУС-ын сайд мэдээлснийг дахин сануулъя.
Бага ангийн сурагчид 2020.04.30-2020.06.20 хүртэл хичээллэнэ. Ингэхдээ бямба гариг бүр хичээл орно.
Дунд болон ахлах ангийн сурагчид 2020.04.30-2020.06.13 хүртэл хичээллэнэ. Ингэхдээ бямба гариг бүр хичээл орно.
Цэцэрлэг 2020.04.30-2020.05.31 хүртэл орно.
Их дээд сургууль 2020.04.30-2020.06.15 хүртэл хичээл орно. Улмаар шинэ хичээлийн жил 2020.08.15-наас эхэлж орно.
Их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ыг 2020.07.02-ны өдөр эхлүүлж, 2020.07.05-нд дуусгана. Элсэлтийг 2020.07.07-2020.07.08-ны өдрүүдэд зохион байгуулна.
Б.Аз
Сэтгэгдэл бичих