АН: Цар тахал нэрээр УИХ-ын гишүүд ч танхимдаа цуглахаа байлаа

АН-ын зөвлөлөөс ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт үүсч болох эдийн засгийн эрсдлийн асуудлаар тодорхой саналууд хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ асуудалд тодорхой хариу шийдэл өгсөнгүй.

Энэ нөхцөл байдлыг АН дүгнээд өнөөдөр тулгамдаад байгаа гол асуудлыг анхааралдаа авч, дахин санал шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Монгол банкны бодлогын хүүг нэг хувиар бууруулсан, хэрэглээний зээлийг тодорхой хугацаагаар хойшлуулсан гэж байгаа  боловч хэрэгжилт, үр дүн нь хангалтгүй байгааг хэлэх хэрэгтэй. Мэдээж ахицтай зүйлүүд байгаа гэдэгтэй санал нэгдэж байгаа. Дэмжих юмаа дэмжиж, болохгүй байгаа эрсдлийг хэлж ярих нь зүйтэй.

Тиймээс өнөөдөр гурав дахь саналаа хүргүүлж байна. Зөвхөн Засгийн газрын хэмжээнд биш УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Цар тахал нэрээр УИХ-ын гишүүд нь танхимдаа ч цуглахаа байлаа. Ажлаа хийхээ байлаа. Айл өрхүүд цалин мөнгөгүй амьдарч байна. Аж ахуй нэгжүүд цалингүй чөлөө олгож байна. Тиймээс АН дуугаа хүргэх ёстой гэж үзсэн. Өнөөдөр бид айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах тухай санал, шаардлагыг УИХ, засгийн газарт хүргүүлж байна. Манайхаас бусад улс оронд төсвийн тодотгол хийгээд ажил нь хэрэгжиж байна. Манайд ямар ч чимээ алга. Мэдээж иргэдээ хамгаалах нь энэ тэргүүний үүрэг гэдгийг ойлгож, энэ ажлыг нь дэмжиж байгаа. Гэхдээ эндээс үүдэн гарах өрхийн орлого үнэхээр дундарч байна.

УИХ яаралтай хуралдах хэрэгтэй. Цуглах уу, цахимаар хуралдах уу гэдгээ УИХ-ын дарга өнөө маргаашгүй шийдэх ёстой. 

Яаралтай Төсвийн тодотгол хийх, эрсдлийн сан байгуулах, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн хэмжээг бууруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах, ЖДБ эрхлэгчдийг бага хүүтэй зээлээр хангах, өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх, экспортыг шуурхай дэмжих шаардлагатай боллоо. Бөөнөөрөө цугларахгүй гэж байгаа бол цахимаар ч болтугай хуралдаж яаралтай асуудлуудаа шийдэх хэрэгтэй байна” гэлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Коби Брайнт албан ёсоор алдрын танхимын гишүүн боллоо8 цаг 35 минутын өмнөАНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй8 цаг 45 минутын өмнөДархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна8 цаг 55 минутын өмнөКеннедийн гэр бүлийн хоёр гишүүн сураггүй алга болжээ9 цаг 5 минутын өмнөГэрэл зураг сонирхогч америкийн иргэн гэрийнхээ цонхоор олон улсын сансрын станцыг зургийг даржээ9 цаг 15 минутын өмнөМУГТ Н.Төгсцогтын Олимпийн рингэнд тулалдсан тулаануудын бичлэг9 цаг 25 минутын өмнөХовор амьтдад биотехникийн арга хэмжээ авч байна9 цаг 35 минутын өмнөФилиппиний нэгэн сурагч гэрээсээ эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгсэл хийж,хандивлаж байна9 цаг 45 минутын өмнөХятадад хоногт 30 шинэ тохиолдол бүртгэгдэв9 цаг 55 минутын өмнө“Goovis” төхөөрөмж виртуал ертөнцөд кинотеатрын асар том дэлгэцийг харуулна4 сар 5. 13:40“COVID-19”-ийн тухай бидний мэдэхгүй ДОЛООН баримт4 сар 5. 13:30Бүгд дууссан…4 сар 5. 13:20Дуу чимээгээр “хардаг” хүн буюу Дэниэл Киш4 сар 5. 13:10ХБНГУ-д коронавируст халдварын голомтод ажиллаж буй эмч О.Уламнэмэхтэй холбогдож мэдээлэл авлаа4 сар 5. 13:00Ирландын “grafton architects” студи АНУ-д модоор гайхалтай уран барилга барьж байна4 сар 5. 12:50Кувейтэд Коронавирусээр өвчилж нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ4 сар 5. 12:40Америкт нийт халдвар авагсдын тоо 305 мянгад хүрч,нийт 8,200 хүн нас бараад байна4 сар 5. 12:30Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ4 сар 5. 12:20“COVID-19”-ийн халдвараар нас барсан хүний тоо 58 мянга давжээ4 сар 5. 12:10“Nikon” компани оны шилдэг “серфинг”-ийн зургийн уралдааны ялагчдыг зарлалаа4 сар 5. 12:10Францын армийн 600 цэрэг вирусээр халдварлажээ4 сар 5. 12:00Хятадад халдварын шинж тэмдэггүй 64 тохиолдол шинээр илэрчээ4 сар 5. 11:50Роналдо тэрбум еврогийн орлого олсон анхны хөлбөмбөгч болно4 сар 5. 11:40АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:30ЭМЯ: Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 62 хүнээс коронавирус илрээгүй4 сар 5. 11:20Энэ өдрийн зурхай4 сар 5. 11:10Цаг агаарын урьдчилсан мэдээ4 сар 5. 11:00“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 15:00Бидний шимтэн сонирхдог спортуудын үүсэл4 сар 4. 14:55Анхаар: 00-д хэзээ ч хийж болохгүй 7 зүйл4 сар 4. 14:50
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.