2020 оны 3-р сарын 24
8 цаг 10 минут

Их, дээд сургуулиудын оюутнууд цахим сургалтад сэтгэл дундуур байна

Шинэ төрлийн Коронавирусийн дэгдэлтээс болж сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан. Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахим, “теле хичээл” хэлбэрээр явуулаад 3 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд их, дээд сургуулиудын хичээл цахим хэлбэрээр  хэр үр дүнтэй явагдаж байгаа талаар оюутнуудаас тодрууллаа.

У.Энх-Амгалан: Багш нар фэйсбүүкээр хэдхэн минутын лайв хийчихээд, тэрийгээ хангалттай гэж үздэг

ШУТИС-ийн инженерийн ангийн 3 дугаар түвшний оюутан

-Цахимаар хичээл үзэхэд олон хүндрэл гарч байгаа. Хичээл сонгоход танхим уу, онлайнаар уу гэсэн сонголт гарч ирдэг. Оюутнууд  анхнаасаа танхимаар сурахаар төлбөр төлсөн байгаа. Гэтэл шууд онлайн хэлбэрээр заах болсон.  Ингээд бодохоор төлбөрийн тал дээр асуудал үүсэж байна. Хангалттай мэдлэг авч чадахгүй байгаа учраас харамсалтай санагдаж байна. ШУТИС-ийн оюутнууд “Е сургалт” хөтчөөр нэвтэрч хичээлээ үздэг болсон. Зарим багш нар огт хичээл орохгүй байгаатай адилхан байна. Хэдэн лекц л явуулдаг. Өөр нэмэлт материал, даалгавар  өгдөггүй. Оюутнуудад хичээлээ “сайн уншаарай, сорил авна шүү” л гэж хэлдэг. Зарим багш нар фэйсбүүк дээр хэдхэн минутын лайв хийчихээд,  түүнийгээ хангалттай гэж үзээд, хэтэрхий их хүчлэх хандлагатай байдаг. Хичээлээ ойлгохгүй үед багшаас асуух боломжтой ч  мэргэжлийн  номуудыг  ашиглаж чадахгүй байна. Миний мэргэжлийн хувьд номтой ажиллах нь  хамгийн чухал байдаг. Учир нь тооцооллын системээр ажлах ёстой. Асуулт, хариултаар ойлгоход хэцүү л дээ. Ер нь онлайн хичээл огт таалагдахгүй байгаа.

С.Оргил: Сургуулийн сайт алдаа заагаад орж болохгүй байгаа

Дотоод хэргийн их сургуулийн 2 дугаар түвшний оюутан

-Одоогоор би 7 хичээл судалж байна. Эндээс 2 хичээл дээр ангиараа  “групп чат” нээчихсэн. Тэрийгээ ашиглаад хичээлүүдээ эрчимтэй давтаж байна. Бусад хичээл нь “групп чат” нээгээгүй. Манай сургууль “Ехcloud University”  сайтаар оюутны  ID  кодоор нэвтэрч болдог. Оюутнууд бүх хичээлээ утсандаа татчихсан. Тэр хичээлүүдээ тус тусад нь хадгалж авдаг. Тэнхимийн сургалт,  цахим  хичээл үзэх хоёр маш их ялгаатай. Багш руугаа бичсэн лекц, даалгавраа л чатаар илгээдэг. Багштайгаа тулж ажиллаж чадахгүй. Номын санд суух боломжгүй. Сурах бичиг авч чадахгүй нь хамгийн хүндрэлтэй байна. Хичээлийн агуулгыг зөвхөн багшийн явуулсан лекцээс л үзэж байгаа. Миний хувьд өмнө нь нэмэлт сурах бичиг их ашигладаг байсан. Төлбөрөө төлчихсөн оюутнуудад цахим хичээл маш хангалтгүй санагдаж байгаа байх.  Өвчин гарсан  үед энэ нь зөв шийдвэр байх л даа. Тэгэхдээ багш нар, сургуулиас оюутнуудад зориулсан хангалттай сургалтын материал, заах арга барилыг ашиглах тал дээр дутмаг байна.

Жишээлбэл, миний үздэг 7 хичээлийн хоёрынх нь багш оюутнууддаа  илүү анхаарч, шахаж эрчимтэй хичээлээ явуулдаг. Бусад тавын 1 нь бие хамгаалах урлаг бичлэг үзээд өөрсдөө сурдаг. Үлдсэн 4 нь лекцээ сайтад оруулдаг. Оюутнууд өөрсдөө уншиж, боловсруулдаг. 2 хоногийн өмнө лекцээ үзэх гээд сайт руу орох гэсэн боловч алдаа заагаад орохгүй байсан. Бүх оюутнууд орж чадаагүй гэж байсан.  Одоо болж байгаа үгүйг сайн мэдэхгүй л байна.

Н.Номин-Эрдэнэ: Цахим сургалтыг зогсоож, дараа нь нөхвөл зүгээр байна

"Отгонтэнгэр" их сургуулийн  3 дугаар түвшний  оюутан

-Би одоогоор компьютергүй байгаа. Байнга утсаар нэвтэрч чадахгүй тохиолдол их байна. Утсан дээр хийх боломжтой зүйлсээ л хийж явуулж байгаа. Одоогоор Англи, Солонгос хэлний 3 хичээл үзэж байна.  Бүгдийн явуулж чадахгүй нэг хичээлээ л хийж байгаа. Фэйсбүүкээр багш нартайгаа маш сайн тулж ажилладаг. Ойлгохгүй зүйлээ асуухад коммент бичээд үлдээчихсэн байдаг. Багш хичээлийн даалгавруудыг  “Classroom”-ээр  засаад явуулчихдаг. Зассаныг хараад хаана  алдсанаа мэддэг. Би одоогоор жирэмсэн байгаа учраас байнга утас ширтэх боломжгүй. Тийм болохоор цахим хичээлийг түр зогсоох нь зүгээр мэт санагдаж байгаа. Дараа нь нөхөж нэг семистер  үзэж болох байх гэж боддог.  Би энэ улирлын төлбөрөө хараахан төлж амжаагүй. Багшаасаа энэ улирлын төлбөрөө төлөх үү, яах уу гэж асуух бодолтой байгаа. Манай ангийнхан цахим хэлбэрээр гуравхан хичээл үзэхийн төлөө  хэдэн сая төгрөг өгмөөргүй байна гэсэн санал дэвшүүлж байна лээ. Манай сургуулийнхан ямар шийдвэр гаргахыг сайн мэдэхгүй  байна. Ямар ч байсан хариу хүлээж байна.

Д.Авирмэд: Практикт суурилдаг хичээлүүдийг цахимаар үзэх боломжгүй

Үйлдвэр урлалын политехник коллежийн 2 дугаар түвшний оюутан

-Манай сургууль цахимаар хичээл орохгүй байгаа. Коллежүүд 10 жилийн хичээлийн хажуугаар мэргэжлийн хичээл давхар  үздэг.  Мэргэжлийн хичээлүүд ихэвчлэн практикт суурилдаг. Тиймээс цахимаар орох боломжгүй байх. Би нягтлан бодогчийн ангид сурдаг. Ихэвчлэн компьютер ашиглаж программ дээр ажилладаг. Зарим мэргэжлийн ажлыг сайн судлаагүй учраас хийж чадахгүй байх асуудал гардаг. Тиймээс хажуудаа удирдах хүнтэй байх  нь илүү үр дүнтэй.  Миний бодлоор цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хичээл сургалтыг явуулсан нь дээр байх гэж бодож байна.Одоогоор хичээл орохгүй байгаа ч гэсэн дараа нь нөхөж орох болохоор санаа зовохгүй байгаа. Цаг хугацаанд нь амжуулах л байх.

Ц.Ганчимэг: Оюутнууд өөрсдөө хичээвэл цахим сургалтын давуу тал их

ШУТИС-ийн мянган инженер төслийн оюутан

-Манай ангид 29 оюутан сурдаг. Яг ШУТИС-ийн багш нар биш өөр багш нар хичээл ордог. Тийм болохоор бүх оюутантай тулж харьцаж чаддаг. Фэйсбүүк, и-мэйл, “Classroom” –ээр хичээлээ заадаг. Багш нар өөрсдөө лекц, тайлбар  хийсэн бичлэгээ явуулдаг. Ойлгохгүй зүйлээ асуухыг байнга сануулдаг. Тийм болохоор амар байна. Яг их сургуульд бол тэнхимд хуваагдаад маш олон хүүхэд байгаа бас 3, 4 дүгээр курсээрээ ялгаатай. Манайх бол тийм биш. Танхимын сургалтаар оюутнууд мэдэхгүй байгаа зүйлээ багшаасаа шууд асуухад тэндээ ярилцаад ойлголцож болдог. Харин цахим сургалтын хувьд тийм байх боломжгүй.

Манайх хичээлээ Япон хэлээр заадаг учраас хүндрэлүүд гардаг. Тэгэхдээ хүүхдүүд өөрсдөө хичээвэл цахим сургалтын давуу тал их  байгаа. Өөрсдөө сургууль дээрээ ирж,  хичээлээ хийдэг шигээ хандах хэрэгтэй.  Гэртээ ч гэсэн өглөө эрт босоод даалгавраа хийгээд  байвал хичээл хоцрогдох гэх мэт асуудал гарахгүй. Цахимаар гэртээ хичээл үзэхдээ цагаа зөв хуваарилж чадвал  амрах, өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөх боломжтой болохыг анзаарсан. Энэ нь өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжийг олгох давуу талтай. Цахимаар хичээл үзээд бараг 3 сар боллоо. Ядаж л сургууль  руугаа явдаг унааны зардлаа  хэмнэсэн байна.

Н.Жамбута: Хичээлээ сайн ойлгохгүй байхад маш их даалгавар өгдөг

МУИС-ийн 3 дугаар түвшний оюутан

-Цахим сургалтын үед багш нар номноосоо унш гэж хэлдэг. Даанч унших ном байхгүй, олдоц муутай болохоор уншиж чаддаггүй. Хичээлээ сайн ойлгож чадахгүй байхад маш их даалгавар өгдөг. Багш нарын явуулсан лекцүүд маш ойлгомжгүй байдаг. Асуух гэхээр багштайгаа холбогдож чаддаггүй.  Зарим багш нар “аудио” тайлбар хийхгүй байгаа. Зүгээр л лекцээ “Presentetion” хэлбэрээр явуулдаг. Сургуулийн удирдлагууд, оюутнууд  багш нарт энэ талаар шаардлага хүргүүлээгүй байх гэж бодож байна. Оюутнууд өөрсдийн чадах чинээгээрээ  дуу хоолойгоо хүргэх  гэж оюутны “групп” –т санал, гомдолоо бичдэг. Гэсэн ч ямарч асуудал шийдэгдэж чадаагүй. Тиймээс онлайн хичээлээ зогсоогоод, тавдугаар сарын 1-ээс эхэлж орвол сайн байх гэж бодож байна. Маш олон оюутан энэ саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Т.Эрдэнэчимэг 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.