France Football сэтгүүлээс хамгийн өндөр орлого олдог хөлбөмбөгчдийн судалгааг гаргажээ. Тэгэхдээ цалин, реклам сурталчилгаа, шагнал урамшууллын орлогыг нийтэд тооцсон аж. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчнөөр "Барселона" клубын амин сүнс Лионель Месси тодорсон байна.
Тэрбээр өнгөрсөн улиралд 131 сая еврогийн орлого олжээ. Харин "Ювентус" клубын довтлогч Роналдо 118 саяын орлогоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Гуравдугаарт Францын "ПСЖ" клубын хагас хамгаалагч Неймар 95 сая еврогийн орлогоор тэргүүлжээ.
Сэтгэгдэл бичих