2020 оны 3-р сарын 24
10 цаг 05 минут

Эрсдэлтэй үед санхүүгийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Дэлхий нийтийг бүхэлд нь нөмөрсөн шинэ коронавирусийн аюул зарим улсын ганц хотын талд ч хүрэхгүй хүн амтай манай улсыг ч тойролгүй ороод иржээ. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ халдварт өртчихвий гэсэн айдастайгаар эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа энэ үед халдварт цар тахал зөвхөн эрүүл мэнд рүү заналхийлээд зогсохгүй, бидний халаасан дахь хэтэвч рүү ч хүчтэй довтлоод эхэллээ.

Цар тахлын улмаас дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсэж, бизнесийн байгууллагууд ар араасаа салбаруудаа хааж, үйл ажиллагаанд нь эрсдэл тулгарсныг зарласаар байгаа бол Хятад улсаас гадаад худалдаа нь бүрэн хамааралтай гэж хэлэхэд дэгсдэхгүй жижигхэн эдийн засагтай манай улсад хоёрхон сарын дотор хөл хорио тогтооход л худалдаа, үйчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа удааширч, зарим нь ажилтнууддаа ээлжийн амралт өгөх, чөлөө олгох зэргээр өөрчлөлт оруулахад хүрч байна.

Удаан хугацаагаар амарч байгаа ажилтнуудын цалин тасалдах, өрхийн орлого буурах, худалдан авах чадвар муудах зэрэг дүр зураг бий болжээ. Үүний улмаас цалингаа тасалдуулахгүйн тулд ажлаа хийхийг сонгож өдөржин ажлын орчинд олон хүнтэй уулзаж орой нь нялх балчир үр дээрээ очиж эрсдэлд оруулахыг сонгох уу, эсвэл эрүүл мэндээ бодоод цалин авахгүй байх уу гэдэг сонголттой олон эцэг эх тулгарч байна. Үүний хажуугаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өссөн  үзүүлэлттэй байгаа нь иргэдэд улам л дараа болж байна. Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээтэй холбоотойгоор хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.4%-аар өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.3%, үүнээс мах махан бүтээгдэхүүний үнэ 21.8%, орон сууц, ус, цахилгаан болон бусад түлшний үнэ тус бүр 5%-аар өссөн тухай Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ.

Гамшигт аюулаас улбаалсан эдийн засаг саарч байгаа энэ үе бидэнд санхүүгийн аюулгүй байдлаа хангаж сурах, гэнэтийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөн хуримтлалтай байх ёстойг харуулж байх шиг. Гэнэтийн үед хэрэглэх мөнгө, хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хадгаламж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, амьдралын баталгаа болсон урт хугацааны зэрэг хэд хэдэн төрлийн хуримтлалыг бий болгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин монголчуудын хичнээн хувьд нь дээрх хадгаламжууд байдаг бол? Энгийн жишээ хэлэхэд, хэрвээ хуримтлалтай бол энэ сарын зээлийн хүүгээ яах вэ гэж толгойгоо гашилгахгүй, шаардлагатай эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, хүнс, байрны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй олон үйлчилгээ, төлбөр тооцоонд санаа зоволгүй гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хэсэгхэн зуурын энэ хүнд хэцүү үеийг даваад гарах бүрэн боломжтой зураг илхэн харагдана. Аливаад бэлэн байх, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхгүйн тулд, илүү итгэл дүүрэн ирээдүйг угтахын тулд бидэнд хуримтлал хэрэгтэйг энэ гамшгийн үе дахиад л сануулж байна. Ирээдүйд, хэзээд тулгарч мэдэх, магадгүй өнөөдрийн нийгэмд тулгараад байгаа шиг гамшигт эрсдэлд бэлэн байхад, санхүүдээ итгэл төгс сэтгэл тайван амьдрахдаа зориулж өөрт тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгон, хуримтлалыг зуршил болгож, санхүүгийн дархлаагаа сайжруулаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.