2020 оны 3-р сарын 25
8 цаг 00 минут

Жинхэнэ ЖДҮ: Монгол арьсыг дэлхийд таниулахыг зорьж буй "MR Brand"

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт ЖДҮ эрхлэгчдийг дэмждэг "Жинхэнэ ЖДҮ" булангийнхаа энэ удаагийн дугаарт  арьсан үйлдвэрлэлийн салбарт манлайлж байгаа "MR brand"-ийг онцоллоо. "MR brand"-ийг Баасанхүүгийн Энх-Оюун хэмээх дайчин бүсгүй 2012 онд анх үүсгэн байгуулж байжээ. Орон сууцны гал тогооноосоо ганц хоёрхон оёдлын машинтайгаар эхлүүлж байсан энэхүү брэнд 8 жилийн хугацаанд гадаадын цөөнгүй оронд бараа бүтээгдэхүүнээ экспортолдог болтлоо өсөж дэвжсэн байна. Хэдийгээр дэлхий нийтээр энэхүү брэндийг мэддэг болоогүй ч гэсэн Япон, Солонгосоос авахуулаад цөөнгүй том орон руу гаргадаг учраас дэлхийд гарсан гэж зүйрлэсэн хэрэг. 

-Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэхээр загвар хийц муутай гэх нийтлэг ойлголт байдаг. Танай брэндийн хувьд гадны ямар ч бүтээгдэхүүнээс дутахааргүй загвар хийцтэй юм байна?

-Манай компанийн загвар зохион бүтээгч туршлагатай. Социализмын үед олон үйлдвэрт ажиллаж байсан хүн байгаа. Монголчуудын дунд үндэсний үйлдвэрлэгч гэхээр бараа бүтээгдэхүүн хийж чаддаггүй, бүдүүн баараг юм хийдэг байлгүй гэдэг ойлголт ерөнхийдөө өөрчлөгдөж эхэлсэн.  Монгол арьс гэдэг маш чанартай, үнэ цэнтэй түүхий эд. Тийм түүхий эдээр чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Арьсан бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрэглэж үзэж байж л мэддэг. Бидний оёдол, хийц жилээс жилд сайжирч байна. Анх хийж байсан бүтээгдэхүүнээ харвал өөрөө ч ичмээр байдаг. Одоо бол маш их туршлага сууж, харахад, хэрэглэхэд ч сайхан, чанартай бүтээгдэхүүн хийдэг болсон. 

-Бүтээгдэхүүнийхээ онцлог давуу талыг та юу гэж хэлэх вэ?

-Монгол Улс 60, 70 сая малтай. Жилдээ 10 сая малыг нядалдаг гэсэн тоо баримт бий. Тэгэхээр тэр хэмжээний түүхий эд гарна. Тэр түүхий эд хаачдаг гэж бодож байна. Ихэвчлэн хагас боловсруулаад л гадагш нь гаргадаг. Бүтэн боловсруулагдаж байгаа нь бүтээгдэхүүн болдог. Хагас боловсруулаад гаргавал хямдхан л байна. Бүтэн боловсруулвал мэдээж үнэтэй зарна. Манай компани гэхэд бүтэн боловсруулсан арьс ширийг худалдаж аваад, цүнх үйлдвэрлэдэг. Жинхэнэ үндэсний үйлдвэрлэлийг дотооддоо бий болгож байна гэсэн үг. 

Импортоор янз бүрийн арьс их орж ирдэг.  Хятадаас, Италиас, Солонгосоос арьс оруулж ирдэг. Түүгээр ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд байдаг.  Үйлдвэр үйлдвэрүүд өөрсдийн гэсэн онцлогтой. Монгол арьсаараа ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ч бий. Манай үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл байнга Монголд боловсруулсан арьсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж ирсэн. Монгол арьсаар бүтээгдэхүүн хийж үзээд, болох болохгүйг нь боловсруулах үйлдвэрүүдтэйгээ яриад, засах юм байвал засаад өнөөдрийг хүртэл зүтгэж байна. Монгол арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж онцлогоо яриад байгаа нь ийм учиртай. Манайхаас худалдан авалт хийж байгаа хүмүүс хөдөө бэлчиж байгаа монгол үхэр, сарлаг, малын арьс, ширээр хийсэн бүтээгдэхүүнийг л хэрэглэж байна гэсэн үг. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.