2020 оны 3-р сарын 25
8 цаг 20 минут

10 сая төгрөгийн цалин өгч, хаус бэлэглэх нам байна уу

Үндэсний аудитын газарт өчигдөр зургаан нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө гардуулж өглөө.  Одоо Аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлал, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад нийцсэн эсэхийг хянана.  Бэлэн мөнгө тараах, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр амласан эсэх болоод дөрвөн жилд хэрэгжих боломжтой эсэхийг нь ч хянаж үзэх юм.  Түүний дараа намууд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй хүргэнэ.  Чухам ямар ямар зүйл амласныг нь тэр үед нарийн мэдэж болно.

Эхний ээлжинд намууд ямархуу гол зорилготой мөрийн хөтөлбөр боловсруулж байгаагаа товч танилцууллаа, өчигдөр.  Зарим нь мөрийн хөтөлбөрөө Аудитын газар гардуулж өгөхөөс ч өмнө гол зорилго, заалтаа ярьсан. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын тавдугаар бага хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр "МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөрт үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг багасгах реформ, орон сууцжуулах хөтөлбөр тусгагдсан.  Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна" гэж ярьсан. Мөн зээлийн хүүг 1 хувь болгох асуудлыг ч дурьдаад авсан. 

Тэгвэл АН өчигдөр мөрийн хөтөлбөрөө өргөн барих үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "АН-ын мөрийн хөтөлбөр бол “Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл бол монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход чиглэсэн. Ингэснээр иргэдийн дундаж цалин, бодит орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ" хэмээсэн. 

Харин МАХН ИЗННМУНН хамтарсан “Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөрөө өргөн барих үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн" гэж мэдэгдсэн.  Тэгвэл ШИНЭ, "Үнэн ба зөв" гэх мэт 4 нам эвсэж, "Шинэ эвсэл" байгуулсан. Тэд мөрийн хөтөлбөртөө 200 мянган ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт ерөнхий зүйлсийг оруулсан талаараа ярьсан. 

Намуудын мөрийн хөтөлбөрийн гол зорилт нь янз бүр байгаа ч нэгнийхээ дээр гарах гэсэн амлалтын уралдааны шинжтэй нь мэдрэгдлээ. Яг л 2008 онд АН, МАН /тэр үеийн МАХН/ ам уралдан 1 сая, 1.5 сая төгрөгийг иргэддээ өгнө гэж амласантай ямар ч ялгаа алга.  12 жил өнгөрөөд байхад жижиг намууд нь биш юм гэхэд хоёр том нь ухаан суух ёстойсон. Гэвч яг л хэвээрээ.  Орон сууцны асуудлыг яаж шийдэхээрээ уралдаж байна.  МАХН намуудаас хамгийн түрүүнд бараг л үнэгүй орон сууц өгнө гэж ярьж эхэлсэн. Дараа нь Ж.Батзандан тэргүүтнүүд үргэлжлүүлсэн.  Одоо МАН бас цалин авч, НДШ төлдөг хүн бүрт орон сууц өгөх юм ярив.  Бүгд л тооцоо, судалгаатай, болно гэж ам уралдаж эхлэв.

Бас цалингийн амлалтууд хөвөрч эхэллээ.  Дундаж цалинг 3, 5 сая болгоно.  Тийм боломж манайх шиг ядарсан эдийн засагтай оронд байгаа бил үү.  Ганц төрөх эмнэлгийн хөрөнгө санхүүг, барих компанийнх нь асуудлыг шийдчихэж чадахгүй, авлига, хээл хахуульдаа живж суугаа улстөрчид ямар мөнгөөрөө цалин нэмэх гээд байгаа юм бэ. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 38.1 зүйлд сонгуулийн мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр байх ёстой гэж заасан. Дундаж цалинг 3-5 сая болгох, зээлийн хүүг жилийн 1 хувьд хүргэх, бүх хүнийг байранд үнэгүй шахуу оруулах амлалт биелэх үү. 

2008 онд иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амлаад яасан билээ. Тавантолгойгоо "Чалко" гэдэг компанид барьцаалж,  350 сая ам.доллар зээлж, сар бүр 21 мянган төгрөгөөр нь тараагаад дуусгасан.  Түүнийх нь хар гайгаар Тавантолгойн уурхайнхан өрийг нь дарах гэж 10-аад жил яаж зүдрэв. Энэ талаар дэлгэрүүлж бичвэл, амлалтынх нь гай өнөөдрийг хүртэл эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй тоочвол барагдахгүй их. Гэтэл намууд дахиад л яг тэр үеийнх шиг амлалт өгч, уралдаж эхэллээ.  Яг л бооцоот тоглоом тоглоод, бооцоогоо өсгөж дайрдаг донтогчид шиг л. 

Хоёр том нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийн зах зух ийм байна. Дахиад цаана нь 4 нам байгаа.  10 саяын цалинтай болгоно, хаус бэлэглэнэ гэж амлавал яах юм.  Мөрийн хөтөлбөрөө солих уу, амлалтаа албан бусаар давуулж гаргах уу.  Одоо жаахан бодлогын чанартай юм яриач ээ. Үйлдвэрээ барьж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй байна.  Авлигачин, хээл хахуульд автсан, идэж уухын дон шүглэсэн дарга нартай тэмцэх амлалт өгөөч дээ ядаж. Ард түмэн одоо 5 саяын цалин, орон сууцтай болох амлалтад итгэнэ гэж бодож байна уу.  Хамгийн их хүсэж байгаа зүйл нь мөн үү.  Үгүй, иргэд хамгийн ихээр авлигачидыг үнэн мөнөөр нь шүүж, ард түмнээс хулгайлсан бүхнийг нь буцааж авахыг хүсэж байгаа.  Ядаж ийм амлалтыг худлаа ч болов өг. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.129Зочин   • 2020, 4 сарын 24. 15 цаг 58 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!! 30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.