2020 оны 3-р сарын 25
11 цаг 50 минут

ЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас гэр бүлээрээ нас барсан эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна

    ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш 196 оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Мөн АНУ-д өвчлөл нэлээн хурдацтай тархаж байна. Азийн орнуудыг бодоход 18-35 насны залуучууд энэ өвчнөөр өвчилж байна. Тэгэхээр зөвхөн ахмад настнууд эрсдэлтэй бүлэгт орохгүй болоод байна. Жишээ нь, 18-аас доош насны гурван хүүхэд нас барсан. Гэр бүлээрээ нас барсан зэрэг эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй байх нь маш чухал. 

Манай улсын иргэд анхаарлаа буулгаж болохгүй. ЭМЯ-наас өгч буй мэдээллээ нарийн чанд дагах хэрэгтэй байна.

ДЭМБ "Шинэ Зеланд улсад өчигдөр халдварын тоо эрс нэмэгдсэн тул нэг сарын хугацаатай онц байдал зарлаад байна. Сургуулиуд болон нийгмийн нэн шаардлагатай үйл ажиллагаа явуулдагаас бусад бүх газрын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан байна. Зайнаас харьцах хэв маягийг ягштал мөрдөх хэрэгтэй. 

Австрали улсад зайнаас харьцах хэв маягийг бүр хэвшүүлж, хуримын ёслолд 5, оршуулгын ёслолд 10-аас дээш хүн оролцуулахгүй. Хүн хоорондын зайгаа маш сайн барих хэрэгтэйг анхааруулсан байна. Түүнчлэн энэхүү байдал зургаан сар гаруй үргэлжилнэ гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ. 

АНУ-д халдварын тоо эрс нэмэгдэж байгаа. Иймээс халдварын дараагийн голомт болж магадгүй гэж таамаглаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтийн хэмжээнд 2.5 тэрбум хүн шинэ коронавирусийн халдварын улмаас хөл хорионд ороод байна. Зайнаас харьцах хэв маягийг ягштал мөрдвөл халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэж ДЭМБ-аас зөвлөж байна" гэлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Яг өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2083 иргэн ажиглалтад байна. Жаргалантаас 16, Амралт Мед эмнэлгээс 13 иргэн гарч, гэрийн ажиглалтад ороод байна. 

Гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүст маш нарийн хатуу заавар чиглэл өгөөд гаргаж байна. Ингэхдээ бид хуулийн байгууллагатай хамтарч байгаа" гэв. 

Б.Аз

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.