2020 оны 3-р сарын 26
8 цаг 00 минут

Ерөнхийлөгч өө, эдийн засгаа хамгаалах гээд байна уу, эрх мэдлээ "хураах" гээд байна уу

Монголын байтугай дэлхийн түүхэнд нэн сонирхолтой нэгэн улс төрийн үйл явц манайд удахгүй өрнөх бололтой. Ерөнхийлөгчийн өчигдөр гаргасан уриалга биднийг ч ёстой сайхан "хагалж" орхилоо. Угийн мундаг улстөрч ард түмэн чинь зөв, буруу гээд л дээр,  дооргүй шаагалдаж сууна. Саяхан л "Монгол хүн тусахгүй за" гээд байсан нөхдүүд "сонгууль хийвэл бид үхнэ" болоод л явчихлаа. Коронавирусээс иргэдээ, эдийн засгаа хамгаалах гээд байгаа ч юм шиг, төрийг бүхэлд нь эрхшээх гээд байгаа ч юм шиг хоёр үзүүртэй уриалга дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн цаад санаа нь юу байв. Уриалгын агуулгыг товчилж харвал УИХ-ын сонгуулийг хойшлуулж 20.5 тэрбум төгрөг хэмнээд,  түүгээрээ эдийн засгаа "эмчлэх". 

Уриалга, саналыг хэн ч гаргаж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн өчигдрийн уриалгад "Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Дашрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн" гэсэн байгаа нь хэрүүл, хар хоёрыг зэрэг зэрэг дагуулах шалтаг боллоо.

Онцгой байдал тохиож буй энэ тогтворгүй үед Ерөнхийлөгч хөл хорионоос гарч ирээд,  Үндсэн хуулиас дээгүүр давж гишгэж байгаа нь ямар зорилготой юм бол. Арай ядан төлөвшүүлэх гэж нийтээрээ мунгинаж буй ардчилал, парламентын засаглалаасаа хэдэн зуун алхам ухрах санал гаргаж буй нь хачирхалтай.

Ерөнхийлөгчийг бүхний "хаан" болохыг хүсдэг гэж эргэн тойрныхон нь байтугай нийт монголчууд хардсаар ирсэн. Тэр ч энэ талаараа энд тэнд мэр сэр үг унагаж л явсан. Гэхдээ өчигдрийнх шиг ийм ил тодорхой хүслээ илчилж байсангүй. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч маань "Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна" гээд дуусгах нь тэр.

Ер нь өчигдрийн уриалга үг үсэг, цэг таслал, утга найруулгын хувьд туйлын их хар төрүүлмээр  "зэвүүн" болж. Заавал төвлөрүүлнэ гээд байгаа ч юм уу, төвлөрүүлчихсэн шүү гээд байгаа ч юм уу. Хамгийн сүүлийг өгүүлбэрийг нь харвал энэ гурван газрын аль нь ч энэ хэргийг шийдэж болно гэсэн үг ч юм уу. Аль аль нь миний "гарт" байгаа шүү гэж аархаад ч байгаа хэрэг үү, бүү мэд.

Сонгуулийг хойшлууллаа гэж бодъё. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх нь дууссан чадамжгүй хэдэн үүрэг гүйцэтгэгчид, бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүдийн яг хэн нь эрх мэдлээ төвлөрүүлчихсэн таны өөдөөс хууль ярих вэ, Ерөнхийлөгч өө.

Хоёрдугаарт, Үндсэн хуулиар тогтоогдсон төрийн дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар ингэж авч болдог хэрэг үү. Төрийн эргэлт хийгээд байгаа ч юм шиг энэ хачирхалтай үйлдлийн цаад нүүдэл юу вэ. Эсвэл тэр төвлөрсөн эрх мэдлээ хэнд өгөх гээд байгаагаа тодорхой хэлмээр байна. Өөртөө юм уу, өөр хүнд юм уу.

Гуравдугаарт, төсвийн тодотголыг хийж болно. 51 сумын соёлын төвийн барилгад зарцуулах гээд байгаа 184, хууль зүйн салбарын барилгын хөрөнгө оруулалт 51, Чингис хааны музейн барилгад 48.8, Байгалийн түүхийн музейн барилгад 26.9, Хан-Уул дүүрэгт барих Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт зэрэг сумдын оюутны дотуур байранд 6.0 тэрбум төгрөг гэх мэт онц шаардлагагүй барилга байгууламж, хөшөө дурсгал барих хөрөнгө оруулалтуудаа царцаагаачээ.

Сонгууль хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгын гол зорилго нь төсөв хэмнэх. Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуульд 20.5, орон нутгийн сонгуульд 16.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Ерөнхийлөгч орон нутгийг биш УИХ-ын сонгуулийг л хойшлуулах саналтай байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийг заавал хойшлуулахгүйгээр зарим бүтээн байгуулалтынхаа зардлыг танахад л сонгууль хойшлуулаад хэмнэх гээд байгаа мөнгөө бид гаргаад ирнэ. Үнэхээр халдварт өвчний тархалтаас болоод ямар ч гарцгүй болсон тохиолдолд л сонгуулийг хойшлуулахаас биш өнөөдрийнх шиг ийм нөхцөлд Үндсэн хууль зөрчин байж сонгууль хойшлуулах асуудал ярих дэндүү эрт байна.

Иймээс л олон нийт таныг "чоно борооноор" гэгчээр төрийн удирдлагыг өвчнөөр далимдуулж гартаа төвлөрүүлэх нь гээд хардаад байгаа хэрэг. Энэ эсэргүүцэл, хардалт ирнэ гэдгийг Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн зорилго сануулга байв уу, самралт байв уу. Ард түмний эв нэгдлийг хагалан бутаргаж, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьснаараа Ерөнхийлөгч өөрөө л үүнийгээ тайлбарлах байх даа.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.159зочин   • 4 сарын 25. 8 цаг 20 минут

Бас ч гэж өмнөх боловсролтой ерөнхийлөгч нар үгээ хэлээсэй. Чоно борооноор гэж нэг атгаг санаа яваад байна даа. Монголчууд ардчиллаас ухрахгүй гэдгийг ухаарах болтугай.

66.181.179.164Зочин   • 4 сарын 22. 10 цаг 49 минут

Өмнөх ерөнхийлөгчид сайн байгаагүй . Женко тэднээс аль ч талаараа тохой доогуур . Элбэгдорж их худлаа ярьдаг ч Баттулгын талаар бол үнэн ярьж байгаа. Монголын заяа их, энэ нөхрөөс хурдан л салах хэрэгтэй дээ

43.228.131.113Зочин   • 4 сарын 22. 8 цаг 22 минут

энэ социализмыг магтан дуулаад Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээд байдаг хүмүүс иргэдийн гадаад паспортыг нь хураагаад үг хэлэх эрх чөлөөг нь хязгаарлаж оршин суух газрыг зааж өөрсдийн биеэр бусдын захиргаанд байхад ямар байдагыг биеэр нь үзүүлмээр юм...

202.179.25.6Хандмаа   • 4 сарын 5. 11 цаг 35 минут

Уучлаарай. Ерөнхийгэч ээ ? Бид таныг үнэхээр сонгоё гэж бодоогүй. Гэтэл та ямар гээч заль мэх хийсэн юм бүү мэд, үлгэрийн юм шиг гараад ирсэн. Одоо та өмнөх ерөнхийлэгчдийг бодвол Ерөнхийгэчид арай дэндүү жолдож байна. Тэгээд бас болоогүй ээ Ерөнхийлэгчийн засаглалттай болж хязгааргүй эрх ч эдлэх гээд байгаа юм шиг. Арай ч дээ. Монголын ард түмэн ухаантай гэдгийг танд том анхааруулья: Одоо ерөнхийлэгч асан Элбэгээ ирлээ. Танд хатуухан зөвлөмж өгөх байлгүй дээ. БЭнхбаяр ерөнхийлэгч асан байна. Эд нар бол өндөр боловсролтой улс төрчид юм шүү.

202.179.25.176Зочин   • 4 сарын 3. 22 цаг 22 минут

Ард түмэндээ хүртээх ёстой баялгийг нь хэдхэн хулгайч гэр бүл хуваагаад авчихдаг, хулгай хийсэн мөнгөө гадаадын банкинд аваачаад нуучихсан, түүнийг нь ард түмэн нь мэддэгч яаж ч чадахгүй байна. Манай улсад парламентийн засаглалтай болоод 30-н жил болход ийм л ардчилал хөгжиж ирсэн байдаг. Ард түмэндээ ээлгүй авилгачдад ээлтэй парламентын засаглалтай байснаас ерөнхийлөгчийн засаглалтай болвол ядаж ганцхан хүнтэй зууралдаад болохгүй бол солонгос улс шиг хариуцлага тооцож шоронд хийж чадах юм шиг.

202.179.25.176Зочин   • 4 сарын 3. 22 цаг 05 минут

Хэрвээ ерөнхийлөгчийн засаглалыг сонгвол ардчилалаас хэдэн алхам ухрана гэнэ. Ардчиллын эцэг гэгддэг АНУ ерөнхийлөгчийн засаглалыг сонгоод 100 гаруй жил болж. Тал талаас цугласан хэдэн зуун сая хүн ерөнхийлөгчийн засаглал зөв гээд тэр нийгэмдээ зохицоод дэлхийн хамгийн баян хамгийн хүчирхэг улс болоод байна. Манайх яагаад болохгүй гэж. 70-80 -н том толгойг дээрээ гаргачаад ямар ч хөгжил байхгүй, ард түмэн нь ямарч эрх байхгүй, өөрсдийгөө шүүмжилсэн хэн нэгийг барьж аваад хорьчихдог, хууль шүүх нь дээд зэргээр авилгалд идэгдсэн.,ард түмэнд

178.198.136.153zochin   • 4 сарын 4. 6 цаг 56 минут

zov demjij baina eronxiilogchiin zasaglaliig,xiij chadax xund ni bolomjiig og,tegeed xar..

Шинэ мэдээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав26 минут 43 секундын өмнөН.Төгсцогтын өрсөлдөгч Э.Рамирез гэж хэн бэ30 минут 16 секундын өмнөФОТО: Вьетнамын машины тосгоны амьдрал40 минут 16 секундын өмнөМонголын эмэгтэй даамчид аваргын төлөө Беларусьтай тоглоно50 минут 16 секундын өмнөСонинд "од" болсон өвөө1 цаг 1 минутын өмнөБейрутад дэлбэрэлт болсны улмаас учирсан хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар давжээ1 цаг 11 минутын өмнөКоронавирусээр амиа алдсан Казахстаны алдартнууд1 цаг 21 минутын өмнөЦуврал 2: Алдартнуудын хүүхэд нас VS одоо үе1 цаг 31 минутын өмнө13 өөр хүн: Яагаад хүүхэдтэй болохыг хүсдэггүй шалтгаанаа тайлбарлалаа1 цаг 41 минутын өмнөЕрөнхий боловсролын сургууль шинэ бүтцээр хичээллэнэ1 цаг 45 минутын өмнөТолгойн өвдөлтийг эмгүйгээр 5 минутад намдаах арга1 цаг 51 минутын өмнөМонголын уран зургийн галерейтай хамтран хоригдлуудад сэтгэл заслын үйлчилгээ үзүүллээ1 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллалаа1 цаг 56 минутын өмнөБеларусын эсэргүүцэл: Цэцэг барьсан бүсгүйчүүд, халагдсан дайчид тэмцэлд нэгдэв2 цаг 1 минутын өмнөТарваган тахлын улмаас тусгаарлагдсан 91 хүний харуул хамгаалалтыг сайжруулах үүрэг өгчээ2 цаг 6 минутын өмнөУ.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана2 цаг 9 минутын өмнөФормула-1: Аварга шалгаруулах тэмцээний эхний бүртгэлийг хойшлуулжээ2 цаг 11 минутын өмнөОрон орны интернэтийн хэлээр хэрхэн инээдэг вэ2 цаг 21 минутын өмнөУлаанбаатар хотын захирагчийн ажлын алба 18 дахь эмнэлэгийнхээ гадна талбайн тохижилтыг хийнэ2 цаг 24 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа2 цаг 24 минутын өмнөХөдөлмөрийн баатар Д.Сумъяа дөрвөн жилийн өмнөх энэ өдөр олимпоос медаль хүртэж байв2 цаг 31 минутын өмнөБеларусьт дөрөв дэх өдрөө дараалан жагсаал болжээ2 цаг 41 минутын өмнөОросын сансрын нисэгч Ангараг гаригийг колоничлох боломжтой цаг хугацаа 15 жилийн дараа тохионо гэв2 цаг 46 минутын өмнөОрлого багатай хүмүүст өгөх санхүүгийн ТОП-7 зөвлөгөө2 цаг 51 минутын өмнөӨсвөрийн сагсан бөмбөгчид FIBA U17 Skill Challenge тэмцээнд оролцож байна2 цаг 56 минутын өмнөЕБС-ын хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам2 цаг 59 минутын өмнөМонголын кино уран бүтээлчид Швейцарын Локарногийн наадамд амжилттай оролцлоо3 цаг 1 минутын өмнөЭнэ өдөр түүхэнд: Фидель Кастро 94 нас хүрэх байлаа3 цаг 11 минутын өмнөДАШТ-д Ронни аварга М.Селбиг хожиж үзээгүй3 цаг 21 минутын өмнөВенесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд коронавирусээр халдварлажээ3 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.