Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр уриалга гаргасан. Уг уриалгын утга агуулгын талаарх маргаан мэтгэлцээн өнөөдрийн гол сэдэв болоод байна. Тэгвэл бид мэргэжлийн хуульчид Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын талаар ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна"
Дэд сайд асан Б.Энхбаяр "Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөх буюу “төвлөрүүлэх” нь төрийн эргэлтэд тооцогддог. ҮАБЗ-ийн хүрээнд онц байдлын журмаар ажиллах, арга хэмжээ авах гарц мухардаагүй. Онц байдлын үед төрөө оролдож хүчгүйдүүлэх нь маш аюултай"
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан "Дөнгөж сая уншив. Ковид 19-г дагаж гарч буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан Засгийн газар хийнэ, хийж ч байна. Гэтэл хажуугаар нь хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна. Төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү? Чоно борооноор"
УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар "Цаашид Улсын Ерөнхийлөгчийн "уриалга" гэх үйлдлийн хууль зүйн хэлбэрийн шинж, үр дагаврыг судалж тодотгох нь зөв. Шаардлагатай асуудлаар УИХ-д болон ард түмэндээ хандаж илгээлт гаргахыг л хуулиар зөвшөөрдөг. Уриалга хэлбэртэй "Илгээлт" үү"
Хуульч Б.Мэргэн "Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирус тархаад дэлхий дахин хэцүүдэж эхэллээ. Манай улс улс төрийн болон эдийн засгийн хямралд орох нь ээ. Тиймээс УОК-ын оронд миний удирддаг ҮАБЗ-ийн дор илүү лаг комисс байгуулаад, сонгуулийг хойшлуулж бүх эрх мэдлийг би авъя аа. Өмнө нь намайг улс төрийн реформ хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байхад үгүй гээд байсан алдаагаа давтаж тэнэгтэв ээ. Вирусээр далимдуулан айлгаж, дарамтлаад байгаа юм түй ч байхгүй шүү. Уг нь та нартай та наргүй ойрын хугацаанд шийдэх гэж байгаа. Гэхдээ яах вэ ард түмэн ухаантай болохоор чинь хэлчихье. Та бүхний хайртай Ерөнхийлөгч нь" гэснээс хуулиар онц байдал зарладаггүй л юм бол сонгууль хойшлуулах боломжгүй. Одоогоор арай онц байдал зарлах хэмжээнд тулаагүй байлтай"
Хуульч Ж.Эрхэмбаатар "Ерөнхийлөгч сонгууль хойшлуулж, онцгой нөхцөл байдалд тохируулж ажилламаар байгаа бол УРИАЛЖ нялцганаад байх шаардлагагүй! Онц байдал ЗАРЛААЧ! Эрх нь өөрт нь байхад худлаа уриалж, хэрүүлийн алим шидэж шалчиганах хэрэг байна уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй бол ажлаа өг" гэлээ.
Б.Аз
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
АНХААР‼️‼️‼️ ЭХ ОРОНЧ НЭРТЭЙ ДҮР ЭСГЭСЭН ЗАЛЬЖИН ЭТГЭЭДҮҮД 2020 ОНЫ СОНГУУЛИАР ТӨРД ОРОХООР ОЛНООРОО ЗЭХЭЖ БАЙНА. 30 ЖИЛ ДАРЛУУЛЖ, ДЭЭРЭЛХҮҮЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭСЭН МАН, АН -ЫН ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН. ИЙМД ХУУРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ. МЭДЛЭГТЭЙ, СЭТГЭЛТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ, ШУДАРГА МОНГОЛЧУУДЫГ УИХ-Д СОНГОХ ЁСТОЙ. ХЭНИЙГ СОНГОХОО МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙТАР ТУНГААЖ МНРГЭН СОНШОЛТОО ХИЙЦГЭЭЕ!?!!!!!! ‼️‼️‼️