2020 оны 3-р сарын 26
11 цаг 50 минут

ЭМЯ: Эрсдэлийн тав дахь үнэлгээгээр манай улсад халдвар тархах магадлал маш өндөр гэж гарсан

     Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн дотор дэлхийн 200 оронд коронавирусийн халдвар тархсан байна. Африкт бүртгэгдсэн учир ДЭМБ-аас онцгойлон анхааруулж, дэлхийн улс орнууд Африкийн орнуудад тусламжийн гараа сунгах хэрэгтэй байгааг зөвлөж байна.

АНУ голомт болж байна. Мөн Итали, Франц өвчлөл нь эрчимтэй ихэсч байна. Францын Шадар сайд халдвар авсан бөгөөд дэлхийн улс орнуудад өндөр албан тушаалтнууд халдвар авах тохиолдол их байгаа нь халдварт өвчин хэнийг ч ялгахгүйг харуулж байгаа юм. Тиймээс бүгд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Европын орнуудад 17-37 насны хүмүүс их өвчилж, нас барж байгаа. Тиймээс манай залуучууд бид өвдөхгүй юм байна гэж бодох хэрэггүй. Харин ч анхаарал болгоомжоо сайжруулж, маскаа зүүж,  гараа угааж, дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Зөвхөн ахмад настнууд өвдөх юм байна гэсэн бодлоосоо салах хэрэгтэй. Хүүхэд, залуучууд ихээр өвчилж, нас барах тохиолдол гарсаар байна. 

Манай улсын хувьд ХӨСҮТ, ЦЕГ, ОБЕГ зэрэг холбогдох газруудаас эрсдэлийн тав дахь үнэлгээг хийлээ. Үнэлгээгээр халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээг хийсэн байгаа" гэв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2126 иргэн ажиглалтад байна. 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 тохиолдол ирсэн. Үүнээс хоёр иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Нэг нь Тайланд, Макао, Турк, Мосвкагаар дамжиж ирсэн. 37.2 хэмийн халуунтай. Хоолой өвдсөн гэсэн зовиуртай ирж тусгаарлагдсан ч одоо бол халуунгүй байна. Нөгөө иргэн нь Якутаас ирж тусгаарлагдсан. Замын-Үүдэд 33 иргэн ирж тусгаарлагдсан байна. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна" гэв.  

Б.Аз

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Далайн гаралтай хүнсэнд бичил хуванцрын жижиг хэсгүүд илэрч байна8 сар 13. 18:00Т.Ням-Очир: Хүүхдээ танхимын сургалтад явуулахыг хүсэхгүй байгаа бол цахимаар сургаж болно8 сар 13. 17:50Америкийн тэрбумтан Самнер Редстоун таалал төгсжээ8 сар 13. 17:40Бейрутын дэлбэрэлт: Ливаны хохирол 15 тэрбум доллар давжээ8 сар 13. 17:30Өнөөдөр дэлхийн солгой гартнуудын өдөр8 сар 13. 17:20ДЭМБ: Коронавирусний эсрэг вакцин бэлэн болсон гэж ярихад арай эрт байна8 сар 13. 17:10Халим судлаачид 300 орчим дэльфинтэй тааралджээ8 сар 13. 17:00Дархлаагаа сайн дэмжвэл харшил хөдлөхгүй байх боломжтой8 сар 13. 16:50“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ ирэх он хүртэл хойшиллоо8 сар 13. 16:40Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав8 сар 13. 16:33Н.Төгсцогтын өрсөлдөгч Э.Рамирез гэж хэн бэ8 сар 13. 16:30ФОТО: Вьетнамын машины тосгоны амьдрал8 сар 13. 16:20Монголын эмэгтэй даамчид аваргын төлөө Беларусьтай тоглоно8 сар 13. 16:10Сонинд "од" болсон өвөө8 сар 13. 16:00Бейрутад дэлбэрэлт болсны улмаас учирсан хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар давжээ8 сар 13. 15:50Коронавирусээр амиа алдсан Казахстаны алдартнууд8 сар 13. 15:40Цуврал 2: Алдартнуудын хүүхэд нас VS одоо үе8 сар 13. 15:3013 өөр хүн: Яагаад хүүхэдтэй болохыг хүсдэггүй шалтгаанаа тайлбарлалаа8 сар 13. 15:20Ерөнхий боловсролын сургууль шинэ бүтцээр хичээллэнэ8 сар 13. 15:15Толгойн өвдөлтийг эмгүйгээр 5 минутад намдаах арга8 сар 13. 15:10Монголын уран зургийн галерейтай хамтран хоригдлуудад сэтгэл заслын үйлчилгээ үзүүллээ8 сар 13. 15:07Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллалаа8 сар 13. 15:04Беларусын эсэргүүцэл: Цэцэг барьсан бүсгүйчүүд, халагдсан дайчид тэмцэлд нэгдэв8 сар 13. 15:00Тарваган тахлын улмаас тусгаарлагдсан 91 хүний харуул хамгаалалтыг сайжруулах үүрэг өгчээ8 сар 13. 14:55У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана8 сар 13. 14:51Формула-1: Аварга шалгаруулах тэмцээний эхний бүртгэлийг хойшлуулжээ8 сар 13. 14:50Орон орны интернэтийн хэлээр хэрхэн инээдэг вэ8 сар 13. 14:40Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 18 дахь эмнэлэгийнхээ гадна талбайн тохижилтыг хийнэ8 сар 13. 14:36Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа8 сар 13. 14:36Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дөрвөн жилийн өмнөх энэ өдөр олимпоос медаль хүртэж байв8 сар 13. 14:30
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.