2020 оны 3-р сарын 27
14 цаг 00 минут

С.Өлзийхүү: “Бүтэн амьдрал” киноны Бадамын дүрийг оёдолчноор бол эсгэж, оёж бүтээсэн

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Санжаагийн Өлзийхүүтэй ярилцлаа. Тэрбээр урлагт тууштай 28 жил хөдөлмөрлөж байж Гавьяат жүжигчин цолыг хүртсэн билээ.  Мөн хамгийн сүүлд “Бүтэн амьдрал” киноны хадам ээжийн дүрээр үзэгчидтэй уулзаад байгаа юм.

-Та 2019 оны хоёрдугаар сард МУГЖ цолоор шагнуулсан. Жилийн өмнө тохиосон баярт өдрийг эргээд нэг дурсвал?

-МУГЖ цолоор шагнуулахдаа маш их баяртай байсан. Тэр өдрийн хамгийн сайхан мэдрэмж нь маш олон хүн миний өмнөөс баярлаж байгааг харах байсан. Ерөнхийлөгчөөс МУГЖ гэдэг цолыг авчихаад,  төрийн ордноос гарч ирэхэд уран бүтээлч найз нөхөд маань Чингисийн талбайд  намайг угтаж авсан. Тэнд бараг  томоохон баяр тэмдэглэж байгаа мэт маш олон хүн цугларсан байсан. Хошин урлагийнхан, уран сайхны кино, тайзны жүжигт хамт тоглосон жүжигчид, 10 жилийн найзууд, хамт клубт явдаг хүмүүс  гээд бүгд ирсэн.  Дараа нь ажил дээр гэр бүлийн гишүүд бусад найз нөхөд маань хүлээж авсан. Гавьяат авсны дараа сайтуудад орсон мэдээний доорх сэтгэгдлүүдийг уншихад,  хүн болгон миний өмнөөс “аваасай” гэж хүсэж байсныг мэдсэн. Тэр хүсэл нь биелсэн мэт бүгд баярласан сэтгэлээ илэрхийлсэн нь хамгийн гоё байсан. Учир нь ганцхан би аваад баярлах нэг өөр, надтай маш олон хүн хамт баярласан нь сайхан байсан. Тэр үед манай Л.Дэмидбаатар жүжигчин сургуулийнхаа хажуугийн дэлгүүр орж л дээ. Тэгсэн худалдагч нь “Дэмидээ ах аа,  танай найз С.Өлзийхүү гавьяат жүжигчин авчихлаа ш дээ” гэж баярласанаа хэлсэн байсан. Бас нөхөрт маань хүмүүс баярлаж байгаагаа Герман, Солонгос, Швед, Америкаас илэрхийлсэн байсан. Тэр болгоныг сонсох хамгийн сайхан мэдрэмж байсан даа.

-Та гавьяа шагналын үнэ цэнийг юу гэж боддог вэ. Урлагт 27 жил зүтгэсний эцэст  нэр хүндтэй шагналын эзэн болсон хүний хувьд?

-Би аливаа зүйлд шүүмжлэлтэй хандахыг хүсдэггүй. Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Тийм болохоор МУГЖ цолыг энэ цаг хугацаанд л авах байждээ гэж боддог. Ямар нэгэн саад тотгор, зарим асуудлаас болоод хойшлогдсон тал байдаг л байх. Миний хувьд энэ үед авсан минь харин ч илүү ихийг хийж бүтээх урам зориг өгсөн. Энэ үед авсандаа дотроо баяртай явдаг.

 

-Нэр хүндтэй шагналыг хүртсэний дараа баярлах сэтгэлээс гадна, хариуцлага давхар нэмэгддэг байх?

-Мэдээж энэ шагнал надад  дахин өөр уран бүтээлүүд хийх урам зориг бэлэглэсэн. Би олон уран бүтээлүүдийг ар араас нь үргэлжлүүлж хийдэг. Энэ зун гэхэд “Хэнд ч хэлээгүй нууц” гэдэг бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд тоглолоо.  Дараа нь “Бүтэн амьдрал” киноны ээжийн дүр гэх мэт олон уран бүтээлүүд хийж байна. Ингэж олон уран бүтээлд ажиллаж байгаа нь энэ бүгдийг хийх урам зориг байгаатай холбоотой л доо. Хамгийн гол нь эргэн тойрны бүх хүмүүс “гавьяат” авсанд маш их баярлаж , үзэгчид маань намайг энэ шагналыг аваасай гэж чин сэтгэлээсээ  хүсэж байсныг мэдээд урам зориг авсантай холбоотой.  Шагнал дагаад хүндлэл, хариуцлага нэмэгдсэн. МУГЖ гэдэг цолыг Монголын урлагт олон жил ажиллаж, олон уран бүтээл гаргсан хүмүүс авдаг.  Тэр хүмүүсийн дайтай л уран бүтээл хийх хэрэгтэй гэж боддог. Зарим хүмүүс шагналаа авчихаад өөртөө бардаж, тодорхой хэмжээгээр уран бүтээлээсээ холддог. Миний хувьд харин ч чанартай уран бүтээлүүд олныг хийх урам зориг орсон.

-Та сүүлийн үед тайзны жүжиглэлтээс  илүү дэлгэцийн уран бүтээлд илүү тоглох болсон  харагддаг.  Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлаг уран бүтээлээ хийж байгаа юу?

-Манай хамтлаг уран бүтээлээ хийж байгаа. “Өнгөт инээд”-ийн дэргэд  “Хас урлан” фильм гэж анхнаасаа л байгуулагдсан байсан. Хүмүүс “Хас урлан” гэдгээр нь биш “Өнгөт инээд”-ээр нь маш сайн мэддэг. Тэгэхдээ үндсэндээ нэг байгууллага юм. “Хас урлан” фильм “12 давхар”, “Үнэгүй юм”, “Зөн билгийн тулаан”  гэх мэт нэвтрүүлэг хийдэг байсан. “12 давхар” сэтгүүлчдийн холбооноос хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарч байсан. Олон ч шагнал авсан. Манайх маш олон уран сайхны кино хийж байсан. Жишээлбэл, “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Сүүлчийн бүжиг”, “Сая долларын олз”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Галзуу зугаалга” гэх мэт олон кино хийсэн. Ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй. Бид уран сайхны кино бүтээх чиглэлд давамгайлж ажиллаж байгаа. Тайзны тоглолтын хувьд хандивын тоглолт, хүүхдийн жүжиг мөн “Дурлалын сүм”, “Үнэнээ хэлээч” гэдэг жүжгүүдийг хийсэн. Өнгөрсөн жил тайзны хошиг шог гэхээсээ илүү дэлгэцийн контентууд хийлээ.

-Сүүлийн үед жүжигчид гэр бүлээрээ хамтран уран бүтээлүүд их хийх болсон. Таны хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ хамт уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу?

-Манайх гэр бүлээрээ 1996 онд хамгийн анх “Бүтэлгүй новш” гэдэг кино  хийж байсан. Мөн дээр дурьдсан бүх л киног гэр бүлээрээ хийсэн. Гэр бүлээрээ бүтээл хийхэд бие биенийгээ маш сайн ойлгодог давуу талтай. Манайх шиг жижиг зах зээлтэй улсад уран бүтээлчид гэр бүл болсон тохиолдолд нэгнийгээ хамгийн сайн ойлгож, хамтарч,тусалдаг. Би нөхрийнхөө хийж байсан кинонуудад 10 гаруй жил  зургийн дарга, зохион байгуулагчаар ажиллалаа. Хамгийн сүүлд нөхрийнхөө найруулсан “Нинжин сэтгэл” кинонд гол дүрд тоглосон. Өнгөрсөн зун гэхэд  "Хэнд ч хэлээгүй нууц" гэдэг шинэ кино хийсэн. Хөл хорио тогтоосонтой холбоотой хараахан нээлтээ хийж амжаагүй байгаа. Цаашдаа ч гэсэн гэр бүлээрээ  илүү олон уран бүтээл гаргана.

 -Үзэгчдийн анхааралд байгаа “Бүтэн амьдрал” кинонд бүтээсэн дүрийнхээ тухай ярьж өгөөч. Солонгос кино хуулбарласан гэж зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан?

-“Бүтэн амьдрал” бол Монголд болж л байдаг үйл явдлуудыг бүгдийг нь харуулахыг зорьсон кино. Кинонд  гарах бүх үйл явдлууд Монголд өрнөж л байдаг амьдрал шүү дээ. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсчихсэн. Ер нь Монгол, Солонгос, Америк, Япон гэлтгүй хүн хаана л байна тэнд иймэрхүү амьдрал байгаа.  Тэр тухай л үзүүлэхийг зорьсон кино юм. Миний хувьд энэ кинонд хүүдээ маш их хайртай ээжийн дүрийг бүтээж байгаа. Хүн өөрийнхөө хүүхдэд хайртай байдаг шүү дээ. Тийм болохоор ямар нэг үзэл бодолд нь садаа хийж чадахгүй,  хүүгээ өмөөрч байгаа ээжийн дүр. Амьдрал дээр янз янзын зантай ээжүүд байгаа. Тийм болохоор харьцаа болгон дээр өөр өөр ээжийн дүрүүдийг нийлүүлж гаргахыг хүссэн. Зарим хүмүүс Солонгос аж байдлыг сурталчиллаа гэх мэтээр  шүүмжилж байгаа. Тэгэхдээ хүн бүр өөр өөрийн өнцгөөс хүлээж авах байх. Энэ бол уран сайхны кино шүү дээ. Уран сайхны кино гэдэг хүмүүст аль болох сонирхолтой байдлаар,  энгийн амьдрал дээр болдог зүйлүүдийг уран сайхны хэв маягт оруулж хийсэн бүтээл . Уран сайхны хэл ашиглахгүйгээр бодит амьдралын тухай бүтээл хийвэл түүнийг баримтат кино гэнэ. Харин “Бүтэн амьдрал” кино бол уран сайхны кино гэдгийг ойлгож байгаа байх аа.

-Үзэгчид таныг “Бүтэн амьдрал” киноны  хадам ээжийн дүрээр хүлээж аваад, төсөөлөх болсон байх. Та хадам ээж болж амжсан уу?

-Хадам ээж арай болоогүй байгаа. Тэгэхдээ би амьдрал дээр “Бүтэн амьдрал” киноны хадам ээжээс өөр хадам байна. Би Бадам гэдэг хүний дүрийг л дэлгэцэнд бүтээж байгаа. Аливаа дүр зохиолтой байдаг. Зохиолд  тэр хүний нэвтрэн гарах үйлдэл, амьдралын зорилго, амьдарч байгаа нийгэм, юу туулсан гэдгээрээ дүрийн гол зорилго тодорхойлогддог. Тэгэхээр Бадам  зохиолд өгүүлэгдэж байгаа дүр. Би энэ дүрээс өөр хүн.  Мэргэжлийн жүжигчин  учраас Бадам гэдэг дүрийг оёдолчин хүнийхээр бол эсгэж, оёж үзүүлж байгаа гэсэн үг юм. Хэрвээ хүмүүст Бадамын дүр сэтгэгдэл төрүүлж байгаа бол сайн тал байгаа гэсэн үг.

-Мэргэжлийн бус хүмүүс кино урлагт маш олноороо хүч үзэх болсон. Жишээлбэл,  тиктокчид, фэйсбүүк, инстаграммын “од”-ууд гэх мэт. Үүнд мэргэжлийн жүжигчин хүний хувьд ямар байр сууринаас ханддаг вэ?

- Энэ бол найруулагчийн сонголт байдаг. Тухайн киноны багт тэр хүн тохирохоор бол байгалаас заяасан өгөгдлийг нь ашиглаж тоглуулдаг. Дэлгэцийн бүтээлд  болохгүй гэсэн  зүйл байхгүй. Харин тайзны уран бүтээлд мэргэжлийн биш жирийн хүн гарч тоглох боломжгүй байдаг. Мэргэжлийн бус хүн дэлгэцийн уран бүтээлд 1-2 дүрд тоглодог. Цаашлаад 3-4 дэх дүрдээтулд заавал номыг нь үзсэн байх шаардлага гарна. Тэр хүн өөрийн өгөгдөл найруулагчид таалагдсан харц, инээмсэглэлээрээ 1 юмуу 2 кинонд л тоглоно. Мэргэжлийн жүжигчид байнга дэлгэц, тайзны уран бүтээлд дүрээ бүтээдэг шүү дээ. Ялгаа нь бол энд л байгаа юм. Мэргэжлийн бус хүн тоглохгүй гэсэн дүрэм байхгүй. Найруулагчийн л сонголт байдаг.

 Т.Эрдэнэчимэг 

 

 

0
Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ7 цаг 50 минутын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ8 цаг 34 минутын өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв8 цаг 37 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ8 цаг 40 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно6 сар 6. 14:30Цагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус6 сар 6. 14:20Дэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов6 сар 6. 14:10ӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ6 сар 6. 14:00Д.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье6 сар 6. 13:58“СЕХ-ноос айж байна”6 сар 6. 13:53Болсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв6 сар 6. 13:50Умард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв6 сар 6. 13:40Өвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?6 сар 6. 13:33АНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна6 сар 6. 13:30Энэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой6 сар 6. 13:20“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ6 сар 6. 13:10АНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ6 сар 6. 13:00ДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна6 сар 6. 12:50ОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна6 сар 6. 12:40Т.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна6 сар 6. 12:33“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана6 сар 6. 12:30Танилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ6 сар 6. 12:29Ухань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ6 сар 6. 12:201261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ6 сар 6. 12:10Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...6 сар 6. 12:00Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна6 сар 6. 11:57Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна6 сар 6. 11:51Боловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ6 сар 6. 11:48"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.