2020 оны 3-р сарын 26
11 цаг 40 минут

Л.Болд: Гэр бүл, үр хүүхдийг минь эрээ цээргүй гүтгэхийг зөвшөөрөхгүй

   Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн долоон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэдний нэг УИХ-ын гишүүн Л.Болдын охин байсан талаар сошиал орчинд цацагдаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тодруулах гэсэн боловч тусгаарлагдах байранд байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болдын Ажлын албанаас тодрууллаа. 

-УИХ-ын гишүүн Л.Болд Берлинээс тусгай үүргийн онгоцоор ирсэн. Гадаад руу битгий яваарай гэж яамнаас зөвлөж байхад ямар учраас гадаад руу явсан юм бэ? 

-УИХ-ын гишүүн бүр хэд хэдэн улс хоорондын парламентын бүлэгт харьяалагдаж, улсаа төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг. Л.Болд гишүүний хувьд өмнө нь Гадаад харилцааны сайд байсан, одоо Монгол-Японы, Монгол-Францын гэх мэт цөөнгүй парламентын бүлгүүдэд ажилладаг. Энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улстөрч гэдгийг олон нийт мэднэ. Тэр утгаараа гишүүнийхээ эрх, үүргийн хэмжээнд чуулганы завсарлагаар Их Британи руу албан ажлаар яваад буцахдаа Берлинээр дамжиж энгийн нислэгээр ирсэн. Өрнөдийн орнуудаас манай улсад хамгийн анх Элчин сайдын яамаа нээж байсан түүхтэй Их Британи улсыг Монгол Улсын гурав дахь хөршийн жагсаалтад оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.

-УИХ-ын гишүүн Л.Болдын охиныг "К19-тэйг нь мэдсээр байж авч ирсэн гэж үнэн үү" гэсэн жиргээ сошиал орчинд цацагдаад байна? 

-Гишүүн өөрөө ч олон нийтийн сүлжээнд энэ тухайгаа тайлбар хийсэн, баталгаатай байх үүднээс Берлинд 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаад эх орондоо ирж, дахин 14 хоног тусгаарлагдаж байгаа. Энэ байдлыг сошиалд мушгин гуйвуулж, зохион байгуулалттай гүтгэлэг тараасаар байна.

Сүүлдээ бүр гэр бүлийн гишүүд рүү нь хүртэл дайрч, гүтгэх явдал гарлаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн, үүнтэй холбогдуулж олон нийтийн сэтгэл санаа тогтворгүй байгаа үед үндэслэлгүй, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар сошиалд тарааж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулах болно.

Б.Аз

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДЭМБ: Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна9 сар 27. 15:00Япон бүсгүйчүүд яагаад эрт хөгширдөггүй вэ?9 сар 27. 14:50Харлэй-Дэвидсон Энэтхэг улсын зах зээлээс гарахаар шийджээ9 сар 27. 14:40Д.Дагвадорж: Би барилдахынхаа өмнө аав ээж, эх орон, бурхан, нэрэндээ залбирдаг9 сар 27. 14:30“Johnson & Johnson”-ы коронавирусний вакцин дархлааны хариу урвал үүсгэжээ9 сар 27. 14:20С.Заяасайхан: Өнгөрсөнд гээгдсэн үнэт зүйлсийг цуглуулж, уран бүтээлдээ шингээхийг зорьсон9 сар 27. 14:10АНУ-д 17 жилийн туршид анх удаа өнгөт арьстныг цаазлав9 сар 27. 14:00“Өргөө” кино театрын гудамжийг маргааш нээнэ9 сар 27. 13:55Домогт Mike Tyson-ий шилдэг 10 хүнд цохилт9 сар 27. 13:50Арктикийн далайн мөсний хэмжээ түүхэн дэх 2 дахь бага түвшинд хүрлээ9 сар 27. 13:40Иргэдийн эсрэг байнга үйлдэгддэг түгээмэл халдлагууд9 сар 27. 13:30Ногоо зөв хөлдөөж ХАДГАЛАХ АРГА9 сар 27. 13:10Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” уран сайхны кино “THE OURAY” олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ9 сар 27. 13:00Ундны уснаас хлорын шохой амтагдаж, үнэртсэн гэж гомдол гаргажээ9 сар 27. 12:51Аялалд явахдаа заавал авч явах 10 эд зүйл9 сар 27. 12:50Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ9 сар 27. 12:40Бразилд хоногт 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ9 сар 27. 12:30Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын албаны хүнийг буудан хөнөөжээ9 сар 27. 12:20COVID-19: Москвагийн ахмадуудыг гэрээсээ гарахгүй байхыг хүсэв9 сар 27. 12:10Риогийн багт наадам 100 жилд анх удаагаа хойшиллоо9 сар 27. 12:00Трамп АНУ-ын эдийн засгийн Хятадаас хамааралтай байдлыг үүрд эцэслэхээ амлав9 сар 27. 11:50"ЭХИЙМАА"-ГААРАА АМЬДРАЛАА "ИЛЧИЛСЭН" Ц.АЛДАРМААГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ9 сар 27. 11:45Шёодай түрүүлвэл ОЗЭКИ болно9 сар 27. 11:40С.БАТЗОРИГ: БИ ГОЛ ДҮРД ШУНАДАГГҮЙ9 сар 27. 11:30Энэтхэгийн "PMC" банкинд хадгаламж нээлгэсэн 1 сая гаруй хүн мөнгөө хүлээсээр байна9 сар 27. 11:30Зурган дээр гайхалтай гарах аргууд9 сар 27. 11:28Коронавирусын эсрэг вакцины дархлаа тогтоох хугацаа ямар байх вэ?9 сар 27. 11:20Нэгхэн литр ашигласан тос сая литр гүний усыг хордуулдаг9 сар 27. 11:20ЭМЯ: 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй9 сар 27. 11:16108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ?9 сар 27. 11:15
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.